gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

60 жил ханилсан хос Очир эрдэнийн хуримаа хийлээ

Э.Оргил
Нийгэм
2023-02-22
3567
Twitter logo

Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 22, билгийн тооллын XVII жарны харагчин усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2-ны Балжиннямтай энэ билэгт сайн өдөр өндөр настан Ц.Лхаажав, Б.Жаалхүү нарын 60 жил ханилсны “Очир эрдэнийн хурим”-ын ёслол Гэрлэх ёслолын ордонд боллоо.

Нас 80 гарч буй буурлууд 60 жилийн тэртээ гал голомтоо бадрааж, ууган охиноо өлгийдөн авч байсан үеэ эргэн дурсаж үр хүүхдүүд, ач зээ нарынхаа өмнө хаан бугуйвч, хатан сүйх бөгжөө дахин нэг солилцов.

Гэрлэх ёслолын ордон шинээр гэр бүл болж буй залуу хосын гэрлэлтийг баталгаажуулахаас гадна 1991 оноос эхлэн олон жил ханилсан ахмад, буурлуудын Мөнгө, Алт, Сувд, Очир эрдэнийн хуримыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.  

Олон жил ханилж, үр хүүхдүүдийнхээ өмөг түшиг, үлгэр дуурайл болсон хосын залуу насны гэгээн  дурсамжийг сэргээж, хойч үеийнхэнд бат бөх гэр бүл үүсгэхийг уриалсан энэхүү ёслолын дурсгал болгож хосууд Гэрлэх ёслолын ордны Хүндэт дэвтэр дурсамжаа үлдээж, гарын үсэг зурдаг уламжлал аж.

Өндөр настан Ц.Лхаажав, Б.Жаалхүү нар 1991 онд нээсэн уг Хүндэт дэвтэрт гарын үсгээ зурав. Эв найртай, бат бөх гэр бүл оршихын үлгэр жишээг үр, ач нартаа үзүүлж нэгэн жарныг хамтдаа туулж буй азай буурлууд бие биенээ талархан, хүндэтгэж нэгнээ үнэрлэн үнсэх дулаахан мөчийг үр ач нар нь баяр хүргэн хуваалцаж, гэрэл зургийн хальснаа буулган авлаа.

Б.ЖААЛХҮҮ: БИЕ БИЕЭ ХҮНДЭЛЖ, ҮРГЭЛЖ ДЭМЖИЖ ЯВААРАЙ ГЭЖ ЗАХЬЯ ДАА   

Өндөр настай Б.Жаалхүү, Өвгөн жил хоёр 1963 онд айл болсон. Тухайн үед хурим найр хийгээгүй, чемоданаа бариад л нийлсэн хоёр. Үр хүүхдүүдтэйгээ өнөөдөр Хуримын ордонд орж үзлээ, надад их сонирхолтой сайхан байна. Энэ арга хэмжээг санаачилсан үр хүүхдүүд, хуримыг зохион байгуулсан Гэрлэх ёслолын ордны хамт олонд их баярлаж байна. Манайх долоон хүүхэдтэй, одоо ач зээтэйгээ нийт 30-40-үүлээ өнөр өтгөн айл болсон.

Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилж байдаг. Үргэлжийн инээд баясалтай, жаргалтай амьдрал гэж хаана ч  байхгүй дээ. Жаргал үедээ ташуурч ханиа бүү гомдоогоорой, хүүхдүүд минь. Бие биеэ хүндэлж, дэмжиж, аливаад хүлээцтэй хандаж яваарай гэж захья даа.   

-Та залуудаа ямар ажил хийж байв?
-Би багш мэргэжилтэй. Манай гэр бүлийн хүн хилийн цэргийн офицер. Цэргийн хүн нутаггүй гэгчээр гэр бүлээ дагаад хилийн цэргийн застав, аймаг, сумын сургуульд томилогдсон газарт нь таарсан ажлаа л хийсэн дээ. Цэргийн гал тогоонд ч ажиллаж байлаа.

Зүүн гар талаас нэгдүгээрт том охин

Том охин, Миний аав ээж хоёр 60 жил ханилж байна. Би ууган охин нь одоо жаран настай. Жаран жил ханилна гэдэг ховор сайхан хувь тавилан юм. Жаран нас хүртлээ ижий, аавтайгаа амьдарч  зэрэг хөгширч байна гэдэг бас л сайхан юм. Гэрлэх ёслолын ордонд “Очир эрдэнийн хурим” хийдэг гэж дуулаад дүү нартайгаа ярилцаад энэ сайхан хуримын ёслолыг санаачилж, ээж аавыгаа анх удаа Гэрлэх ёслолын ордонд орууллаа.

Энэ бол бидний үр хүүхдүүд эмээ, өвөөгийнхөө адилаар бат бөх гэр бүл болж, аз жаргалтай амьдраасай гэсэн хүсэл юм. Ээж аав минь урт насалж, удаан жаргаарай. Үр хүүхэд биднийхээ дэргэд эрүүл энх олон жил амьдраарай гэж ерөөе дөө. 

Б.АМГАЛАН: ҮР ХҮҮХДҮҮД НЬ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ АМЬДРАЛЫН ЗАМНАЛААР БАХАРХАЖ, АЛТ, ОЧИР ЭРДЭНИЙН ХУРИМЫГ ХИЙДЭГ

Гэрлэх ёслолын ордны ёслол үйлчилгээний менежер, ёслол удирдагч Б.Амгалан, Харагчин усан туулай жилийн шинийн 2-ны энэ билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд нэг залуу хос, 60 жил ханилсан азай буурлууд Очир эрдэнийн хуримаа хийлээ. 60 буюу түүнээс дээш жил амьдарсан хосууд Очир эрдэнийн хурим хийдэг.

Манай байгууллага жилд 1000 орчим хурим зохион байгуулдгийн 1-2 хувь нь Очир эрдэнийн болон Алтан хурим эзэлдэг. 50 жил ханилсан хос Алтан хурим хийдэг юм. 

Үр хүүхдүүд нь аав, ээжийнхээ амьдралын замналаар бахархаж, ариун нандин хайрыг дээдэлж, үр хойчдоо үлгэр дуурайл болоосой гэж хүсэж, тэднийхээ залуу сайхан насны дурсамжийг эргэн сэргээх зорилгоор Алт, Очир эрдэнийн хуримыг санаачлан хийдэг хуримын маш сайхан ёслол.

Мөн жаран жилийн тэртээ зүүсэн Хаан бугуйвч, Хатан сүйх бөгжөө дахин нэг солилцоход ахмад буурлууд бие биеэ хайрын харцаар дахин нэг хардаг. Хайр хэзээ ч хөгширдөггүй сайхан зүйл гэдгийг Очир эрдэнийн болон Алтан хуримаас харах боломжтой гэв. Гэрлэх ёслолын ордон 1991 оноос эхлэн:

  • 60-аас дээш жил ханилсан бол Очир эрдэнийн хурим
  • 50-59 жил ханилсан бол Алтан хурим
  • 40 жил ханилсан бол Сувдан хурим
  • 25-39 жил ханилсан бол Мөнгөн хуримыг зохион байгуулдаг ажээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан