Өвлийн тэргүүн сарын цагаагчин гахай сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр өнгөрсөн зууны хоёр дахь их яруу найрагч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ өдөр түүний хань, үр хүүхдүүд нь “Бавуугийн Лхагвасүрэн” сангийн нээлтийг хийж, Занабазарын музейн хоёр танхимд их яруу найрагчийн ховор нандин цуглуулга, гар бичмэл, захиа, тэмдэглэл зэрэг үнэлж баршгүй үнэт дурсгалуудыг дэлгэн тавьжээ.
“ Баасандаа
Эцэггүй өнчин өргөмөл охин чамайгаа
Ээжээс чинь салгаж, гэргий болгож авчихаад
Яаран уцаарлах, нойрмоглож уцаарлахаас өөр
Юугаараа гийгүүлэв дээ!
Яая даа! байз
Оройн сургуулиас тарахад нь, угтаж ганц авахгүй
Осготол даараад ирэхэд нь гарыг нь нэг бүлээцүүлээгүй
Халамж хайр гэгчээр
Ямаршуу байнав дээ! би
Яая даа! байз” хэмээн арван наймхан насандаа энэ амьдралынхаа ханьд зориулан бичиж явсан их яруу найрагчийг сайхан бичигтэй хүн байсан даа гэж үзэсгэлэнд ирсэн амтай бүхэн шагшиж байлаа. Үзэсгэлэн болон сангийн нээлтэнд гэр бүл, найз нөхөд, олон сайхан шавь нарынх нь төлөөлөл ирж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Б.Лхагвасүрэн агсны гэргий С.Баасан “Сайн ханийн буянд юм юманд оролцохгүй зүгээр л амар амгалан амьдарч байлаа. Одоо л би гэрэл, цахилгаан, телевиз, утасны мөнгөө хаана тушаадгийг мэдэж авсан. Монголд байтугай дэлхийд над шиг ийм олон шүлэг, дууг ханиасаа хүртсэн хүн ч үнэхээр цөөхөн дөө. Би бол үнэхээр азтай хүн. Ханийн амнаас гарсан бүхэнд хайртай. Арван наймхан насандаа надад бичсэн шүлгэндээ намайг тэгж их хайрласан байна.
Манай гэр бүлийн уур амьсгал их амгалан тайван. Их хүн орж гардаг. Өдөрт таваас доош хүн ирэхэд л намайг мартчихсан байна гэдэг тийм л сайхан нээлттэй хүн байлаа.” гэж нөхрийгөө дурсан суулаа.
Өнөөдрийн дэлгэсэн үзмэрүүдээс гадна ахиад зөндөө. 70, 80 зузаан хавтастай гар бичмэлүүд байдаг. Тэр дунд зөвхөн аавдаа зориулсан 30 орчим шүлэг бий гэнэ.
Их яруу найрагчийн хувийн цуглуулга XII-XV зууны үеийн хүрэл цутгамал. Боржигон овгийн хаадын гол шүтээн болох ороонго буюу ганц эвэртийг Б.Лхагвасүрэн агсан ихэд бэлэгшээн, шүтэж явдаг байжээ.
Б.Лхагвасүрэнгийн хамгийн нандин цуглуулгууд. Дахин давтагдахгүй олон зуун чүдэнзний цуглуулгатай. Гэсэн ч цуглуулгынхаа чүдэнзнээс ганцыг нь ч асаадаггүй байсан ажээ.
“Бавуугийн Лхагвасүрэн” сангийн гүйцэтгэх захирал, ач хүү С.Хабул “Бага байхдаа “Болор цом” тэмцээнийг манай өвөөд зориулсан тэмцээн л гэж боддог байлаа. Энэхүү сан өвөөгийн бүтээлүүд оршиж байгаа цагт үргэлжилсээр байх болно. Оюуны өмчийг дээдлэх, соёл урлагийнхандаа тус дэм болох, цаашлаад яруу найраг, уран зохиолын авьяастай хүүхдүүдийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах л зорилготой.
Мөн өвөөгийнхөө гэр музей, хөшөө дурсгалтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдөр нээгдэж буй энэ үзэсгэлэн ч өвөөгийн гэр музейг байгуулах эхлэл болгон “амтлуулж” байгаа багахан л хэсэг нь. Манай өвөө асар их цуглуулгатай, маш олон сонирхолтой хүн байсан. Яг музейн сан хөмрөгийн ердөө арваас хорь гаруй хувийг л өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.” гэв.
Ач хүүгийнх нь хувьд их яруу найрагч хорвоогийн хамгийн шилдэг өвөө. Харах тоолондоо л эрхлүүлнэ. Бүх хүүхэд, ач нараа эрхлүүлж л өсгөсөн. Загнуулж үзээгүй өссөн талаараа дурссан юм. Одоо ч тэрээр өвөөгөө хажууд нь байгаа мэтээр бодож, хийх үйлдэл, хэлэх үгээ бодож өвөө юу гэх бол гэдэг бодлыг тээж явдаг гэлээ.
Монгол Улсын Гавьяат Жүжигчин З.Жарантав “Найз минь хүүхэлдэйн театрын зураач байлаа. Төрийн концертод тоглодог, сайхан шүлэг уншдаг, жүжиглэх авьяастай, өөрийнхөө зохиолд өөрөө жүжиглэдэг. Гайхалтай сайхан зурдаг. “Хүнд манан” гэж номын нүүрэн дээр эхнэр, хүүхдийнхээ зургийг өөрөө зурсан. Асар их юм уншдаг. Хүний “тархи задарна” гэж байдаг даа. Яг л тийм задарчихсан хүн байсан. Лхагвасүрэн бол урлагийн бүх л салбарыг “тэжээж” байсан хүн.
Дуурь, драм, бүжгэн жүжиг, хүүхэлдэйн жүжиг, яруу найраг гээд бүхий л төрөлд бүтээл туурвидаг. “Биеийг идэх өт бие дотроос гардаг шиг төрийг идэх өт түшмэд дотроос гардаг. Гартаа цустай, тархиндаа устай төр барьдаггүй юм” гэж агуу хэлж байгаа биз? Ийм л их бодож, гүн сэтгэдэг байжээ.
Манай найз залуу насандаа л архийг амсаж явснаасаа хойш огт уудаггүй. Тамхийг харин сайн татна. Бид хоёул татдаг байсан ч би түрүүлээд гарчихсан юм. Тэгээд би хэлнэ. “Тамхи битгий тат аа. Би хүртэл гарчихсан” гэхээр чи тамхинаас урвасан гээд намайг шоглодог. Гэхдээ тэр хүн тамхиа татахаар өөр юу ч бодохгүй, төвлөрөөд үгийг урсгадаг л хүн байсан юм.
Хаашаа л явна намайг дагуулж явдаг. Нэг ном дээрээ намайг “Урлагийн бүх төрлөөр сэлдэг Жарантавдаа…” гэж, “Хүнд манан” гэдэг номондоо “Монголын соёл урлагийг хуурай газраар чирэгчдийн нэг нь чи” гэж тэмдэглэсэн байж билээ. Миний найз дэндүү гайхалтай, ховор хүн. Түүн шиг хүн ойрын арав, хорин жил ахин төрөхгүй гэж санагддаг.” гэж Б.Лхагвасүрэн агсны дотны анд нүүрэндээ инээмсэглэл тодруулан, бахархан дурсана. Үзэсгэлэнгийн нээлтэд тэрээр найзынхаа дуртай дууг баян хуур хөгжмөөр тоглон, дуулж, андынхаа сайхан хөргийн өмнө л зургаа авахуулъя гэсээр догдлон байлаа.
Найдандорж найруулагч өөрийнхөө тухай ном бичээд Б.Лхагвасүрэн гуайд бэлэглэх гэхэд “Чиний тухай хүн бичих ёстой болохоос чи өөрөө биш” гээд “чулуудчихсан” гэдэг. Тийм хатуу, ширүүн боловч байгаа оносон сум шиг үнэн үгтэй байлаа. Гэсэн ч тэрбээр их шогч, дандаа л инээгээд хүн шоглож явдаг сан. Тэгсэн хэрнээ хилээр гарахад гаалийн ажилчид машинд нь ирж, тамгаа дараад үдэж өгдөг тийм хүндлэл хүлээсэн нэгэн байсныг энд уригдан ирсэн дотны найзуудынх нь ярианаас чих тавин сонсов.
Тэнгэрийн орныг зорихоосоо өмнөхөн өгсөн ярилцлагадаа “Бидний гишгэж байгаа газрын доорх баялгийг өвөг дээдэс минь арьсаа хуулж бүтээгээд, цусаа юүлж гагнаад бидэнд үлдээсэн хоол, хойч үед үлдээсэн үүц. Тэр үүцийг хойч үе л эвдэх ёстой юм аа. Монгол улс бол дэлхийн их оюуны сан хөмрөг. Монгол хүн харин тэнгэр газартаа даатгагдсан ард түмэн байдаг” гэж сэтгэлийнхээ үгсийг холбосон нь найз нөхдийнх нь сэтгэлд уяатай байдаг ажээ.