“Монголын зүймэл урлалын төв", Нийслэлийн бизнес инновацын газар хамтран “Апсайкл урлал - Хог хаягдлыг дахин загварчлах” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болов.
Тус үзэсгэлэн нь хуучин хувцас даавууны өөдсийг ашиглан дахин шинэ хувцас, сандлын бүрээс, цүнх, түрийвч зэргийг урлаж эдийн засгийн хэмнэлт бий болгох, хог хаягдлыг багасгах, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм.
Жилд 100 тэрбум хувцас үйлдвэрлэдгээс 92 сая тонн нь хогийн цэгт хаягддаг байна. Секунд тутам хогийн машин дүүрэн хувцас хогийн цэг дээр хаягдаж байна гэсэн үг юм.
Мөн нэг кг даавуу үйлдвэрлэхэд 20,000 литр ус шаардлагатай. Өөрөөр хэлбэл ердөө нэг цамц хийхэд 2700 литр ус шаардагдах бөгөөд энэ нь нэг хүнд 900 хоног уухад хангалттай гэж бодоорой. Мөн нэг удаа угаахад 50-60 литр ус зарцуулдаг байна.
Үзэсгэлэнгийн үеэр хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах сургалтууд зохион байгуулах юм. Мөн байгальд ээлтэй, ногоон технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд оролцож байна.
Үзэсгэлэн Хаан банк “Театрын танхимд” дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.