gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нотариатыг ноолж эхэллээ

Улс төр
2008-04-01
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-04-01

—Баталгаажуулах гэрчлэх хоёрыг хольж хутгаж байна—

Хуулийн байгууллага бо­лон хууль зүйн орчны гэж хэлж болох цөөн хэдэн эрх мэдэлтний зүгээс нотариа­тын байгууллагыг адалж хав­чих нь ихэсчээ.

Мөн эрх үүргийг нь өөрчлөх, зарим ашигтай хэсгийг нь өөр бай­гууллагад шилжүүлэх гэж нэг үгээр хэлбэл хувийн ашиг сонирхолд нийцсэн хууль санаачилж байгаа юм гэл­цэнэ. Үүнийгээ зарим хүн “гадаадад ийм байдаг, тийм байдаг” гэх буюу өөрийн улс орны, онцлог байдлаас тэс ондоо зүйл ярьж тайлбарлан хүч оруулж байгаа аж. Ту­хайлбал, гэрээ-эрх зүйн ба­римт бичиг гэрчлэлтийг но­тариатын үйлчилгээнээс хасч, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт шил­жүүлэх гэнэ. Энэ нь нэгд, нотариатын байгууллагаас хэзээ ч салгаж болохгүй чу­хал хэсэг юм. Нөгөөтэйгүүр өнөөдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь ийм нүсэр ажлыг хариуцах бүү хэл өөрт оногдсон үүргээ ч хурдан шуурхай гүйцэтгэх боломжгүй, үргэлжийн хэл аманд орж байгаа билээ. Хэн нэгний ашиг сонирхлын төлөө хуулийг “өөрчлөхийн тулд өөрчлөх” нь тус байгууллагад нэмэр гэхээсээ нэрмээс болж мэднэ.

Иймээс хуульчид, иргэд санал бодлоо Монголын но­тариатчдын танхимд ирүүл­жээ. Тэдний заримаас энд ишлэл авч байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Б.Тэ­мүүлэн, Т.Мөнхжаргал нарын доктор профессор, ахлах багш нар Монголын нота­риатчдын танхимд ирүүлсэн бичигтээ “Энэ хуулийн төс­лийг боловсруулсан эрх бү­хий байгууллага нь (ХЗДХЯ) эрхийн шилжилтийг баталгаа­жуулах болон гэрээ хэлцлийг гэрчлэх гэсэн хоёр чиг үүр­гийг ялгаж салгаж ойлгохгүй, хооронд нь хольж хутгаж байгаа нь тодорхой байна. Энэ нь 2002 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Иргэний хуулийн гэрээ хэлц­лийн тухай догматик зохицуу­лалтын концепцийн талаар мэдлэггүй гэдгээ нотолж бай­на” гэсэн байх юм. Цааш нь “Хуулийн концепциэс үзвэл иргэд, хуулийн этгээд, талууд өөрсдөө хүсвэл нотариатад хандаж гэрээ хэлцлээ гэрч­лүүлж болохоор тусгагджээ. Өнөөгийн Монголын нөхцөлд сайн дураараа нотариатад хандах, гэрээ хэлцлээ гэрч­лүүлэн үүний хариуд хөлс төлөх сонирхолтой хүн олдо­но гэдэг бэрх. Ийм хуулийн өөрчлөлт батлагдахгүйд хүр­вэл 230 орчим хуульч-нота­риатч амьжиргааны эх үүсвэ­рээсээ хагацна гэсэн үг” гэжээ.

Хуульч, академич С.На­ран­гэрэл “Эрх зүйн үүднээс ялангуяа Ром-Германы эрх зүйн бүл бүхий улсад бүртгэлт ба гэрчлэлт хэмээх ухаг­дахуун нь бие даасан хоёр өөр ойлголт байдаг. Бүртгэ­лийн байгууллага нь хууль зүйн үйл баримтыг хууль тогтоомжид заасан шаардла­гад нийцсэнийг нотолж албан ёсны болгох, тэдгээрт гэрчил­гээ буюу албан ёсны баримт бичиг олгох үйл ажиллагааг эрхлэн хариуцдаг. Харин нотариат нь бүртгэлийн албан ёсны баримт бичиг болохыг гэрчилнэ” гэж байна.

Тэгвэл нотариатын бай­гуул­лагаар үйлчлүүлэгчдээс “Зоос банк”-ны эрх зүйн газрын захирал Ч.Зоригтбаа­тар “Арилжааны банкны үйл ажиллагааны нэг хэсэг болох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, тэдгээртэй холбоотой зөв­шөө­рөл, итгэмжлэл, зээл, хадгаламжийн үйл ажилла­гааны үндэслэл болох бичиг баримтын хуулбар зэргийг нотариатаар заавал гэрчлүү­лэх шаардлагатай. Энэ нь зээлийн үйл ажиллагааны эрсдлээс эрх зүйн хувьд урьдчилан сэргийлэх хөшүү­рэг болж өгдөг. Тийм учир нотариатын одоогийн үйл ажиллагааг заавал байх ёстой зүйл гэж үзэж байна” гэжээ.

Энэ мэтээр хуулийн тэр төсөлд зарим нэг иргэн үйлч­лүүлэгч сэтгэл дундуур бай­гаа юм. Нотариатын байгуул­лагад дутагдал бий юү. Бий. Ашиг хонжоо хайсан, хуурч залилан мэхлэгчидтэй хуй­валдсан, иргэд байгууллагад үйлчлэхдээ хөшүүн, гар хар­даг, харилцааны соёлгүй цөөн нотариатч байхыг үгүйсгэх­гүй. Тэдний далбаан доор бусдыг нь буруутгаж болох­гүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны барьж байгаа чиг бод­лого нь юм болгоныг батлуул­даг, иргэдэд чирэгдэл учруу­лахыг багасгаж байгаа нь гэнэ. Энэ бол зөвхөн нэг тал нь. Өнөөдөр техник хөгжиж, али­ваа муу юм хийе гэсэн хүний ухаан гар хоёр улам нарийс­чээ. Зальтан ямар ч худал хуурмаг материал бүрдүүлж чадах болсон байна. Үүнийг мэдэрч улмаар илчилж, тас­лан зогсоож чаддаг нь хэн бэ гэвэл нотариатч юм. Гэтэл нотариатын байгууллагын тогтож заншсан чиг үүргүү­дийг салгаж бутраан, Монгол Улсын 32 хуульд засвар өөрч­лөлт оруулан, нотариатын байгууллагыг ор нэр төдий юм үлдээх гэж байгаа нь хэний бодлого вэ. Уул нь ХЗДХЯ-ны удирдлагууд, энэ олон хууль­чаасаа 230 орчмыг нь ажил амьжиргаатай, түүний ард байгаа мянга гаруй хүнийг өлсгөчихгүй юмсан гэж бод­моор доо. Гэтэл энэ олон хүнийг ажил албагүй болгоно, эрх үүргийг нь “Үл хөдлөх хөрөнгийн” гэгдэх Долгормаад шилжүүлнэ гэж зүтгээд бай­даг нь яавч шударга явдал биш.

Тасалгааны мухраас асуу­дал шийддэг хүмүүс, нотариатчдыг ганцхан тамга дараад их мөнгө олдог гэж нүд үзүүрлэдэг, атаархдаг талтай аж. Нотариатч нь өдөржин хүнд ээрүүлж, цайгаа уух чөлөөгүй суудгийг, буруу зөрүү зүйл дээр тамга дар­чихгүйн тулд үргэлжийн хя­налт тавьж ажилладгийг, уч­раа олохгүй яваа хүмүүст хэлж зөвлөж, байнга хуулийн зөвлөгөө өгч байдгийг ан­заар­даг сан бол арай ч тэгж хатуу хандмааргүй л юм. Зарим хүн ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр байхдаа нотариатчдыг их дэмжиж, байгууллагыг нь өргөтгөн, олон чухал арга хэмжээ авсан юмсан гэж байна. Яамны шинэ удирдла­гуудынхаа энэ “тараах” бод­ло­гыг нэг л ойлгохгүй байгаа гэнэ. Хүмүүсийн ярианы гол нь “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр Эд хөрөн­гийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга хатагтай Дол­гормаа нотариатын гол үүр­гүүдийг авах гэсэн далд бод­логотой байсныг Ц.Мөнх-Ор­гил сайд болонгуутаа хэрэг­жүүлж өглөө гэж хардах явдал ч байна.

Ямар ч болов нота­риатч­дын хувь заяаг шийдсэн хуу­лийн шинэ төслийг өргөн барих юм байна. Тэр хууль батлагдаж хамаарал бүхий 32 хуулиа өөрчлөөд, дараагийн сайд нь 32 хууль бас “шинэ­чилж эвлүүлэх” гэж нэг шив­шиг болох юм биш биз.

Б.Цогзаяабаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан