gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зуслангийн газрыг тавдугаар сараас өмчилж эхэлнэ

Нийгэм
2008-04-03
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-04-03
-Нийслэлийн газрын албаны нээлттэй хаалганы өдөр боллоо-

Нийслэлийн газрын алба өчигдөр хүний хөлд дарагд­лаа. Тэнд цугларсан хүмүүс ихэд бухимдангуй байв. Учир нь газрын албаныхан иргэ­дийн асуудлыг тууштай ший­дэж өгөхгүй, хэдэн бие рүүгээ олон дахин буцааж, чирэг­дүүлснээс болжээ.

“Эрс ши­нэчлэл” хөдөлгөөний Тө­лөө­лөн удирдах зөвлөлийн ги­шүүн Б.Батбаатар “Бид Нийс­лэлийн зургаан дүүрэгт су­дал­гаа явуулахад оролцогс­дын 73 хувь нь Нийслэл, дүүргийн газрын албад авли­гад автсан гэж хариулсан байна. Хэрэв газ­рын алба хүнд суртал гарга­даггүй бол өнөөдрийнх шиг их хүн энд оволзож, бухимдах­гүй байсан юм” гэлээ. Өдөр­лөгт ирсэн хүмүүс ихэвчлэн амьдарч байсан газрыг нь дуудлага худалдаагаар оруул­­­­чихлаа, газраа өмчлөх гэхээр янз бүрийн шалтаг тоочоод явдал их удаж байна гэх зэрэг асууд­лаар мэргэ­жилт­нүүдэд хандаж байсан юм. Мөн тэд үнэгүй газар өмчлүүлэх хуу­лийн хугацааг сунгаж, газрыг гэр бүлийн гэх зориулалтыг иргэн бүрт бол­гож өөрчлөх саналтай байлаа. Өнөөдрийн байдлаар нийс­­лэлийн хэм­жээнд ахуйн зориулалттай хашааны газар өмчлөлт 90 орчим хувьтай явж байгаа гэнэ. Харин зус­лангийн газрыг тавдугаар сараас эхэлж өмч­лүүлэх юм байна.

Үүнд 20 орчим мянган өрх багтжээ. Зуслангийн га­зар­гүй орон сууцны айлууд хотын за­­хаас газар өмчлөх бо­ломж­той аж. Зөвхөн Сон­гино­хайр­хан, Хан-Уул дүүр­гийн газрын ал­­банд хандах юм байна.

Тухайн газарт суурьшиж болон эзэмшиж эхэлснээс хойших төлбөрөө барагдуулахгүй бол газар өмчлүүлэхгүй

Нийслэлийн газрын алба­ны төлбөр, үнэлгээний хэлт­сийн дарга Д.Дашцэцэгтэй уулз­­­лаа.

-Газрын бүсчлэл болон төлбөрийг яаж тогтоодог юм бэ?
-1997 онд Засгийн газрын тог­­тоо­лоор нэг га газрын суурь үнийг 440 сая төгрөг гэж тог­тоо­­­сон байдаг. Энэ үнээс орон нут­гийн газрын төл­бө­­рийг тооцож хураам­жийн хэм­жээг тогтоо­дог. Нийс­­­лэлд нэг метр квад­рат газрын ху­раам­­жид 44-440 төгрөг төлдөг. Хот бай­­гуу­лал­тын зарчмаар ин­же­­нерийн байгууламжтай га­­зар нь I бүс, цаашид тодор­хой хэмжээ­гээр ашиглах бо­­ломж бүхий шугам сүлжээ­тэй, ерөнхий төлөвлө­гөө нь хэ­рэг­жиж бай­гаа суу­рин газар II бү­­сэд ха­­маар­­даг. Харин гэр хо­­­роол­­лын айлууд III, алс­лагд­­сан төв суурин газар IҮ, үүнээс цаа­­ших нь Ү бүсэд ор­­дог.

-Шинээр барих замын зу­­­рагт хамрагдсан айлуу­дын үнэлгээг яаж хийдэг вэ?
-Нийслэлийн зам тээв­рийн газраас зураг нь гардаг. Үүний дагуу манайх зөвхөн га­­­зарт нь үнэлгээ тогтооно. Хот төлөв­лөлтийн зохион бай­­гуулалттай холбоотой­гоор зам тавьж өр­гөтгөх гэ­­хээр за­­рим айлын хоёрны нэг, эсвэл нэг тал хэсэг нь ор­­­чихсон бай­­­даг. Ийм то­хиол­­­долд нэг метр квадрат газ­­рын үнэд 13200 төгрөг төл­­нө.

-Ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа болон өм­чил­­сөн газар ямар хураамж өгөх ёстой юм бэ?
-Эзэмшиж байгаа тохиол­долд газрын төлбөр гэж 3008, ха­­­­рин өмчилсөн бол 2700 төг­­­­­рө­­гийн татвар төлдөг юм. Хэ­­­­рэв эзэмшиж байсан өрх төл­­­­бөрөө төлөөгүй то­хиол­долд га­­­зар өмчлүү­лэхгүй.

-Тэгвэл төлбөрийг ту­хайн газарт суурьшиж эхэлс­­­­нээс тооцох уу, эсвэл эзэм­­шиж эхэлснээс нь тоо­цох уу?
-Суурьшиж байсан болон эзэмшлийн гэрчилгээ авс­наас нь хойших төлбөрийг төл­­­­­­­­­сөн байх ёстой.

-Эмзэг давхаргын өр­хийг төлбөрөөс чөлөөлөх бо­­­­­ломж бий юу?
-Иргэний ахуйн зориу­лалт, хашааны газарт 90 ху­­вийг нь улс төлдөг. Улсаас ийм хөн­гөлөлт үзүүлж бай­хад ту­­хайн өрх ямар ч дав­харгынх бай­­­сан төлбөрөө төлөх учир­тай. За­рим хү­мүүс хорооны За­­­саг даргын то­дорхойлолт ба­­риад газрын төл­бөрөөс чө­­­лөөлөг­дөх хү­­сэлтэй байгаа гэ­­­­сээр над дээр орж ирдэг. Хуулинд заасны дагуу Засаг дар­­га төл­­бөрөөс чөлөөлөх шийд­­­вэр гаргах эрхгүй бай­даг.

М.Мөнхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан