gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Яргуй цэцэглэх цаг ирлээ

Нийгэм
2008-03-04
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-03-04
Яргуй цэцэглэх цаг ирлээ

Байгаль гоёмсог цэцэг­сээр өнгөө чимэх цаг нэгэнт иржээ. Урин цагийг бэлгэдэж цас ханз­лан хамгийн түрүүн дэлбээлдэг цэцэг бол яргуй.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг нийт 35 зүй­лийн яргуй бий гэж тэмдэг­лэгджээ. Харин эдгээрээс зургаан зүйлийн яргуй манай оронд ургадгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон бай­на. Энэ цэцэг хаа сайгүй тохиолддог гэх бөгөөд ер нь элбэг ургадаг гэсэн үг. Гэвч яргуй таа­ралдсан газраа бас ургахгүй. Энд тэндхийн жал­га хөндий, мөн говьд ховор. Дээр дурд­сан зургаан зүйлийн тав нь хөх, нэг нь шар цэ­цэгтэй ч хоорондоо ялгарах онцлог байхгүй. Хээнцэр ган­ган энэ­хүү цэцгийн талаар ун­шигч­дадаа сонир­хуулахаар МУИС-ийн багш доктор, про­фессор Д.Суран­гийн яриа­наас эх сурвалж болгон да­раахь мэдээллийг хүргэе.

Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгал, нүүд­лийн мал аж ахуйтай манайх шиг орны нөхцөлд яргуй бу­сад цэцэгнээс түрүүлж ур­гадаг нь малд ашиг шимээ өгдөг тустай. Учир нь хаврын сульдсан малыг тэнх­рүүлэх увидас яргуйд бий. Тиймээс ч малчид хавар яргуйтай газар нутагладаг.

Үүнээс гадна яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ. Тухайл­бал, Түвдийн анагаах ухаанд эртнээс энэ цэцгийн бүлээн чанарыг ашиглан арьс­ны янз бүрийн шарх, үрэвсэлт өвч­ний үед хэрэглэж ирсэн бай­на. Мөн аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчир­хайн сүрьеэ, шамбрам, хо­доодны галын илчийг сайж­руулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан хүйтэн бэтгийг дарах зэрэг идтэй. Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эм­чилгээний журмаар хэрэг­лэвэл цусны даралт буул­гадаг.

Яргуйн хандаар малын хошууг арчиж тэнд байх элдэв бактерийг устгана. Түүний зөвхөн дэлбээнээс гадна үндсийг буцалган амьсгалын замын өвчинд уух нь нэн сайн төдийгүй халуун нам­даах ач холбогдолтой. Гуур­сан хоолойн үрэвслийг ана­гаах, жирэмсэн эмэгтэй­чүүдийн тамир тэнхээг сайж­руулах бэлдмэлийг яргуйнаас гарган авдаг байна. Түүнчлэн Хятад улсад цусны даралт багасгах үйлчилгээтэй яргуйн хандаар хийсэн цай ч байдаг. Энэ мэтчилэн олон төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэж болохыг манай өмнөд, хойд хөршийн эрдэмтэд нотолжээ. Хөрсний гадаргын градус өдөртөө нэмэх тав шөнөдөө тэг болсон тохиол­долд яргуй дэлгэрэх нөхцөл бүрддэг байна. Цэцэгсийн дундаас үнэр амтаараа ял­гардаг яргуй цэцэг хавраас намар хүртэл хөрсөнд ургадаг. Цэцэг нь 5-10 хоногийн настай.
Монголд ургадаг зургаан зүйлийн яргуйнаас Ээдрээт хэмээх яргуйг онцолж байна. Үндэс орчмын навч нь өдлөг бөгөөд үзүүр рүүгээ салбар­ласан байх энэ цэцэг элсэр­хэг, эргийн хайрга, нуга, чу­луурхаг хажуу, ойн цоорхойг голдог учир тэнд ургахгүй. Тиймээс ч түүнийг ээдрээт хэмээн нэрийдсэн учиртай. Энэ яргуй нь ээдрээтийг хор­той гэдэг ч хавар, зуны цагт түү­гээр бог мал идэх нь их. Харин нам­рын улиралд бусад мал түү­гээр хооллодог. Бүг­дийн та­нил хөх яргуй бу­таар ургадаг. Ээдрээ­тээс эрс өөр. Байц цохио, чулуурхаг хайр­гатай, хуурай газар ургана. Ямааны хам­гийн дуртай хоол нь. Өөр нэг төрөл Тур­ча­ниновын яргуй навчис нь өдлөг бөгөөд эл­сэрхэг хээр­жүү хажуу, ту­жийн ой болон ойн цоорхойд элбэг. Яргуйн цэцэг богино хугацаанд дэл­бээлээд хагд­равч хур бороо сайтай жилийн намар эргээд цэцэглэх нь сонин. Энэ нь яргуй хэнзэлж байгаагийн шинж аж.

Я.М
өнгөнцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан