Ямар ч бүтээл зохиогчтой. Нэрийг нь бичиж үлдээгүйгээс ардын нэртэй болдог. “Эртний
сайхан” гэдэг уртын дууг Чингис хааны төр улсын үед дуулагдаж байсныг үг нь
гэрчилнэ. Уртын дуу 800 жилээс цааш Хүннүгийн үед ч хамаарна. XVII-XIX зуунд
Манжийн эзэрхэл болон хугацаагүй цэргийн алба хаадаг байсан үед “Тоорой банди”,
“Бор борын бялзуухай”, “Ээрэлт хөх морь”, “Уртын сайхан хүрэн” зэрэг олон уртын
дуу зохиогджээ. Сүүлийн 80-аад жилд цөөн боловч уртын дуу төрсөн. Гэвч
М.Дугаржавын “Идэр жинчин”-ээс бусад нь цагийн шалгуур даагаагүй бололтой.
Урт, богино дуу төрөх орон зай, цаг хугацаа өөр байна. Уртын дууны аав, ээж,
амраг, ханийн нутаг хол, тэдэндээ нарийн сайхан хээр, хонгор шарга, ганган халиун
мориороо их говийг туулж, талын сайрыг гаталж, Алтай, Хангайн уулсыг давж очих
тухай байхад богино дуу “нүдний чинь хөөрхөнд даслаа”, “янжуур тамхинаас янзын
үнэр ханхлаад байна” гэх мэт хажуу дэргэдээс нь зохиосон бололтой үгстэй.
Иймээс одоо харь орноос Монголоо санах цаг хугацаа орон зайн сэтгэл хөдлөлийн
мэдрэмж, шинэ цагийн уртын дуу зохиогдох ахуй нь болж байсан гэж үзэх үндэстэй.
Өнөөгийн бидний ухаан, авьяас өмнөх үеийнхээс хөгжсөн нь үнэн бол өвөг дээдсийн
бүтээснээс илүүг зохиож дуулах л ёстой.
СУИС-д Дэлгэр, Ц.Чулуунцэцэг, Батболд Хөгжим, бүжгийн коллежид Ш.Чимидцэеэ, Түвшинжаргал
нар шавь сургалтаар уртын дуучин бэлтгэж байна. Тэднээс 2007 оны сүүлчээр
болсон уралдаанд Цогтсайхан, Х.Эрдэнэцэцэг, Батболд нар тэргүүн байруудыг эзэлж
улмаар Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод очиж олон улсын
уралдаанд өрсөлдөн уртын дуугаа дуулсан боловч эхний байруудад шалгарч чадалгүй
ирэв.
Энэ нь их дууч Ж.Дорждагва, Н.Норовбанзад агсан нарын залгамж халааны чанар
чансаа сул байгааг нотолж, хүнээ сонгож олохгүй байна уу, эсвэл шавь сургалт муугаас
болсон уу зэрэг хариуцлагын асуудал эзнээ хүлээж байна. Уралдаанд уртын дуугаа
симфони оркестр, ардын найрал хөгжимтэй дуулсан дуучин байхгүй нь “Алтан
намар”, “Морин хуур” наадмын зохиолын богино дуу, хөгжмөөс дорд үзсэн,
ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн монгол үндэстний уртын дууг сонгодог дуурийн
ари, романс, олон хоолойн түвшинд дуулагддаг, заримдаа илүү байна гэж дэлхий
хүлээн зөвшөөрчихөөд байхад бид өөрсдөө үл хүндэтгэдгийн баримт юм.
Дээр үед сайн морь унаад очиход эр хүн бахархаж, эмэгтэй хүн баярладаг ахуйд
сэтгэл хөдөлж дуу зохиогддог байсан бол одоо жийп унаж, болзоо, хуримандаа
очдог, морь унавал ядуугаас ичдэг болсон. Иймд “Дааган хараараа, Даамай
амрагтаа оч” гэх мэт язгуураа сэргээж заавал дуул гэж шахах нь цагийн
мэдрэмжээс зөрөөд байна. Тэгээд ч ихэнх дууны үг, ая нь сайн гоё биш байгаагаас
500 орчим дуунаас дуулагддаг нь 30 орчим. Аяыг нь сайжруулан язгуурыг өөд татан
дан, давхар шуранхай, дэгжин нугалаа, хугалаа, сэхүүн өнгө, далайлт, дуниартуулах
давхиулах зэрэг чанарыг алдагдуулахгүйгээр найруулж, хөгжмийн зохиолч, соёл
боловсролтой сайн дуучин хоёрыг олж ажиллуулахыг БСШУЯ-ны Соёлын газрын дарга
Г.Эрдэнэбат, ҮДБЭЧ-ын дарга А.Цэдэн-Иш нар хийх байх аа.
Эрдэмтэн У.Загдсүрэн, уртын дууны судалгааны номоо 1976 онд, их дууч
Ж.Дорждагва 102 дуу багтаасан “Уртын дуу” бүтээлээ 1970 онд хэвлүүлсэн.
Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская нар “Монгол ардын уртын дуу”-г 1984 онд
хэвлүүлсэн ба 277 дууны үгтэй юм. Ж.Бадраа “Их дуучны яриа”,
Н.Жанцанноров “Уртын дууны уламжлалт зарим нэр томъёоны гаргалгаа” 2005 он,
Н.Норовбанзад “Талын морьтны дуу”, Ш.Чимэдцэеэ “Жаахан шарга” зэрэг олон ном,
эмхэтгэлүүдээс гадна уртын дуугаар дагнасан нэг сэдэвт бүтээлийг Д.Оюунцэцэг,
Хятадын Х.Гэрэлт нар туурвижээ. Энэ бүхэн оюутан, судлаачдад гарын авлага болж
байна.
1956 онд Ж.Чулуун “Ардын хоёр дууны найруулга” хийлийн гоцлолд “Цомбон туурайтай
хүрэн”-г найруулан симфони хөгжимтэй тоглосон, Ц.Нацагдорж “Шинэ үсгийн
багш” киноны хөгжимд “Хүрэн толгойн сүүдэр”-ийг найруулан симфонид тоглуулсан.
Зарим дуучин уртын дуугаа симфонитой дуулдаг ч зохиолын богино дуунаас илүү
гарч нийтэд мэдэгдэхгүй өнгөрч байгаа нь менежмент муугийнх байх. Америк, Орос
зэрэг орноос уртын дуучдыг урьдаг нь сайшаалтай юм. Харин уртын дууных нь найруулгыг
хэн хийх вэ?
Уртын дууг ардын богино дуу, бий биелэгтэй харьцуулахад шинэчлэл огт хийгдээгүй
байна. “Хандармаа”-г С.Гончигсумлаа гуай сонгодог болгон найруулсныг Мэргэжлийн
дуучдын улсын анхдугаар уралдаанд Сэлэнгэ аймгийн Оюун дуулж, нэгдүгээр байр
эзэлсэн. “Сүнжидмаа”-г Ж.Бадраа, Д.Лувсаншарав нар дуулалт жүжиг болгосон гээд
олон баримт бий.
“Алтан богдын шил”, “Асрын өндөр”, “Бор борын бялзуухай”, “Дааган хар”, “Жаахан
шарга”, “Зээргэнэтийн шил”, “Өвгөн шувуу”, “Өнчин цагаан ботго”, “Тоорой банди”
зэрэг дуунуудын бүтэн утга санааг концертод ганц бадаг дуулснаар гаргаж
чадахгүй. “Өвгөн шувуу хоёр”-ын 32 бадаг, “Тоорой банди”-ийн 26 бадгийг
нэгмөсөн дуулчих дуучин, тийм театр, чуулга байхгүй.
Тиймээс уртын дууны сонгодог театр дэлхийд ганцхан Монголд байх үндэслэл урган
гарч байгаа юм. Ийм театрт уртын дууны дуулалт жүжиг, симфони болон үндэсний
найрал хөгжимтэй шинэчлэн найруулсан уртын дуугаа дуулах улмаар дэлхийн
хөлбөмбөгийн аваргын тоглолтын нээлт, Нобелийн шагналын ёслолд ганцхан дуучин очиж
дуулахгүй Монголын уртын дууны театр бүрнээрээ тоглох цаг ирнэ. Ард түмэн олон зуун
дамжин зохиож, өвлөж, сонгодог болгон дуулсаар НҮБ-д бүртгэлтэй бүтээл
болголоо.
Гэвч уртын дуу, дуучид концертын нөхөөс төдий байна. Хэдхэн жилийн сургалтыг эс
тооцвол төр уртын дууны зөвхөн хэрэглэгч байсаар ирсэн дутагдлаа засч мөнхийн
бүтээл уртын дуугаа дэлхийд гайхагдах театртай болговол хэзээ ч алдаа
болохгүй ээ. Орчин үеийн гэх дууны өсгөгчийн нүргээнд үзэгчийн тархи, зүрх
доргиж, хүүхэд айж, толгой гараа савчсан салбадайнуудаас адуу мал үргэж байхад
уртын дуу сонссон тэмээний нүднээс нулимс бөмбөрч, эх мал голсон төлөө хөхүүлж,
унаа морь, айл гэрийн хийморь сэргэж, бяцхан үрс тайвшран нойрсч, цэцэг хүртэл
ургаж байна. Телевиз, машины радиогоор хамтлагууд өдөржин, шөнөжин орилж
байгаагийн оронд үндэсний ба сонгодог дуу хөгжмөө сонсъё. Уртын дуу, морин хуур
сонссон дэлхий, хүн төрөлхтөн амгалан байг.
Ц.Мөнхдалай