gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гурилыг импортын татвараас чөлөөлөхдөө алдаа хийснээ хүлээв

Улс төр
2008-02-29
0
Twitter logo

Гурилын үнэ улам нэмэгдэж байгаа тухай эл  цаг үед Засгийн газраас “Гурилын бөөний үнэ 50-100 төгрөгөөр буурсан" гэсэн мэдээлэл хийлээ. Уг нь үнийн өсөлтийг хязгаарлахын тулд тэд долдугаар сарын 1-нийг хүртэл гурилын импортын татварыг тэглэх шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан. Ингээд "ногоон гэрлээр" 40 мянган тонн гурил оруулж ирэх боломжтой болсноор хоёр сарын дотор л 39.1  мянган тонн гурилыг иргэд,  аж ахуйн  нэгж импортын татваргүйгээр оруулж иржээ.  Энэ тухай уржигдар болсон Засгийн газрын хуралдаанд  Үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах зөвлөлөөс мэдээлсэн аж.  Тэд гурилыг импортын татвараас чөлөөлөхдөө аж ахуйн нэгжүүдэд квот олгож, тодорхой гэрээ хийгээгүйгээс борлуулалт, үнэд олигтой хяналт тавьж чадаагүйгээ бас хүлээн зөвшөөрчээ. Гэвч Засгийн газраас авсан арга хэмжээ гурилын үнэ бага боловч буурч, тогтворжиход нөлөөлж чадсан гэнэ. Дээрх зөвлөлөөс "Алтан тариа", "Улаанбаатар" гурил ХХК-тай хөнгөлөлттэй үнээр буудай нийлүүлэх гэрээ байгуулснаар энэ сарын 15 хүртэл гурилын бөөний үнийг 50 төгрөгөөр бууруулж, 550 төгрөг болгосон аж. Харин дээд гурилын үнэ 115-160 төгрөгөөр өссөнийг "Төлбөрийн чадвартай хүмүүсийн хэрэглээ юм чинь" гэх байдлаар тайлбарлав.

ОХУ-аас 15 мянган тонн гурил импортлох гэрээ хийснээс одоогоор 6000 тонныг нь авч, гэрээ ёсоор "Талх чихэр", "Атар өргөө", "Өгөөж-чихэр боов" компаниудад 4500 тонныг нэг кг-ийг нь 490 төгрөгөөр нийлүүлжээ. Энэ нь гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх төрийн зохицуулалт юм байна. Одоогоор үлдсэн гурил нь улсын нөөцөд байгаа аж. Улсын нөөцөд 100 мянган тонн хүнсний буудай, 15 мянган тонн гурил бүрдүүлэх шийдвэр гарсан ч хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж завдаагүй байна.

Ард түмний өдөр тутмын бас нэг хэрэглээ нь мах. Энэ хаврын хэрэгцээнд 7000 тонн мах нөөцлөх учиртай. Үүнээс 1950 тонныг "Мах маркет", 1300 тонныг "Мах импекс" гэх мэтээр 10 компани хуваан бэлтгэх үүрэг хүлээжээ. Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас 150 орчим хүнсний дэлгүүр, хүнсний захаар худалдах юм байна. Үүнээс гадна Дархан-Уул, Орхон аймагт 1000 тонн мах нөөцөлжээ. Нөөцийн махыг нийлүүлэхээс өмнө НӨАТ-аас чөлөөлөх, гурил, улаан буудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 59.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байгааг зөвлөлөөс Засгийн газрын гишүүдэд уламжилсан байна.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан