АНУ-ын Давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч Дональд Трампын олон улсад тогтоосон татварын бодлогыг хууль бус гэж үзлээ.
Шүүхийн шийдвэрт “АНУ-ын хууль нь үндэсний онц байдал зарласан тохиолдолд ерөнхийлөгчид хариу арга хэмжээ авах бүрэн эрх олгодог ч гааль эсвэл татвар ногдуулах эрх багтаагүй” хэмээн дурджээ.
Трампын хувьд энэ онд ерөнхийлөгч болмогцоо ихэнх улсад "харилцан татвар" оноох шийдвэр гаргасан. Мөн Канад, Мексик, Хятад зэрэг улсуудад илүү өндөр татвар ногдуулах шийдвэр гаргасан.
Гэхдээ шүүхээс ийм шийдвэр гарснаар Трампын тогтоосон дээрх татварууд шууд хүчингүй болно гэсэн үг биш юм.
Тодруулбал шүүхийн шийдвэр аравдугаар сарын 14-ний өдрийг хэрэгжихгүй буюу Трампын засаг захиргаанд тэр хүртэл энэ асуудлыг Дээд шүүхээр хэлэлцүүлэх боломж олгож байгаа аж.
Трампын хувьд шүүхийн шийдвэрийг шүүмжилж "Энэ шийдвэр хэрэгжвэл АНУ-ыг сүйрүүлэх болно" хэмээн цахим хуудастаа бичсэн байна.
Эх сурвалж: The Guardian