Хүчирхийлэл үйлдэж буйг харвал юу хийх хэрэгтэйг, энэ нөхцөлд иргэн ямар үүрэг хүлээх талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа. Тэрээр,
-Гэмт хэргийн талаар иргэд мэдээлэх үүрэгтэй. Урьдчилсан сэргийлэх тухай хуульд иргэд нийгмийн дэг журмыг сахихыг бусдаас шаардах эрхтэй гэж заасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүчирхийллийн талаар мэдсэн, сонссон хүмүүс Засаг дарга, бусад холбогдох хүмүүст мэдээлэх үүрэгтэй. Мэдээлэл өгөх нь бичгээр, утсаар, цахимаар гэх мэт ямар ч хэлбэрээр байж болно. Орчин үеийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтай хэн ч хялбархан мэдээлэл өгөх боломжтой болсон.
Урьдчилан сэргийлнэ гэдэг бол аливаа гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг олж мэдсэн, эсвэл яг хажууд нь үйлдэгдэж байгаа бол таслан зогсоох шаардлагатай. Эсвэл ямар нэгэн байдлаар хяналтын байгууллагад мэдээлэх зэргээр бүх төрлийн арга хэмжээг авах нь иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм.
Нөгөөг талдаа энэ бол хүн ёсны асуудал. Танай гэрийн дээд, доод давхарт, хөршийнд тань эмэгтэй хүн, хүүхэд уйлах, хөгшин настай хүн орилох, эсвэл агсам согтуу тавиад байвал чимээгүй сонсоод хаяж болохгүй. Бид хүмүүнлэг нийгмийг бүтээх гэж амьдарч буй.
Нийгэмд хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэхийн тулд таны оролцоо маш чухал.
Магадгүй таны хүүхдийн ирээдүйн эхнэр, нөхөр болох хүүхэд тухайн айлд өсөж торниж байж магадгүй.
Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч болох өндөр магадлалтай. Тэгэхээр нийгэмд хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэхийн тулд таны оролцоо маш чухал.
-Гэмт хэрэг, зөрчлийн талаар дуудлага мэдээлэл өглөө гэе. Гэтэл тухайн хүчирхийлэл үйлдэж байсан айлын хэн нэгэн ирж хаалга тогшоод “Яагаад айлын асуудалд оролцоод цагдаа дуудаад байдаг юм” гэсэн асуудал ярьдаг. Нэг талдаа дахиад сэтгэл зүйн дарамт үүснэ. Энэ үед яах вэ. Цагдаагийн алба хаагч хэрхэн ажилладаг вэ?
-Гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэний нэр хаягийг нууцлах ёстой.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гэсэн дуудлагаар цагдаагийн алба хаагч очоод нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Гэрийн доторх байдлыг хянаж зураг авч баталгаажуулна. Ингэхдээ гэрийн эд хогшил эвдэрсэн байгаа эсэх, цус нөж гарчихсан, энд тэнд хоол, ус гоожсон, цаана нь хүүхэд уйлсан зэрэг илэрхий нөхцөл үүссэн байдаг. Энэ үед зургаар баталгаажуулна.
Харин гэрт нь ороход цэвэрхэн буюу нүдээр харахад асуудалгүй байж болно. Зүгээр үгээр дарамталж, өддөг байж болно. Энэ үед хүчирхийлэл үйлдэж буй этгээдийг өөр өрөөнд оруулж, эсвэл гарч байгаад хохирогчоос асуумжаар аюулын зэргийн үнэлгээ хийнэ.
Асуумжаар, зодоогүй, хэрүүл маргаан үүсээгүй гэсэн хариу авч зөрчил батлагдахгүй бол цагдаагийн алба хаагч явахаас өөр аргагүй.
Гэхдээ дуудлага мэдээллийн санд энэ айлд ийм асуудал үүссэнг тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл тухайн айлын хаягаар дахин дуудлага ирвэл цагдаагийн албан хаагч шалгалтын ажлыг давтан хийнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл энд огт хүчирхийллийн шинжтэй зүйл болоогүй биш, болоод байгаа юм байна, хохирогч дарамтад байна гэж үзээд хууль, тогтоомжийн дагуу тусгаарлаж, хохирогчийг хамгаалах байранд хүргэснээр асуудлыг шийднэ.
Хохироогчийг эрүүлжүүлэх, саатуулах зэрэг байр руу шилжүүлж тусад салгаснаар хохирогчоос яриа авна. Үгүй бол хохироогчийг нэг харахад л хохирогч дуугарч ч чадахгүй, мэдүүлэг өгч чадахгүй болдог. Тиймээс ингэж ажилладаг.
Хохирогчийг сэтгэл зүйчтэй уулзуулсны дараа холбогдох бусад ажиллагааг үргэлжлүүлнэ.
-Анх удаа хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргах болон давтан үйлдэх хоёрт ялгаатай арга хэмжээ авдаг уу?
-Эхний удаа Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчилна. Харин зөрчлийг давтан үйлдэж, бие махбод, сэтгэл зүй, эд санхүүгийн байдалд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11.7 гэдэг зүйл ангиар хэрэг үүсэж гэмт хэрэгтэн болно л гэсэн үг.
Зөрчил гэдэг бол нийгмийн дэг журмын асуудал. Эрүүгийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэнд, амь насны эсрэг учруулсан ноцтой үйлдэл.
-Хохирогчийг хэрхэн хамгаалдаг вэ?
-Хохирогчийг ер нь юу цагдаагийн хамгаалах одоо байранд 2 жил хүртэл одоо хамгаалах байранд нь амьдарсан хүн байна.
Цагдаагийн хамгаалах байранд хоёр жил хүртэлх хугацаагаар амьдарсан ч хүн бий. Хэрэг нь шийдэгдээгүй, гараад очих газаргүй.
Энэ хугацаанд цагдаагийн байгууллага хоол, хамгаалах хувцас хэрэгсэл, мөн сурах эрхийг нь хангах бүх төрлийн арга хэмжээг авч ажилладаг. Улсын хэмжээнд 30 гаруй ийм хамгаалах байр барьсан.
Хүмүүсийн гэрлэлтийг салгах гээд ийм хамгаалах байр бариад байгаа зүйлгүй. Хэрэг маргаан үүсэхэд тусад нь байлгаж байгаад шударгаар шийдье л гэж байгаа юм.
Эртнээс монголчууд эхнэр нь нөхрөө машид хүндэлж, нөхөр нь ханиа хайрлан хамгаалдаг, нэгэндээ үнэнч байсан.
Хүний амьдрал маш олон янз шүү дээ. Магадгүй өнөөдөр нөхөр нь зодсон бол маргааш нь хүүхэд нь аавыгаа зодож ч мэднэ. Нөгөөдөр нь эхнэр нь нөхрийгөө зодож магадгүй.
Гутал, хувцасны жижиг хэрүүл боллоо гээд, нэгнийгээ муухай үгээр хараалаа гээд баривчлаад байж болохгүй. Хэрэв ийм жижиг маргаанаас болоод баривчлагдаад байвал, гарч ирээд гэр бүл салдаг асуудал бий. Ингэснээр жилд 5000 гэр бүл салж, 10 мянган хүүхэд өнчирч үлдээд байна.
Тиймээс бид урьдчилан сэргийлэх, хамгаалах, гэр бүлийг тогтвортой байлгах төрийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах гээд буй хэрэг.
Нөгөө талд баривчлагдсан буюу зөрчил үүсгэсэн этгээдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг явуулдаг. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгнө.
Дараах зүйлийг сайн ойлгох хэрэгтэй.
Нэгдүгээрт, хамтын амьдрал зохиосон хүмүүс нэгэндээ маш хүндэтгэлтэй хандах ёстой. Нийгмээс, цахим сүлжээнээс, олон нийтийн газраас гэх мэт олон төрлийн нөрцөл байдлаас хүн стресс авдаг. Гэтэл стрессээ ойр тойрныхон, гэр бүлийнхэндээ, хамтын амьдрал зохиосон хүндээ гаргаж, маргаан үүсгэж, зөрчилддөг.
Эртнээс монголчууд эхнэр нь нөхрөө машид хүндэлж, нөхөр нь ханиа хайрлан хамгаалдаг, нэгэндээ үнэнч байсан. Нэгнээ гэсэн өр зөөлөн сэтгэлтэй байлаа.
Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаж буй “шар мэдээ” дунд эхнэр нь нөхрийгөө, нөхөр нь эхнэрийгээ алжээ, хүүхдээ бүрэлгэжээ гэсэн элдэв янзын мэдээлэл их гарах болсон.
Ийм мэдээллийг хүлээн авахдаа бодолтой, бодлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл, байдаг л нэг хэвийн зүйл гэж дасаж болохгүй. Хэрэв дасах л юм бол нүд цавчихгүй хүн алдаг болно.
Тэгэхээр нэгэнт хамтын амьдрал зохиосон бол та бүхэнд хоёр зам байна. Мэдээж зодолдож, хэрэлдэж явбал тодорхойр хугацааны дараа бүтээсэн баялаггүй, хүмүүжилтэй хүүхэд ч байхгүй болно. Тэгээд л байнга хэрэлдсэн, зодолдсон аз жаргалгүй амьдрал хүлээж байна.
Харин нэгэндээ хүндлэлтэй харьцаж, аль болох сайн сайхан байдлаар үзүүлж явбал эд баялаг арвин, сайхан хүмүүжилтэй хүүхдүүдээрээ хүрээлүүлж амьдарна.
Сайхан хань ижилтэй, халуун дулаан уур амьсгалтай гэр оронтой байх бол нэг их хүнд асуудал биш.
Тархин дахь бяцхан уур бухимдлаа дэргэдэх хүндээ битгий гаргаач. Амьдрал гэдэг чинь ухаан юм билээ гэдгийг их сургуульд заадаггүй гэдэг үнэн.
-Эргэн тойронд хэн нэгэн хүчирхийлэл үйлдэж байвал яах вэ? Уншигчдад маань хандаж зөвлөөч.
-Ийм зүйл харвал та заавал мэдээлэх ёстой. Энэ бол иргэний үүрэг.
Тэнд хонь, ямаа хоёр зодолдоогүй хүн хооронд зөрчилдөөд гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна шүү дээ.
Тоохгүй, үл хайхарч өнгөрсний дараа магадгүй тухайн асуудал танай гэр рүү хальж орж ирж ч мэднэ. Тиймээс хүчирхийллийг үл тэвчих нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал.
Та гэртээ, олон нийтийн газарт гэх зэрэг хаана ч байсан эргэн тойронд нь хүчирхийлэл үйлдэгдэж байвал, “Юу болоод байна вэ” гэж санаа тавьдаг, “Боль” гэж шаарддаг, хүчирхийллийг таслан зогсоодог байх ёстой.
Ийм зүйлийг харсан ч анзаараагүй юм шиг чимээгүй өнгөрдөг бол та хүн чанаргүй, хувиа хичээсэн хүн байна.
Жишээ нь, нэг охин өөрийн хүчээр дийлэхгүй, хүчирхийлэгчийн эсрэг юу ч хийж чадахгүй байгааг сонсож, харсан бол нүд, чихээ дараад өнгөрч болохгүй. 102 утас руу үнэ төлбөргүйгээр дуудлага өгөх хэрэгтэй. Ингэхэд л цагдаа ирээд зохицуулна. Цагдаагийн алба хаагч ирээд хаалгыг нь тогшоод аятайхан байгаарай гэж хэлээд явна. Хууль зөрчөөд давтан дуудлага ирэхэд л баривчлаад аваад явна.
Тиймээс иргэнийн үүргээ ухамсарлаж дуудлага мэдээлэл өгдөг байх нь чухал.
-Ярилцсанд баярлалаа.