gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТҮҮХЭН ХҮН: Монгол төрийн мэргэн өвөө Жамсрангийн Самбуу

Э.Энхмаа
Түүхэн зураг
Өчигдөр
208
Twitter logo
Э.Энхмаа
208
Twitter logo
Түүхэн зураг
Өчигдөр

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 6-р сарын 27 буюу мэндэлсэн өдөр нь “Чингис хаан” үндэсний музейд болсон юм.

Монгол төрийг хамгийн удаан буюу 18 жил удирдаж,  ард түмэндээ “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн хүндлэгдсэн энэ эрхэм хүний ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэндчилгээ илгээсэн бол Ерөнхий сайд Г.Занданшатар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид болон Төв аймгийн удирдлагууд, төрөлх нутаг Төв аймгийн Бүрэн сумын иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Эрдэм шинжилгээний хурлаар “ХХ зууны түүхэнд төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн  гүйцэтгэсэн үүрэг” хэмээх үндсэн илтгэлийг ССАЖЗ-уудын сайд Ч.Ундрам танилцуулав. Хуралд Самбуу судлаач, Гавьяат хуульч, доктор Ш.Сүхбаатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Н.Тогтох, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо нарын эрдэмтэн, судлаачид төр нийгмийн нэр зүтгэлтэн Ж.Самбуугийн амьдрал, үйл ажиллагаа, төрийн хүнд байх ёс зүй, зарчмын талаар чиглэл чиглэлээр нь илтгэл тавилаа. 

Ж.Самбуу хуучин тооллын бадаргуулт төрийн хорьдугаар оны хөхөгчин хонин жил буюу 1895 оны 6-р сарын 27-ны өдөр халхын Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутаг Гурван хүрийн дэнж хэмээх газарт хамжлага ард Лодонгийн Жамсран, Балжин нарын хүү болон мэндэлжээ. Эцэг, эх нь эрдэм номыг эрхэмлэх агаад хүү Ж.Самбууг найман нас хүрмэгц бичиг үсэг заалгахаар нутгийн Дугарсүрэн бичээчид шавь оруулж, монгол бичиг заалгаж, гэрийн боловсрол эзэмшүүлэв. Мөн эрдэм ном сурахын тулд зориг мохолгүй шамдаж, зорьсондоо хүрэхийг сануулах ба бичиг үсэгт улам дадлагажуулахын тулд гэрийн ажлын зай завсраар бичгийн сургууль хийх бололцоо олгодог байжээ. 

Хүү Ж.Самбуу 18 нас хүртлээ хошууны туслагч тайж Чимэддаваагийн хонь малыг хариулж байхдаа ч бичиг  үсгийн чадвараа ахиулсаар сайжирч, хошуу тамгын газарт бичээч, туслах бичээчийн албыг залгуулах болов.
Дэлгэрхангай уулын өвөрт байсан хошуу Тамгын газарт бичээч хийж, Чимэддаваа, Хайсандай нарын удирдлага дор ажиллахдаа Ж.Самбуу нь Манжийн төрд хошуу тамгын газраас нь залгуулдаг олон төрлийн үсэг алба, манж хятад худалдаачдын тавьсан их өр шир хийгээд ард түмний амьдрал ахуйг танин мэдэж, хэрэг зарга хэрхэн шийдэж байгааг нүдээр харж, ухаж ойлгожээ.

Хятад оронд хувьсгал өрнөн Манжийн төр ганхаж, завшаан тохиолдвол халх монголчууд тусгаар тогтнох нигуур буй улс төрийн онцлог цаг үе таарсан нь түүний үзэл бодол төлөвшихөд нөлөөлжээ.  

18 настай Ж.Самбуу хүү ажил хөдөлмөр хийж, гэр бүлдээ тус нэмэр болохоор хошуу нутгаасаа гарч, 1923 оны зун Нийслэл хүрээнд иржээ. Хүрээнд ирүүт урьдын танил Сангийн яамны сайд Доржийн тусламжаар Сангийн яамнаа Баялгийг бадруулагч хэлтсийн тал бичээчээр ажлын гараагаа эхлэв. Тус яамнаа бичээч, III, II хэргэм зэргийн нягтлан бодогч, 1924 оны 8-р сараас улсын тэргүүн зэргийн нягтлан бодогч, улмаар Улсын орлого, зарлагын салааны эрхлэгчээр дэвшин ажиллаж, таван аймгийн орлого, зарлага төсвийг хянан үзэж, дүрэм зааврын дагуу баталгаажуулж байсан нь түүний бичгийн боловсрол, тооны ухаан, санхүү, эдийн засгийн талаар чамгүй мэдлэгтэйг гэрчилнэ.  

БНМАУ-ын Засгийн газрын 1929 оны 39-р хурлаар Сангийн яамны эрхэлсэн түшмэлээр томилогдсон нь одоогийнхоор яамны Төрийн нарийн бичгийн даргын албатай дүйцэх аж. Гэрийн боловсрол эзэмшсэн малчны хүү улсын төсөв санхүүгийн нэгдсэн ерөнхий дансыг эрхлэх хүртэл өсөж өндийн дэвшиж ажиллахад нь шинэ Монгол Улсын Сангийн яамны сайд Дорж мээрэн итгэл үзүүлж, томоохон үүрэг гүйцэтгэжээ. Ж.Самбуу Дорж мээрэнтэй Дундговь аймгийн Дэлгэрхангай аймгийн хошуунд анх танил болж, 1923 онд нийслэл хүрээнд хөл тавихдаа зорьж очиж уулзсан байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙГ БАЙГУУЛАВ

1923 онд хуучин 4 аймгийн нэрийг солж,

  • Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг
  • Цэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг
  • Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг
  • Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандлын аймаг гэж нэрийджээ. Сангийн яамны эрхэлсэн түшмэл Ж.Самбуу 1929 оны 5-р сард Богдхан уулын аймгийн даргаар тохоон томилогдов.  

1928 оны МАХН-ын 7-р их хурлын шийдвэрээр Богдхан уулын аймгийг өөрчлөн шинэчлэх, бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүргийг түүнд өгчээ. Ж.Самбуу 1930 оны 4-р сарын 15-наас 1931 оны 5-р сар хүртэл Төв аймгийн даргаар томилогдон ажилласан. Төв аймгийн дарга байх үеийн түүх бүрхэг байдаг тул тодруулах шаардлагатайг илтгэгч, Самбуу судлаач, хуульч-сэтгүүлч Ш.Сүхбаатар онцлов.

Богдхан уулын аймгийг хэд хэдэн аймаг болгон хуваахад Д.Лосолын хамт 1931 онд Өмнөговь аймгийг байгуулж, даргаар нь томилогдов. 1931 оны 9-р сарын сүүлч 10-р сарын эхээр Дэлгэрхангайгаас Даланзадгад хүртэлх 300 гаруй км газарт 170 гаруй атан тэмээн хөсгөөр аймгийн төвийг 20 хоногт нүүлгэж, өнөөгийн Даланзадгадад суурьшуулах ажлыг хариуцан гүйцэтгэжээ. Улмаар баруунтны бүлэгт сэжиглэигдэн тушаал буурч, 1932-1934 онд Өмнөговь аймгийн Шүүхийн дарга, Төв аймгийн Шүүхийн орлогч даргаар ажилласан байна. Маршал Х.Чойбалсан 1932 онд  Өмнөговь аймагт очиж, тус аймгийн шинэ даргыг томилох үед нутгийн ард түмэн Самбуу даргыг хуучнаар нь ажиллуулъя гэсэн санал гаргаж байжээ. Маршал Самбуутай зөвлөлдөөд аймгийн Шүүхийн даргаар томилсон түүхтэй аж.

ДИПЛОМАТ АЛБАНД ТОМИЛОГДОВ

Ж.Самбуу 1934-1937 оны сүүлч хүртэл Өмнөговь аймгийн орлогч дарга, Мал тариалангийн яамны Мал хадлангийн хэлтсийн даргаар ажиллах боллоо. 1930-аад оны эхэн үеийн Ази тивийн улс орнууд ээдрээтэй харилцаатай үед БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан бататгах шаардлага тавигдав. Энэ цаг үед БНМАУ-ын Засгийн газар хөрш оронтой тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа бүх талаар бэхжүүлэн, тусгаар тогтнолоо хангах бодлого баримталж, 1936 онд ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд харилцан туслалцах тухай протокол байгуулжээ.

Уг баримт бичигт тус хоёр улсын аль нэгэнд гадаадаас цэргийн хүчээр довтолбол олон талын, тэр дундаа цэрэг зэвсгийн хүчээр тусламж үзүүлнэ гэсэн заалт бий. Энэхүү протоколыг баталсны дараахан буюу 1937 оны 12-р сард 42 настай Ж.Самбуу БНМАУ-аас ЗСБНХОУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчингээр томилогдон ажилласан нь түүний дипломат ажил албаны эхлэл болжээ.

Төрийн алтан аргамж болсон дипломат албыг 1946 он хүртэл есөн жил хашихдаа БНМАУ-ын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх ашиг тусын тулд ард түмний уламжлал, найрамдлыг улам бэхжүүлэх, хоёр орны бүх талын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх талаар асар их хичээл зүтгэл, чармайлт гарган ажилласан хэмээн түүхч, эрдэмтэд дүгнэн хэлж байна.  

Тухайлбал, Түүний Москвад Элчингээр суух үед Халхын гол болон Дэлхийн II дайн болов. Дайны жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид тусламжийн цуваа илгээж байсан түүхийг бид сайн мэдэх билээ. Энэ бүхнийг Элчин Ж.Самбуу санаачлан, удирдан зохион байгуулж биечлэн ажилласан гавьяатай. 

Мөн Москвад Элчингээр суух үедээ ЗХУ-д суралцаж байсан шинэ Монголын ирээдүйн удирдагчдыг хүмүүжүүлсэн гэж үздэг байна. Тодруулбал, Самбуу гуай 1938 онд Маршалд илгээсэн нэгэн захидалдаа Ю.Цэдэнбал даргын талаар бичжээ. Орост сурч байсан оюутнуудыг аяллаар явуулж, Хар далайд амраасан талаар илтгээд, Ю.Цэдэнбал гэж хүү ирээдүйд улсаа авч явах хүн гэжээ. Ингээд 1939 онд Ю.Цэдэнбал даргыг Сангийн яамны сайд болгосон түүхтэй. Самбуу гуай Цэдэнбал дарга хоёр эртнээс сайн харилцаатай байсан гэж Самбуу судлаач, гавьяат хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатар илтгэлдээ дурдав.   

МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН: ЭДИЙН ТАЛААР ТА НАР ЭЛЧИН САМБУУ ШИГ БАЙ

Хууль зүйн ухааны доктор, хуульч-сэтгүүлч Ш.Сүхбаатар бээр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн бөгөөд нутгийн зон олны дунд үлгэр домог яригдан, хүндлэгдсэн Ж.Самбуугийн ажил, амьдралын замналыг олон жил судлан энэ хүний талаар аман хууч, түүхэн баримтыг нэгэн цаг үед ажиллаж, амьдарч байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, нутгийн зон олонтой уулзаж ярилцан, тэмдэглэн авч үлдэж “Монгол төрийн мэргэн өвөө” номоо анх 2003 онд бичиж, хэвлүүлсэн. Гурвантаа хэвлэгдсэн уг ном нь номын дэлгүүрүүд байтугай зохиогчид өөрт нь үлдээгүй тул 2025 онд 130 жилийн түүхт ойгоор нь нэмэн баяжуулж, дөрөв дэх удаагаа хэвлүүлэн уншигчдын гар дээр тавилаа. 

Самбуу судлаач Ш.Сүхбаатар, Ж.Самбуу гуай эдийн шуналгүй хүн байжээ. Тиймээс Маршал Х.Чойбалсан 1949 онд “Ж.Самбуу Москвад есөн жил ажиллаад ирэхдээ барьж явсан хоёр чемодантайгаа буцаж ирлээ. Гэтэл манай зарим нөхөд хэдхэн хонохдоо хэрээс хэтэрсэн ачаа бараатай ирдэг. Төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн талаар Элчин Самбуу шиг бай” гэж нам улсын хариуцлагатнуудад ташуур өгч байжээ.

Самбуу гуайн амьд сэрүүнд гэр орноор очиж, уулзаж ярилцаж байсан олон сайхан хүний ярьсан энэ хүний талаарх дурсамж, баримт байдаг. Тэр баримтаас “Монгол төрийн мэргэн өвөө” номондоо зохих хэмжээгээр оруулсан гэв.

Ж.Самбуу 1946 онд Элчин сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн эх орондоо ирэв ээ. Түүний буцах болоход ЗХУКН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, Гадаад явдлын яам/ГЯЯ/-ны сайд В.Молотов эхнэр Нямаатай нь хамт хүлээн авч уулзахдаа суудлын шинэ “Победа” авто машин, алтан шармал аяга бэлэглэсэн.  Буцахын өмнө Зөвлөлтийн нам, засгийн удирдлагууд болон ажлын харилцаатай байсан ойр дотны нөхөдтэйгээ элэгсэг дотноор уулзаж, харилцан талархлаа илэрхийлээд эх орондоо ирсэн хэмээн Б.Самбуу гуай өөрийн бичсэн “Амьдралын замналаас-2” номдоо дурссан байна.

Бэлгэнд ирсэн “Победа” машиныг Нэгдсэн II эмнэлэгт өгсөн гэж хүү С.Сүрэнжав нь ярьсан байна.  Харин тус бүрд нь бэлэглэсэн алтан шармал аягыг музейд өгчихсөн юм гэнэ лээ хэмээн Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд жолоочоор ажиллаж байсан Дэжидийн Чойжил дурссан тухай “Монгол төрийн мэргэн өвөө” номд бий.

“ЕСӨН ЖИЛ ДАРААЛАН ЭЭЛЖИЙН АМРАЛТАА ЭДЭЛЖ ЧАДСАНГҮЙ. НЭГ САР АМРААЖ ӨГӨӨЧ”

Ж.Самбуу дарга дэндүү даруу аж. ЗХУ-д Элчингээр есөн жил суухдаа ээлжийн амралт авч үзээгүй. 1946 онд буцаж ирээд Маршал Х.Чойбалсанд бичсэн нэгэн өргөдөлдөө “Ажлын шаардлагаас болж есөн жил дараалан ээлжийн амралтаа эдэлж чадсангүй. Нэг сар амрааж өгөөч” гэсэн байжээ. Ингээд Элчин Самбууг Улаанбаатарт ирээд нийтийн хашаанд жижиг гэрт байхад нь маршал Х.Чойбалсан тэднийд ирж, тухлаад оройхон буцжээ.

Маршал тэр шөнөдөө цэргүүдээр зургаан ханатай сайхан гэр бариулж, өглөө нь Самбуу гуайнхыг оруулжээ. Самбуу гуай өөрийгөө бусдаас илүү тавьдаггүй, хээ шаагүй хүн байсан. Өндөр албан тушаалд насаараа ажиллахдаа өөртөө огтхон ч юм наагаагүй, ганц амбаар ч бариулаагүй аж.

“ӨӨРИЙН ГЭСЭН ОРОН БАЙРГҮЙ УЧИР НЭГ ӨРӨӨ БАЙР ОЛГОНО УУ. АРД Ж.САМБУУ”

Самбуу судлаач Ш.Сүхбаатар илтгэлдээ Ж.Самбуу даргын хувийн зан чанараас төрийн хүнд байвал зохих үлгэр жишээ чанарыг тодорхой баримтаар дурдсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын намын хороон дарга Б.Алтангэрэл ирсэн өргөдлүүдтэй танилцаж байтал зургаан сарын өмнө ирсэн Самбуу гэсэн гарын үсэгтэй өргөдөл гарч ирсэн.

Өргөдөлд, “Өөрийн гэсэн орон байргүй учир нэг өрөө байр олгоно уу. Ард Самбуу” гэсэн байв. Тэр үед хотын дарга, бид хоёрыг “Байр өг!” гэж ээрдэг, тушаадаг дарга олон байсан гэж Улаанбаатар хотын МАХН-ын хорооны I нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл 30 жилийн өмнө энэ хүмүүний мэндэлсний 100 жилийн ойгоор дурсан ярьжээ.

  • Гадаад томилолтоор явахад томилолтын зардал өгөхөд нь Ж.Самбуу гуай авдаггүй. Эхнэр Нямаа /Нямбадрах/ гуайд өгье гэхэд “Миний цалин Нямаад болно. Наадхаа эргүүлж тушаагаад баримтыг нь надад үзүүл“ гэж шахдаг.
  • Алдар нэрэнд үлгэр жишээ ханддаг. Тухайлбал, МАА-н талаар 12 ном бичихэд нь ШУА-иас академич, Их сургуулиас профессор цол олгоё гэхэд нь “Би төрийн том албан тушаалтай хүн. Ард олон муу хэлнэ” гээд халгаагаагүй.

ХУВЬД НЬ ӨГСӨН 25 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ УЛСДАА ХАНДИВЛАВ

1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэхэд Самбуу гуайн хүчин зүтгэл их  байсан нь архивын баримтуудаар батлагддаг. Тиймээс 1966 онд Самбуу гуайг “Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө” олон улсын  В.И.Лениний шагналаар шагнасан. Энэ шагналыг дагалдах 25 мянган ам.долларыг Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулна гэж хэлээд өөртөө нэг ч доллар авалгүй, Эрүүлийг хамгаалах яаманд шилжүүлсэн нь олны талархал хүлээжээ.

УЛСЫН ХИЛИЙН ШУГАМЫГ ТОГТООЛОО

Дэлхийн II дайн дуусаж, БНМАУ энх цагийн бүтээн байгуулалтад шилжих 1946-1950 онд Ж.Самбуу ГЯЯ-ны Алс 
Дорнодын хэлтсийн даргаар ажиллахдаа:

  • Японоос Дэлхийн дайны хохирлыг нэхэмжлэх ажлыг хариуцаж,
  • БНМАУ, БНХАУ-ын хилийн шугамыг тодотгон тогтоох үйл ажиллагаанд оролцсон байна.

Засгийн газраас улсын хилийг тодотгох тухай комиссыг 1946 оны дундуур байгуулж, комиссын даргаар Ж.Самбууг томилжээ. Комисст Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан Я.Цэвэл нар багтсан ба тэднийг улсын өмнөд хил рүү илгээв. Комиссынхон 1947 оны намар Байтаг Богдын оргил нурууг дагаж, Тугалжийн хар, Үзүүр цагааны булаг, Тооройн булагийн эхээр замнан баруун хязгаар хүртэлх хилийн шугамыг тодотгох ажлыг зургаан анги гарган, газар дээр нь үзэж,  холбогдох эх сурвалжтай тулган тэмдэглэж, Байтаг Богдын нутаг бол БНМАУ-ын нутаг гэсэн түүхэн үндэслэлийг батлан гаргажээ. Энэ тухайгаа Ж.Самбуу 1948 оны 9-р сард Засгийн газарт илтгэснээр комисс үүрэгт ажлаа гүйцэтгэсэн ч хожим БНМАУ, БНХАУ-ын хооронд хилийг албан ёсоор тогтооход Ж.Самбуу тэргүүтэй комиссынхон чухал үүрэг гүйцэтгэснийг 1972 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын хязгаарын цэргийн түүхэн замнал” номд тодорхой бичсэн байна.

1950 оны нэгдүгээр сард Ж.Самбуу ГЯЯ-ны Орлогч сайд болжээ. Энэ нь Монгол Улс Ази тив дэх гадаад бодлогоо эрчимжүүлж эхэлсэн цаг үе байв. Монгол Улсыг Ази тивээс анх хүлээн зөвшөөрсөн БНАСАУ-д суух Элчин сайдаар 1950 оны 5-р сарын 23-нд томилогджээ. Түүнийг Элчин сайд байх үед мөн л дайн болж, Солонгосын ард түмэнд өнчрөл хагацал, сүйрэл учрав. Энэ үед нөхдийн хамт Солонгосын ард түмэн Монголын ард түмнээс 13 сая 471 мянган төгрөгийн үнэ бүхий тусламжийн бараа, агт морь 43900, үржлийн үхэр 9094, хонь ямаа 173 гаруй, мөн бусад бэлгийн хамт хүргүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Дайны гал дүрэлзэж байсан БНАСАУ-д эх орноо төлөөлөн ажиллахдаа Монголын ард түмнээс БНАСАУ-ын ард түмэнд туслахын дээр Солонгосын өнчин хүүхдүүдийг Монголд авчирч сурган хүмүүжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, тус улсын удирдлага болон ард иргэдийн сэтгэлд мөнхөрсөн Элчин сайд. Самбуу тун уужуу тайван хүн шүү. Солонгосын дайны үед ихэнх Элчингүүд нутаг буцахад Ж.Самбуу гуай үлджээ. Тиймээс удирдагч Ким Ир Сен Монгол Улсын ЭСЯ-ыг сайтар хамгаалах тушаал өгсөн гэдэг.

БНАСАУ-д нэг жил таван сар ажиллаад байхад буюу 1951 оны 10-р сарын 15-ны өдөр БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн 85 тоот зарлигаар Ж.Самбууг БНАСАУ-д суух Элчин сайдын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Хожим МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн урилгаар 1985 оны 6-р сарын 27-нд БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен Монголд айлчилжээ. Тэр хүн 1950 онд Элчин байсан Самбууг 40-өөд жилийн дараа дурсан санаж, “Өвгөний хүүхдүүдтэй уулзахсан” гэж хэлжээ. Ингээд том, бага Сүрэнжав, Сурмаажав нарыг гэр бүлийнх нь хамт Пхеньянд урьж, тэд 1989 онд Солонгост зочилсон байна.

ШАТАРЧИН ТӨРИЙН ТЭРГҮҮН

Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол гуай “Самбуу гуайгаа манай Бүрэнгийнхэн их, багагүй мэддэг, хүндэтгэдэг байлаа” гэв.  

Эрт цагт ч, эдүгээ үед ч үнэхээр тийм ажээ. Эрдэм шинжилгээний хуралд Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, төр, нийгмийн үе үеийн зүтгэлтнүүдээс эхлэн Төв аймаг болон Бүрэн сумын удирдлагууд, нутгийн иргэд, малчдын төлөөлөл хүрэлцэн ирж, бүтэн өдөр үргэлжилсэн хуралд танхим дүүрэн төлөөлөгч их хүмүүний түүхэн замналыг уйгагүй сонсож, хүндэтгэн дурсах аж.

Элчин сайд Ж.Самбуу шатрын “донтой” гэж болох хүн байжээ. Хойд Солонгосын Элчин сайд  Самбуу гуай шатар тоглож байхад нэг удаа хүчтэй бөмбөгдөлт болжээ. Самбуу гуай “Муу барамнууд тоглуулсангүй” гэж үглэсээр шатрын хөлгөө бариад явж байсан гэх яриа бий. Шатартай холбоотой эгэл жирийн түүхийг ард түмэн амнаас ам дамжин үлгэр домог мэт ярьцгаах ажээ.

С.БАЛДОРЖ: Ж.САМБУУ ДАРГА НАДАД АТГА ЧИХЭР ӨГӨХӨД НЬ ӨВӨРТЛӨӨД, БӨӨН БАЯР ХАРЬЖ БИЛЭЭ

Эрдэм шинжилгээний хуралд суусан, Хөдөлмөрийн баатар С.Балдорж энэ талаар, Би Бүрэнгийн уугуул, Дундговийн Дэлгэрхаан сумын суугуул хүн. Энэ хоёр залгаа сум юм. Самбуу сайд олон удаа АИХ-ын депутат болсон тухай хүүхэд байхдаа сонсож байв. Самбуу дарга эцэг, эхийн нутаглаж байсан төрөлх Тал булагтаа л ирдэг.

Төрсөн дүү нь Ж.Гаажид гэж хөгшин байсан, одоо санахад 50-60-аад насны л хүн байж. Самбуу дарга ирлээ гэхэд нутгийнхан хүндэлж аль л тарган хонь гаргаж, сайхан шинэ шөл уулгах гэнэ. Манай Бүрэнгийнхэн яриаг нь сонсох гэж цуглаж, сүйд болдогсон. Тэр хүнийг анх харсан минь 10-аад настай байхад буюу 1953-1954 оны үе л дээ. Миний аавын төрсөн ах гэж дайнд оролцож явсан, Самбуу даргатай үерхэж явсан хүн байв. Нэг удаа би авга ахыг дагаж очив оо. Хоёр хар ГАЗ-24 машинтай ирсэн санагддаг.

Комиссарууд нь даргатай авга ахыг уулзуулна. Тэгэхэд Самбуу дарга надад атга чихэр өгөхөд нь өвөртлөөд бөөн баяр харьж билээ. Манайх 10-аад км зайтай ойрхоон. Тухайн үед чихэр олдохгүй л дээ. Дотроо чөмөгтэй голио чихэр гэж байсан юм, янзын амттай. Авга ахад бол уут дүүрэн зөндөө юм өгсөөн /инээв/.

-Самбуу дарга шатар тоглодог байсан тухай дурсамж яриа их байдаг юм байна. Танд энэ талаар дуулсан зүйл байна уу?
-Байлгүй яах вэ, хүү минь. Самбуу дарга сум, орон нутагт очиж уулзалт хийж, ажлаа явуулчхаад л “Шатар тавьдаг хүн байна уу?” гэж сурагладаг. Манай авга ах бол шатар тавьдаггүй, адуучин уургач хүн.

Дэлгэрхангайд уулзалтын дараа “Шатар тавьдаг хүн олоод ир” гэж л дээ. Манай суманд Бөөлийн Санжмятав гэж аймгаасаа шалгарч, улсын тэмцээнд ордог сайн шатарчин байлаа. Тэр хүнийг Самбуу даргатай шатар тоглох болоход нь аймгийн дарга нар “Хамаагүй хожиж болохгүй шүү” гэх ухааны юм хэлсэн гэнэ лээ /инээв/. Самбуу дарга тэр хүнтэй 2-3 тоглоод, “Чи мундаг хүн байна” гэсэн гэж нутгийнхан ярьдагсан. 

Ж.Самбуу дарга ажил тарсны дараа хамт ажилладаг нөхдөдөө “Нэг нүүх үү?” гээд шатраа өрдөг байсан тухай удирдлагад нь ажиллаж байсан хүмүүсийн дурсамж яриа тэмдэглэгдэн үлджээ. 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралтай зэрэгцэн "Өв сургамж" тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд дэлгэсэн юм.

Үзэсгэлэнд Ж.Самбуу гуайн эдэлж хэрэглэж байсан зүйлсийн дээж тоглож байсан шатар, Хөдөлмөрийн баатрын албан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одон, гадаадын орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн бэлэг сэлтийн дээжээс дэлгэсэн байв.  

МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР ТАСРАЛТГҮЙ 18 ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ

Эх орондоо буцаж ирсэн Элчин сайд Ж.Самбууг 1951 оны 10-р сарын 25-ны өдөр БНМАУ-ын ГЯЯ-ны Орлогч сайдаар томилжээ. Тэрбээр 1953 оноос ГЯЯ-ны сайд, Монгол Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар ажиллаж, 1954 онд хуралдсан АИХ-ын хоёр дахь удаагийн сонгуулийн 1-р чуулганаар АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар сонгогдож, БНМАУ-ын АИХ-ын тэргүүн буюу төрийн тэргүүнээр сонгогдож, 1972 он хүртэл насан эцэслэтлээ тасралтгүй 18 жил ажиллажээ.  

Маршал Чойбалсан 1952 онд Москва руу явахын өмнө өдөр ГЯЯ-ны орлогч сайд Ж.Самбууг дуудаж уулзаад, “Самбуу минь, би эмчилгээнд явах боллоо. Бие тун тааруухан, буцаж ирэхгүй ч байж юу магад. Чамайг ажил төрлийн талаар харж үзээрэй гэж би Цэдэнбалд захисан. Санаа зовохын хэрэггүй” гэж хэлснийг Самбуу гуай хожмын дурсамж номдоо тэмдэглэн үлдээжээ. Маршалын “Ажил төрлийн талаар харж үзээрэй”  гэж захисныг Ю.Цэдэнбал дарга марталгүй Ж.Самбууг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар 1954 онд сонгоход нь нөлөөлсөн гэж үзэж болох талтайг судлаачид онцлон тэмдэглэжээ. Маршал амьдралынхаа сүүлийн жилүүдэд улс орныхоо ирээдүйд санаа зовж, өөрөөсөө хойш төрийн жолоог атгаж чадах хүн Цэдэнбал. Түүнд хань түшиг болох хүн нь Ж.Самбууг хэмээн таньж, ийн дотночилсон байх талтай. 

Ийнхүү 1954 оноос Жамсрангийн Самбуу дарга БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүнээр сонгогдсон. Монгол Төрийн тэргүүний албан тушаалыг 1990 оныг хуртэл Их хурлын тэргүүлэгчдийн дарга хэмээн нэрийдэж байсан бол 1990 оны 9-р сарын 3-наас БНМАУ-ын Ерөнхийлөгч хэмээх болжээ.
Ж.Самбуу Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлэх замаар улс орны амьдралыг бүхэлд нь  удирдан чиглүүлж байв. Ж.Самбууг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байх үед: 

  • 1961 онд БНМАУ-ын Үндсэн хууль, Эрүүгийн хууль
  • 1963 онд Иргэний хууль
  • 1972 онд Гэр бүлийн хууль зэрэг нийгмийн харилцааг зохицуулсан суурь хуулиуд батлагджээ.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, ЗХУ, Болгар, Польш, Унгар, Герман, БНАСАУ зэрэг олон оронд төрийн айлчлал хийж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн туршлагыг судалж байв.

1961-1971 онд гадаадын том хэмжээний 40 гаруй төлөөлөгчдийг, 1955- 1971 онд гадаадын 90 шахам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзан, гэрээ хэлэлцээр хийж БНМАУ-ын төрийн бодлого, байр суурийг илэрхийлж байжээ. Тухайлбал, 1968 оны 5-р сарын 20-25-нд БНУАУ-д Ж.Самбуу гэргийн хамт албан ёсны айлчлал хийжээ. Энэ айлчлалаар хоёр улсын үйлдвэр, аж ахуйн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, хоёр улсын нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн байх жишээтэй.

“АРХИНААС ОЛДОГ АШГААС ХҮҮХДИЙН ГУТЛЫН АЛДАГДЛЫГ НӨХ”

Ж.Самбуу даргаар овоглогдох түүхэн шийдвэрүүдээс: 

  • 1957 онд Алдарт эхийн одонг санаачилж, таван хүүхэд төрүүлбэл Алдарт эхийн II одон, найман хүүхэд төрүүлбэл Алдарт эхийн I одонгоор шагнаж, мөнгө дагалдуулна. Мөн дөрвөн хүүхэд төрүүлсэн эхийн дөрөв дэх хүүхэд нь 16 нас хүртэл хүүхдийн мөнгө өгдөг болжээ.

Тухайн үед хүүхдийн гутал өндөр үнэтэй байсныг хямдруулах шийдвэр гаргасан нь Ж.Самбуу даргын бодлого. АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу “Архинаас олдог ашгаас хүүхдийн гутлын алдагдлыг нөх” гэсээр хүн амаа өсгөх бодлогын хүрээнд эхчүүд, хүүхдэд ээлтэйгээр шийдүүлсэн тухай Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга явсан, Төрийн шагналт зохиолч Сономын Удвал 1982 онд сурагчидтай уулзахдаа ярьсан байна.

  • Тухайн үед үр хөндөлт далдуур их явагддаг байж. Иймд үр хөндөлтийг зохицуулах хууль гаргая гэхэд нь Самбуу дарга асуудлыг шийдэхгүй хойш нь тавьсаар байжээ. 
  • Цаазын ял оноохыг эсэргүүцдэг байв.  1955 онд “Жамбалдоржийн хар хууль” гэж ард түмэнд нэрлэгдсэн хуулиар адууны хулгай хийвэл цаазаар авах ялтай. Ж.Самбуу дарга ”Монголчууд угаас цөөхөн. Хүнээ л гамнах юмсан” гэж хэлж байсан.
  • Богд уулын модыг огтолж, ан амьтны агнаж, улсын төсөвт нэмэр хандив болгоё гэхэд “Намайг амьд байхад Богд уулаар бүү оролд” гэжээ.

Монгол төрийн тэргүүн Жамсрангийн Самбуу улс орноо тасралтгүй 18 жил удирдаад 1972 оны 5-р сарын 21-22-нд шилжих шөнө таалал төгсөв. Монгол төрийн мэргэн өвөө хэмээн хүндлэгдсэн буурал удирдагч халихад улс даяар эмгэнэн гашуудаж, гурав хоног нийт ард түмний эмгэнэлийн өдөр болгон зарлаж, шарилыг нь Засгийн газрын ордны хурлын танхимд байрлуулан ард түмэн салах ёслол гүйцэтгэжээ. 

Ж.Самбуугийн 70 насны ойгоор Ю.Цэдэнбалын бэлэглэсэн мөнгөн аяга

Унгарын Ерөнхийлөгчийн дурсгасан "Бух сургагч"

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан