100 настайдаа хөхний хорт хавдраар оношлогдсон эмэгтэй өдгөө 101 насандаа эрүүл амьдарч байна. Түүний урт наслах энгийн зөвлөмжүүдээс хүргэе.
Лэйн Хорвич АНУ-ын Иллинойс мужид өөрийн гэртээ ганцаараа бие даан амьдарч, хүнсний дэлгүүр явж, төлбөр тооцоогоо өөрөө хийдэг. Тэр долоо хоног бүр үсчинд орж, маникюр хийлгэдэг байна. Эмч нар түүний хөнгөн шингэн байгааг "гайхалтай" хэмээн тодорхойлж, энэ насандаа тун эрүүл гэдгийг онцолжээ.
Гэвч өнгөрсөн жил түүний тогтсон амьдралын хэв маягт эрүүл мэндийн гэнэтийн нэгэн таагүй мэдээ санаа зовоосон асуудал болов. Тэрбээр хувцсаа өмсөх үедээ хөхөндөө жижиг зангилаа мэдэрчээ. Улмаар тэр энэ талаар гэр бүлийнхэндээ хэлэхэд ач охин нь түүнийг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэн, маммограм шинжилгээгээр 1-р шатны хорт хавдар болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл 100 настайдаа хөхний хорт хавдраар оношлогдсон байна. Аз болоход хавдар нь ноцтой биш, хавдар удаан өсөлттэй байжээ.
Лэйн Хорвич залуу эмэгтэйчүүд ийм онош сонсоход сэтгэл зүйн хувьд хүнд байдгийг ойлгож байв. Харин өөрийнх нь хувьд энэ насандаа зүрхний шигдээс эсвэл харвалт өгөөгүйдээ баяртай байсан учир хавдартай гэдгээ анх сонсоод хүндээр хүлээж аваагүй гэжээ.
Хүмүүс нас ахих тусам хөхний хорт хавдрын эрсдэл багасдаг гэж ойлгодог ч үнэндээ эсрэгээрээ байдаг гэж хөхний мэс заслын эмч Кэтрин Пессе онцолжээ. Лэйн бол түүний эмчилсэн анхны 100 настай өвчтөн байв. Тэрбээр Лэйнийг маш тэсвэртэй нэгэн хэмээн магтаж, энэ нь бусдад урам зориг өгөх байх гэжээ.
Лэйн өмнө нь тогтмол маммограм /хөхний шинжилгээ/ хийлгэдэг байсан ч эмэгтэйчүүдийн эмч нь тэтгэвэрт гарснаас хойш зогсоосон байжээ. Америкийн Хорт Хавдартай Тэмцэх Нийгэмлэгийн зөвлөмжөөр эрүүл мэнд нь сайн, цаашид 10 жил амьдрах төлөвтэй ахимаг насны эмэгтэйчүүд 2 жил тутамд маммограм хийлгэх хэрэгтэй байдаг аж.
Кэтрин Пессе эмч Лэйн Хорвичид хавдрын эсрэг гурван сонголт санал болгожээ. Эхнийх нь юу ч хийхгүй, хавдрыг ажиглаж, эмчийн хяналтад байх байсан ч тэр энэ хувилбараас шууд татгалзсан. Учир нь тэр хавдрыг биедээ байлгахыг хүсээгүй. Хоёр дахь нь дааврын эмчилгээ байсан ч энэ төрлийн эмчилгээ үсний уналт нэмэгдүүлдэг тул тэр мөн л татгалзжээ. Түүний хувьд үс бол өөрийнх нь гоо сайхны нэг чухал хэсэг байжээ. Гурав дахь сонголт нь хавдрын мэс засал буюу хавдар болон хүрээлсэн эдийг авах хагалгаа байсан юм. Түүнийг ерөнхий эрүүл мэндийн хувьд сайн гэж үнэлсэн тул 2024 оны 8-р сард мэс засал хийсэн ба ямар ч хими, туяа эмчилгээ шаардлагагүй болжээ. Мөн тэр маш хурдан тэнхэрч, одоо өөрийгөө бүрэн эдгэрсэн гэжээ.
Тэр урт насалж байгаагаа аз, идэвхтэй амьдралын хэв маягтай холбон тайлбарладаг. Түүний ээж 72, аав нь 80 насандаа таалал төгссөн бөгөөд тэр үед энэ нь урт нас мэт санагддаг байсан ч, одоо 80 настай хүмүүсийг “балчир” гэж боддогоо хуваалцжээ.
Хөдөлгөөн ба найз нөхөд
Тэр 92 нас хүртлээ теннис тоглож, өдөр бүр шатаар өгсөж урууддаг хэвээр байсан. Одоо ч тэр алхахдаа түргэн шаламгай, таяг ч хэрэглэх шаардлагагүй. Өдөр бүр заавал хүнд дасгал хийхгүй ч хөдөлгөөнтэй байх нь чухал гэж үздэг. Мөн ой тогтоолт, анхаарлаа хөгжүүлэхийн тулд хөзөр тоглож, найзуудтайгаа цагийг өнгөрөөдөг. Нийгмийн харилцаа нь зөвхөн ганцаардлаас хамгаалаад зогсохгүй оюуны чадавхыг дэмждэг гэж тэр үздэг.
Хоолыг таашааж иддэг
Хоолны тухайд тэр ямар нэг хатуу дэглэм баримталдаггүй, гэхдээ түргэн хоол иддэггүй. Ногоонд тийм ч дуртай биш ч салат, улаан чинжүү иддэг. Сүүлийн жилүүдэд амттанд дуртай болж, шоколад, бялуу идэх дуртай ч бага хэмжээгээр иддэг. Бялууны нэг хэрчмийг хэдэн өдөр идэх тохиолдол ч бий. Олон зүйл зэрэг хийхээс зайлсхийж, анхаарлаа төвлөрүүлэн тайван амьдардаг. Энэ нь түүний охины хэлснээр дээр үеийн хүмүүстэй төстэй, тайван, тэнцвэртэй хүн болохыг харуулдаг гэнэ.
Эрүүл зуршил
Лэйн хэзээ ч тамхи татаж байгаагүй. Алкохолны тухайд гурван хүүхэд төрүүлсний дараа хааяа оройн хоолны дараа нэг хундага уудаг байжээ. Харин одоо огт уудаггүй. Тэр дахин тогтмол маммограм хийлгэж эхэлсэн бөгөөд өөрийгөө үргэлжид арчилж, тордсоор ирсэн гэдгээ хэлээд, "Хэрэв энэ түүх хэн нэгэнд өөрийгөө хайрлах, өөртөө анхаарах урам зориг өгч чадвал миний зорилго биеллээ олсон гэсэн үг" гэжээ.
Эх сурвалж: Today
100 гарсан зарим өндөр наснуудын эрүүл амьдралын хэв маягийн талаарх зөвлөгөөг дараах холбоотой мэдээллээс хүлээн авна уу.