gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.10
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын сүүлийн жилүүдийн сорилт, сэргэлт, ололтын тухайд зарим эргэцүүлэл

gogo.mn
Нийтлэлчийн булан
2025-08-08
4
Twitter logo
gogo.mn
4
Twitter logo
Нийтлэлчийн булан
2025-08-08

Зарим шинэ залуу улс төрчид  өнгөрсөн найман жилд Монгол Улсад “шамбалын орон” байгуулах хангалттай боломж байсан ч эрх баригчид энэ боломжийг алдсан хэмээн шүүмжилж, ямар ч ахиц дэвшил байхгүй алдагдсан найман жил мэтээр тайлбарлаж  байсан нь бодит үйл явц, статистикийн тоо баримттай огтхон ч үл нийцнэ.

Сүүлийн найм илүү жилд Засгийн газар урд өмнө тохиож байгаагүй гурваас дөрвөн томоохон сорилттой нүүр тулсан бөгөөд тулж байна. Үүнд: нэгд, 2016 оны намар Монгол Улсын эдийн засаг дефолт зарлах дээр тулж ирсэн, хоёрт, дэлхий дахиныг хамарсан Ковид цар тахал, үүнээс улбаалсан хөл хорионы дэглэм, эдийн засаг, тээврийн салбарын тэг зогсолт, гуравт, ОХУ-аас Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагаа, түүний хаялга дэлхий дахиныг хамарсан түлш шатахуун, эрчим хүчний хямралыг өдөөж, үүнээс улбаалсан үнийн хөөрөгдөл, инфляцын огцом өсөлт, хүнсний хомсдлыг буй болгоход хүргэсэн, дөрөвт, Д.Трампын  дангаарших, неопротекционист бодлого зэргийг онцлон дурдахад  хангалттай.

I. Улс төрд гарсан сорилт, ололт

Зарим иргэдтэй холбоотой эрх нь зөрчигдсөн үйлдлийг Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө байхгүй юм шигээр тайлбарлаж, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН хууль тогтоох дээд байгууллагад хууль ёсоор үнэмлэхүй олонх болсныг нэг намын дарангуйлал тогтсон мэтээр сонгуулийн үр дүнг мушгин гуйвуулж, иргэдийн сонголтыг хянах, өөрийн явцуу үзэмжээр тайлбарлах хандлага гарч байсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

Хаана ч залуу шинэ улс төрчдөд ардчилал дахь “зүүний нялхсын  хам шинж” өвчний шинж тэмдэг нь тооцоо судалгаагүй шүүмжлэл, уулыг нурааж, усыг эргүүлж, хорвоог орвонгоор нь өөрчлөх бяр амтагдах, “хувьсгалчирхах” зэрэг нийтлэг үзэгдлээр ажиглагддаг, тиймээс түүнээс ангид байж, хариуцлагатай, ухаалаг байх нь нэн чухал болой. Аливаа асуудалд судалгаа, дүн шинжилгээ, үнэлгээтэй хандах явдал амжилтын чухал үндэслэл мөн.  Бодол, төсөөлөл, бодит амьдрал хоёрын хооронд алд дэлэм  зөрдгийг сануулах юун. 

АН сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадаагүй, учир нь АН-ын даргын болон УИХ дахь бүлгийн даргын албан тушаал, тамга тэмдэг, Дээд шүүхэд бүртгүүлэх зэрэг дотоод тэмцэлдээ нэлээд  цаг хугацааг зарцуулсан ч 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 42 суудал авав.

Хаана ч залуу шинэ улс төрчдөд ардчилал дахь “зүүний нялхсын  хам шинж” өвчний шинж тэмдэг нь тооцоо судалгаагүй шүүмжлэл, уулыг нурааж, усыг эргүүлж, хорвоог орвонгоор нь өөрчлөх бяр амтагдах, “хувьсгалчирхах” зэрэг нийтлэг үзэгдлээр ажиглагддаг, тиймээс түүнээс ангид байж, хариуцлагатай, ухаалаг байх нь нэн чухал болой. 

МАНАН бүлгийн нэг тал Миеэгомбын Энхболдын фракцаас МАН-ын удирдлагыг цэвэрлэх ажил шинээр гарч ирснээс гадна намын эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлд МАХН-тай нэгдэх асуудал чухал байв.

Хонгилын нарийн зохион байгуулалтай схемийг илчлэх явцад Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдсэн нэр бүхий иргэдийн хүний эрх, эрх чөлөөг сэргээх, цагаатгах асуудал чухал болон тавигдсан билээ.

Өмнөх ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрын гучдугаар зүйлийн 1-д  “Ерөнхийлөгч бол...Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн заалтыг умартаж,  2018 оны намар өөрийн бүрэн эрхэд огт байхгүй “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал  болгож”, 2021 оны хавар 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хууль ёсоор парламентад үнэмлэхүй олонхын суудал авсан эрх баригч, улс төрийн ууган хүчин МАН-ыг татан буулгах хууль бус захирамж гаргаж байсан билээ.

Өнгөрсөн найман жилийн  чухал ололт нь Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд, үргэлжлүүлэн 2023 онд томоохон өөрчлөлт хийсний үр дүнд нэгд, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах Үндсэн хуулийн эрхзүйн орчныг бүрдүүлснээр парламентад олон намын болон нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл орох нөхцөлийг бүрдүүлсэн, хоёрт, сонгуулийн тойргийг томсгосноор мөнгө тараах замаар сонгуулийн үр дүнд нөлөөлөх боломжийг хязгаарласан явдал байв. Ард түмэн байгалийн баялагтай эзэн байх эрхийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулав. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зөвхөн нэг удаа 6 жилээр тогтоож, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон ахиулж, төлөөллийн ардчиллыг хөгжүүлэв.

Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авилгын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадав. Тийнхүү Монгол Улс 2026 он хүртэл гадаад өрийн ямарваа нэгэн дарамтгүй болов.

Засгийн газар Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай, Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдэгсдийн хэрэг болон бусад авилга, албан тушаалтны олон хэргийг илчилж, цахим үндэстэн болох чиглэлд ахиц дэвшил гарч, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан нь үр дүнгээ өгөв. Олон улсын засгийн газар хоорондын ФАТФ байгууллага Засгийн газрын авилгын эсрэг тэмцэж буй арга хэмжээ, үр дүнг өндөр үнэлсэн юм. Бондтой холбоотой 33 их наяд төгрөгөөр хэмжигдсэн гэх авилга, албан тушаалтай холбоотой хэргийг 2015 онд “Өршөөлийн хууль”-иар хүчингүй болгосон нь олон улсын авилгын индексийн үзүүлэлтэд Монгол Улсын нэр хүндийг хойш татсаар ирсэн.

Цаашид УИХ-ын сонгуульд улс төрийн намын жагсаалтад бичигдэх босгод тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, ялангуяа дурдсан чиглэлд төрийн мерит зарчмын ач холбогдол чухал болох нь ажиглагдаж байна. Тойрогт сонгогдсон, намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийн эрхзүйн байдлыг тодорхой болгох нь зүйтэй болов уу.

Л.Оюун-Эрдэнэ, түүний засгийн газрын огцрох болсон шалтгааны гол цөм нь өөрт нь л буглаж байжээ. Тэрбээр хүүгийнхээ орлогыг нотолж чадахгүй, харин ч тэс өмнөө МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулж, үр дүн нь эсрэгээрээ АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахад хүргэж, улмаар өөрийн асуудлыг УИХ-д оруулж итгэл хүлээлгэх тэс өөр асуудал болгон хувиргаснаар өөрөө өөрийнхөө зам мөрийг шийдвэрлүүлэв.

II. Эдийн засагт гарсан сорилт, сэргэлт, ололт

2016 оны намар улс орны эдийн засаг олон улсад дампуурлаа зарлах хутганы үзүүр дээр ирсэн байв. 2011 оны зун Монгол Улс 17.3 хувийн дэлхийд байхгүй singular эдийн засгийн өсөлтийг үзүүлж байсан улс орон 2016 оны намар -1.2 хувь болтлоо огцом агшиж,  гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам. доллар болтлоо хумигдаж, бондын төлбөр хоолой дээр тулж ирсэн.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл сүүлийн 6 жил дараалан ашигтай гарав. 2024 онд Монгол, Хятадын худалдааны нийт эргэлт 19.1 тэрбум ам. долларт хүрч, энэ нь Монгол Улсын  гадаад худалдааны нийт эргэлтийн 69.7 хувийг эзэлсэн байна.

2016 оны зун 1999 онд “Зууны манлай бүтээн байгуулалт”-аар шалгарч, 2011 онд Нэгдсэн Хаант улсын Оксфорд төвтэй “Европын Бизнес Ассамблей” байгууллагаас “Дэлхийн шилдэг уурхай” шагналыг хүртэж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 49 хувийг бүхэлд нь олигархиудад алдах аюул нүүрлэв. Өмнөх ерөнхийлөгч нь УИХ-ын нэгдсэн чуулган дээр айлдахдаа дөчин жилийн түүхтэй “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц дуусаж буй учир хаалтын гэрээг нь хийх хэрэгтэй хэмээн мэдэмхийрсэн нь өөрийнх нь явцуу ашиг сонирхолтой холбоотой байсан нь удалгүй илчлэгдсэн бөгөөд тиймээс тус үйлдвэрийг төрийн мэдэлд авсны дараа мэргэжилтнүүдийн шинээр гаргасан судалгаанд дурдсан үйлдвэр цаашид 70 орчим жил ажиллах бүрэн боломжтой гэж үзсэн юм. Эдүгээ “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна.

2011 онд нүүрсний экспорт анх удаа зэсийн экспортыг давж,  Bloomberg Монголын газар дор 2.2 их наяд ам. долларын байгалийн баялаг байгааг зарлаж, дурдсан жилд Монгол Улсын уул уурхайн салбарт 4.5 тэрбум ам. долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан. Гэвч 2012-2016 оны хооронд босгосон Чингис бонд, Самурай бонд, хөгжлийн банкны асар том үнийн дүнтэй зээлийн өр улс орны хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн билээ. Энэ бол бонд нэртэй богино хугацаат, өндөр хүүтэй арилжааны зээл байсан нь улс орны амьдралыг бүхэлд нь нэн хүнд байдалд оруулав. Арилжааны зээл авах цаг нь болоогүй байсныг хөөсөн өсөлт харуулав. 2011 оны «гайхамшиг»-т дэндүү амарлингуй хандаж, жин нэмж барилдана хэмээн сайрхан сагсайж, бараг бүх зүйл дээр мөнгө амлаж байв. Гэвч 2016 оны II улиралд эдийн засгийн өсөлт -1.2 хувь руу уруудаж, Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 90 хувьтай тэнцэж,  төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьд хүрч, түргэн төлбөрийн хугацаа дөхөж, олон улсад дампуурлаа зарлах дээрээ тулж ирсэн байв. Эдгээр үйл явдал орчин үеийн Монголын түүхийн маш том нэгэн сургамж болж үлдсэн.

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлгөөнд оров.

ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлийн хурал 2017 оны тавдугаар сарын 24-нд болж Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг баталсан.  Монгол Улсад гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 434.3 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгож, энэ нь Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрт зарцуулагдах болсныг мэдэгдэв. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-тай тууштай хамтран ажилласны үр дүнд   2019 оны төгсгөл буюу Ковид цар тахлын өмнөхөн Монгол Улсын ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 36.9 их наяд төгрөг, эдийн засгийн дундаж өсөлт 5.6 хувьд  хүрэв. Энэхүү үзүүлэлт хоёрхон жил буюу 2017-2019 оны хугацаанд гарсан асар том амжилт болж,  ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлийн хуралдаан ОУВС-ийн гишүүн орнуудын түүхэнд гарч байгаагүй маш том ахиц дэвшил байсан гэж дүгнэсэн юм.

Монгол Улс цар тахлын үр дагаврыг хамгийн хохирол багатай давсан 10 гаруй улсын нэг болж, ДЭМБ-ын Ерөнхий захирал др.Тедрос А.Гебрейесус 2023 оны долоодугаар сард Монгол Улсад айлчлах үеэр хэлэхдээ, Монгол Улс цар тахлыг амжилттай давж, иргэдээ эрт илрүүлгийн үзлэгт хамруулж эхэлсэн нь дэлхийд сайн туршлага болж байна гэж онцлон мэдэгдэв.  

Сонголттой вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлж, хангалттай вакцины нөөцийг бүрдүүлж, АстраЗенека, Синофарм, Спутник, Пфайзер, сүүлд Модерн вакцинуудыг “Монгол Улс Дархлаажуулалтын хуулийн дагуу Дархлаажуулалтын Үндэсний хороо, Хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж, Монгол Улсын эмийн бүртгэлд оруулав.

Ковид цар тахлын хүнд үед өмнөд хөрш БНХАУ-д 30 мянган толгой хонийг амьдаар нь,  хойд хөрш ОХУ-д 1 сая ам. долларын, АНУ-д 1 сая ам. долларын эрүүл мэнд хамгаалалтын хэрэгслийг буцалтгүй тусламжаар илгээв.

Ковид цар тахлын нэн хүнд үед ажлын байр, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хадгалах зорилтын хүрээнд  1.6 жилийн хугацаанд ААН байгууллага, айл гэр бүлийн гэрэл цахилгаан, дулаан, хогийн мөнгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн хариуцаж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн юм. Эдгээрийн төлбөрт “нөөц нь дууссан” гэх “Эрдэнэт” ТӨҮГ 950 тэрбум төгрөг гаргасан билээ.

Монгол Улс эдүгээ НҮБ-ын бүх гишүүн 192 улстай дипломат харилцаатай цөөхөн улсын нэг болж,  НҮБ-ын 2 ажиглагч Палестин, Гэгээн Ширээт улс, ЕХ-г оролцуулан 195 улс, холбоодтой дипломат харилцаатай байна.

Ковид цар тахлын улмаас БНХАУ хилээ 3 жил хаасан нь Тяньжины боомтод бизнесийн байгууллагуудын тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнүүд бөөнөөрөө гацаж, зөвхөн Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын ундны усны хангамжийг нэмэгдүүлэх АНУ-ын Мянганы сорилтын сангийн компакт II гэрээний хэрэгжилт гэхэд л бараг 2.6 жилээр хойшлогдсон юм.

МАН-ын засагласан найман жилийн гол үр дүн нь 2024 оны эхээр макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлт ДНБ бараг 70 их наяд төгрөг, нэг хүнд ногдох нь  5.220 ам.долларт хүрч, эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл сүүлийн 30 жилд анх удаа 2.2 их наяд төгрөгөөр, 2023 оны төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам. долларын ашигтай гарчээ. Ковид цар тахлын үед 2.7 тэрбум болтлоо буурсан гадаад валютын улсын нөөц 2025 оны зургаадугаар сарын байдлаар 5.2 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрч өсөв.

Цаашид эдийн засгийн өсөлтийн одоогийн  чиг хандлагыг  тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт, нэг хүнд ногдох  ДНБ 10 мянган ам. долларт хүрэх хангалттай боломж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ОюуТолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг  2022 оны нэгдүгээр сарын 25-нд “ТЭГ” гараанаас шинээр эхлүүлэв.  2023 оны гуравдугаар сарын 13-нд гүний уурхайн олборлолтын нээлтийн үеэр  ОюуТолгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд  зарлав. Төрийн эзэмшлийн 34 хувьтай холбоотой ирээдүйд үүсэж болзошгүй 30  тэрбум ам. долларын өрийг эцэслэн шийдвэрлэж мөн адил тэглүүлж чадсан  нь нэн чухал ололт байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Өнгөрсөн найм илүү жилийн  алдаа, онооны жинг дэнсэлбэл дефолт болон урьд өмнө тохиож байгаагүй Ковид цар тахал, геополитикийн хүнд нөхцөлд сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй ололт амжилтыг Монгол Улс үзүүлж чадсан гэж дүгнэж болохоор байна.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлэхдээ, “ОюуТолгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ” гэж мэдэгдэв.  ОюуТолгойн гүний олборлолт бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 5 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг ОюуТолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх ажээ. 2027 он гэхэд жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэх хүлээлттэй байгаа юм.

2003 оны арванхоёрдугаар сард хуучнаар ЗХУ-д төлөх 13.7 тэрбум ам. долларын «их өр»-ийг үлэмж хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдвэрлэснээс хойших чухал амжилтыг 2022 оны өвөл үзүүлэв. 2022 оны нэг чухал ололт нь “Чингис” бонд нэртэй богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны зээлийн 1.5 тэрбум ам. долларын өрийн эцсийн төлбөр болох 136 сая ам. долларыг төлж бүрэн барагдуулж дууссан тухай мэдээг зүй ёсоор дурдах ёстой. Энэ өр Засгийн газар, ард иргэдийг бүтэн 10 жил зовоов. 2012 оноос хойш “Чингис” бондын хүүд л гэхэд 540 сая ам. долларын асар өндөр төлбөр төлжээ. Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам. доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад төлбөрийг  бүрэн барагдуулж, үүнд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авилгын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадав. Тийнхүү Монгол Улс 2026 он хүртэл гадаад өрийн ямарваа нэгэн дарамтгүй болов. Эдгээр бондын зарцуулалт, үр дүн бидэнд асар том сургамж үлдээв. Бондын эргэн төлөлт Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлж,   2024-2025 онд  “В” тогтвортой хэвээр үргэлжлэх болов. Бондын төлбөрийг хугацаанд нь амжилттай эргэн төлсөн нь өргөн утгаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой байв.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл сүүлийн 6 жил дараалан ашигтай гарав. 2024 онд Монгол, Хятадын худалдааны нийт эргэлт 19.1 тэрбум ам. долларт хүрч, энэ нь Монгол Улсын  гадаад худалдааны нийт эргэлтийн 69.7 хувийг эзэлсэн байна. Үүнээс Монгол Улс Хятадад 14.42 тэрбум ам.долларын экспорт, 4.67 тэрбум ам.долларын импорт хийж, худалдааны тэнцэл 9.75 тэрбум ам.долларын ашигтай гарч  дахин дээд амжилтыг тогтоов. Ийм байхад Монгол Улс Хятадтай ашиггүй худалдаа хийж байна, хараат байна гэж хардангуй тайлбарлах нь ор үндэслэлгүй зүйл болно.

2021 онд “ОюуТолгой” төслөөс авч чадаагүй 300 сая ам. долларын  татварын орлогыг эцэслэн шийдэж, ард иргэддээ хувь хишиг болгон тараав.

Цалин, тэтгэвэр тэтгэмжийг гурван удаа нэмж, Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийн дагуу Тавантолгойн хувьцааны ногдол ашгийг иргэддээ гурван удаа хуваарилж, тэтгэврийн зээлийг тэглэж, зээл аваагүй ахмад настнуудад 1 сая төгрөгийн үнэт цаас тараав. Төр засаг 65, түүнээс дээш настнуудад жилд хоёр удаа цагаан сар, баяр наадмын өмнө насны хишиг хүртээдэг жишиг тогтов.

Геополитикийн хүчин зүйл дэлхий даяар түлш шатахууны үнэ, цаашлаад инфляц огцом өсөхөд нөлөөлсөн ч 2022 оны зургаадугаар сард 16.9 хувь байсан инфляц 2024 оны эцсийн байдлаар 5.7 хувь болж эрчимтэй буурав. 

2022 оны намар Баруун бүсийн гурван улс дамнасан босоо тэнхлэгийн 745 км өндөр хурдны авто зам, 2019 оны зургаадугаар сард эхэлсэн Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204.11 км дөрвөн эгнээ хурдны авто зам 2023 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оров. Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганц модны 233.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км, Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын 6.9 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Ханги-Мандалын төмөр зам концессын гэрээгээр баригдаж дуусав. 2025 оны хавраас Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв.

Олон улсын аялал жуулчлалын салбарт сэргэлт буй болж, “Well come to Mongolia”, “Go Mongolia” аяны хүрээнд 2023 онд эдийн засагт анх удаа 1.2 тэрбум ам. долларын орлого орж ирэв. Сүүлийн найман жилд нэгд, иргэдийн орлого сайжирснаар хүн ам хурдан машинжсан, хоёрт, хот, орон нутаг хоорондын авто зам сайжирч, иргэд орлого нэмэгдэж, машинжсанаар дотоодын аялал жуулчлалын салбарт тэсрэлт гаргав.

III. Гадаад харилцаанд гарсан сорилт, шинэ сэргэлт, ололт

Ковид цар тахлын үр дагаврыг арилгах арга хэмжээний дараа Гадаад харилцаанд шинэ сэргэлт гарч, хоёр хөрштэйгөө шинэ эрин үед иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, БНСУ-тай стратегийн түншлэл, Японтой “Энхтайван, хөгжил цэцэгжилтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн эрхзүйн үндсийг тавьж, НҮБ-ын ЕНБД Антониу Гутерреш, Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Франциско, ЕХ-ны гол хөдөлгөгч хүч Франц, Герман болон Польш, Швейцарь, Австрийн ерөнхийлөгчид Монгол Улсад айлчилж, АНУ-тай тогтоосон хоёр орны харилцааны түвшинг шат ахиулж Стратегийн гуравдагч хөршийн түншлэл хэмээн шинээр томьёолж, Иж бүрэн стратегийн түншлэлийн яриа хэлэлцээний Хамтарсан Мэдэгдэл гаргаж, Австрали, Канад, Их Британитай харилцааны түвшний эрхзүйн үндсийг шат ахиулав. ЕХ-ны “Ойн түншлэл”-д  Ази тивээс анх удаа Монгол Улс нэгдэж, тус холбоо Монгол Улсын гадаад худалдааны хөнгөлөлтийн GSP+ системд хамрагдах хугацааг 2027 он хүртэл сунгав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын анх удаагийн олон улсын форумыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2025 оны наймдугаар сарын хууч дээр Улаанбаатар хотноо “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдав. НҮБ-тай хамтран зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтаар 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 гаруй байгууллага,  төрийн бус байгууллага, иргэнийн нийгэм болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын манлайлагч 800 гаруй эмэгтэй чуулж, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо зэрэг асуудлуудаар өргөн яриа хэлэлцэж өрнүүлж, харилцан туршлага солилцов. Чуулга уулзалтын дүнгээр “Тогтвортой ирээдүйн төлөө Улаанбаатарын тунхаглал”-ыг баталж, жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг бүх бодлого, хөтөлбөртөө тусгах, уур амьсгалын өөрчлөлтийг жендэрт нийцсэн, бодлого, үйл ажиллагаагаар шийдвэрлэх амлалтаа дахин нотлов.

Энэхүү чуулга уулзалт 2024 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болсон Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт, 2025 онд тохиох Дэлхий эмэгтэйчүүдийн бага хурлын “Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний угтал болсон нь Монгол Улс болон оролцогч бусад улс, олон улсын байгууллагуудын жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад хувь нэмэр оруулж буйн чухал арга хэмжээ болов.

Монгол Улс өндөр дээд түвшинд урьсан зочноо баривчилдаг жудаггүй улс биш, энэ бол дипломат ёсонд харш, ёсзүйгүй үйлдэл мөн.  Дипломат элчийн халдашгүй дархан эрх, ямбыг чандлан сахих олон улсын эрхзүйн үндсэн зарчим, хэм хэмжээг анхлан журамласан түүхэн зүтгэлтэн нь их эзэн богд Чингис хаан байсан билээ. Дээрх нь Монголын их амар амгалангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж хөгжиж ирсэн бөлгөө.  

Монгол Улс олон улсын харилцаа, геополитикийн аливаа маргаантай асуудлыг НҮБ-ын Дүрэм, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг удирдлага болгон яриа хэлэлцээний замаар, энх тайвны арга хэрэгслээр шийдвэрлэх боломжтой гэсэн байр сууриа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн эрхэм индэр дээрээс удаа дараа илэрхийлсээр ирэв.

2025 оны УИХ-ын хаврын отгон чуулган “Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, “Бүгд найрамдах Тринидад ба Тобаго улс, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай” тогтоолын төслийг соёрхон баталснаар Монгол Улс эдүгээ НҮБ-ын бүх гишүүн 192 улстай дипломат харилцаатай цөөхөн улсын нэг болж, НҮБ-ын 2 ажиглагч Палестин, Гэгээн Ширээт улс, ЕХ-г оролцуулан 195 улс, холбоодтой дипломат харилцаатай байна.

Төв Азийн чиглэлд Монгол Улс гадаад харилцааны орон зайгаа тэлснээр 2024 онд Казакстантай “Стратегийн түншлэл”, Узбекстан, Киргизстантай “Иж бүхэн түншлэл”-ийн харилцааны эрхзүйн үндсийг тавьж, Тажикстантай “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагаа”, Туркменистантай “Хамтын ажиллагааг хөгжүүлэх Хамтарсан Мэдэгдэл” тус тус гаргав.

Монгол Улсын гадаад бодлогод тэнцвэртэй, ногоон, феминист шинж улам бүр тодорч, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж шинжийг хадгалахад бүрэн чиглэгдэж ирэв.

Монгол Улсын гадаад харилцаанд эдийн засгийн дипломаси, соёлын дипломаси, энхийг сахиулах ажиллагаа буюу цэргийн дипломаси эрчимжиж, олон улс болон олон улсын байгууллагуудын сайшаал дэмжлэгийг хүлээв.

Соёлын салбарт шинэ сэргэлт буй болж, эзэн богд Чингис хааны 860 жилийн ойг даяар олноор тэмдэглэж, энэхүү түүхт ойн үеэр Чингис хаан эш хөргийг дээдлэх, Чингис хааны Үндэсний музейг нээж, “Чингис хаан, монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” хэмээх аяныг эхлүүлэв.

Эцэст нь өнгөрсөн найм илүү жилийн  алдаа, онооны жинг дэнсэлбэл дефолт болон урьд өмнө тохиож байгаагүй Ковид цар тахал, геополитикийн хүнд нөхцөлд сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй ололт амжилтыг Монгол Улс үзүүлж чадсан гэж дүгнэж болохоор байна.

Гэхдээ Монгол Улс бүх асуудлаа шийдчихсэн улс биш гэдэг нь мэдээж бөгөөд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, үе шат, зөв менежмент, зөвшилцөл шаардаж байгаа нь ойлгомжтой.

Ирэх жилүүдэд улс төрийн намууд санал зөрөлдөөнөө хойш тавьж, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн хамтран ажиллаж, хоршин хөгжих, хамтаар хожих, үүний үр дүнд отол даяараа хамтдаа ашиг хүртэх явдал чухал болж байна.

Монгол Улсын шинэ түүхийн сүүлийн 35 жилд асар их ахиц дэвшил, үндсэн өөрчлөлт гарсан хөдөлшгүй баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй бөлгөө.

Нийтлэлийг ШУ-ы др. проф. Д.Уламбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан