“Цахим үндэстэн”, “дижитал шилжилт” гэсэн үгс олон хүний чихэнд хүрлээ. Төрийн үйлчилгээ, банкны гүйлгээ, төлбөр тооцоо, мэдээлэл авах үйлчилгээнүүд цахим руу шилжиж байна. Гэвч энэ шилжилт үнэхээр бүх хүнд хүртээмжтэй байж чадаж байна уу?
Хотын гудамж, нийтийн зам талбай тэргэнцэртэй иргэдэд ээлгүй хэвээр байгаа шиг цахим орчин ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд адилхан "хаалттай" байна. Харааны бэрхшээлтэй хүн дэлгэц уншигч программаараа үйлчилгээний сайт руу нэвтрэхэд товч нь нэргүй, зураг нь тайлбаргүй, үйлдэл хийх боломжгүй байх тохиолдол цөөнгүй.
Тэгвэл вебийн хүртээмж гэж юу болох, Монголын хамгийн өргөн хэрэглээтэй цахим үйлчилгээнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр нээлттэй байгаа талаар Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв ТББ-ын тэргүүн М.Цэнгэлтэй ярилцлаа.
-Саяхан вебийн хүртээмжтэй байдлын үнэлгээ хийсэн гэсэн. Энэ ажлын талаар танилцуулаач?
-Бид вебийн хүртээмжтэй байдлын үнэлгээг хийсэн. Энэ хүрээнд E-Mongolia, D-Parliament, Legalinfo буюу хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг гурван сайтад үнэлгээ өгсөн. Энэ ажлыг 20 хоногийн хугацаанд хийж дуусгасан.
Вебийн хүртээмжийг олон улсад 1A, 2A, 3A гэсэн гурван түвшинд ангилдаг. Энэ нь харааны, сонсголын, хөдөлгөөний бэрхшээлтэй болон мэдээлэл хүлээж авахдаа өөр онцлогтой хүмүүст цахим мэдээлэл, үйлчилгээг хэрхэн хүргэж байгааг үнэлдэг гэсэн үг юм.
1A түвшин бол хамгийн суурь шаардлага. Өөрөөр хэлбэл веб сайтын html код нь хараагүй хүмүүсийн ашигладаг дэлгэц уншигч программд танигдахуйц, уншигдах боломжтой байх ёстой. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүн мэдээллээ уншиж, ашиглаж чадна гэсэн үг.
2A түвшин нь нэмэлт боломжуудыг хэлнэ. Жишээ нь зураг тайлбартай байх, навигаци нь ойлгомжтой байх, хэрэглэгч өөртөө тохируулж интэрфэйсээ ашиглах боломжтой байх, нэвтрэх болон үйлдэл хийхэд техникийн саадгүй байх зэрэг. Харин 3A түвшин нь хамгийн өндөр үнэлгээтэй шат юм. Үүнд дохионы хэл, тайлбар текст, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан дуут тайлбар зэрэг маш хүртээмжтэй шийдлүүд багтдаг.
-Монголын томоохон цахим үйлчилгээнүүд энэ шалгуурт хэр нийцсэн бэ?
-Бидний үнэлгээгээр дээрх гурван сайт 1A түвшний шаардлагуудыг 60-70 орчим хувьтай биелүүлсэн байсан. Харин 2A түвшин дээр 30-40 хувьтай, 3A түвшний шаардлагууд бол байгаагүй.
Өөрөөр хэлбэл суурь шаардлагаа тодорхой хэмжээнд хангаж байгаа ч хэрэглэгч бодитоор ашиглахад асуудалтай зүйлс маш их байна гэсэн үг.
Бид мэдээллийг уншиж чаддаг ч үйлдэл хийх тал дээр асуудалтай. Жишээлбэл нэвтрэх гэдэг үйлдлийн товчийг цаад html код бичих үедээ нэрлэсэн байх шаардлагатай. Label буюу нэргүй учраас дэлгэц уншигч программ таньж чаддаггүй. Үүний улмаас харааны бэрхшээлтэй хэрэглэгч тухайн товчийг дарах, үйлчилгээ авах боломжгүй болчихдог.
Өнөөдөр банкны үйлчилгээ, такси дуудах аппликэйшн, төрийн үйлчилгээ гээд бүх зүйл цахим болсон. Гэхдээ эдгээрийг хөгжүүлэхдээ Web Content Accessibility Guidelines (WCAG) буюу олон улсын веб контентын хүртээмжийн удирдамжийг мөрдвөл асуудлыг маш амархан шийдэх боломжтой.
1996 оноос хойш дэлхий даяар энэ удирдамжийн дагуу веб хөгжүүлэлт хийж ирсэн. Монголд энэ талаар 15-20 жил ярьж байна. Сүүлд цахим хөгжлийн салбарын яам байгуулагдаад энэ удирдамжийг монгол хэл рүү албан ёсоор орчуулсан. Веб хөгжүүлэгчид, цахим үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд энэ удирдамжийг мөрдвөл хүртээмж сайжирна.
Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зүйл биш. Хүртээмжтэй болно гэдэг нь танай үйлчилгээ илүү олон хэрэглэгчтэй болно л гэсэн үг шүү дээ.
-Нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрсэн веб сайт, аппликэйшнүүд энэ удирдамжийн дагуу засвар оруулъя гэвэл яах вэ?
-Ажиллагаанд орчихсон системүүд дээр бол эхлээд үнэлгээ хийх хэрэгтэй болдог. Үнэлгээний дараа бид тайлан гаргаж өгнө. html код, зураг, тайлбар дээр ямар алдаа байна, яаж засварлаж болох вэ гэдгийг жишээтэй нь тайлбарладаг.
Харин дөнгөж эхэлж байгаа вебсайт, аппликэйшн дээр бол анхнаасаа хүртээмжийн шаардлагаа тусгаад явахад бараг асуудалгүй. Зардал ч их гарахгүй. Бүр сайн хэрэгжүүлье гэвэл веб хөгжүүлэлтийн гэрээ хийхдээ “WCAG мөрдөнө” гэдгийг нэг заалт болгоод тусгачихад л хангалттай. Хүртээмжийн асуудлыг шийдэхэд эрх зүйн орчин шаардлагагүй.
-Та вебийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээс гадна өөр ямар ажлууд хийж байна?
-Манай И-Брайль софт компани хараагүй хүмүүст зориулсан технологийн програм хөгжүүлдэг. Гадаадаас тоног төхөөрөмж оруулж ирээд монгол хэл дээр ажиллуулах боломжтой программ, орчуулга, хөгжүүлэлтүүдийг хийдэг гэсэн үг.
Жишээлбэл таяг, богино долгионы зуух, плитк, даралтын аппарат, цаг зэрэг ахуйн хэрэглээний төхөөрөмжүүдийг монгол хэлээр ярьдаг болгож хөгжүүлж байна. Харин төрийн бус байгууллага маань сургалт, сурталчилгаа, хүртээмжтэй технологийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх чиглэлээр түлхүү ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны технологи, хиймэл оюун ухаан маш хурдтай хөгжиж байна. Тэр бүхэнд байнга суралцах шаардлагатай болдог.
Харин хамгийн том асуудал нь санхүүжилт. Технологи хөгжүүлэхэд их цаг хугацаа ордог, зорилтот хэрэглэгчдээ хүрэх хүртэл зардал их гардаг. Тиймээс хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг хамгийн хэрэгтэй байдаг.
-Ярилцсанд баярлалаа.