Ц.Ууганбаяр хөлгийн даргатай, онцгой үүргийн онгоц 3300 (шууд нислэгийн зай) орчим километрийн зайд орших Энэтхэг улсын зүг хөөрч явна. Хөлгийн ахмад биднийг аюулгүй хүргэж өгнө. Түүний адил энэ онгоцон дахь хүн бүр өөр, өөрийн үүрэгтэй яваа.
Урд талын суудалд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, харалдаад нь найруулагч Н.Наранбаатар таарчээ. Тэд Энэтхэгт болох “Монголын сайхан эх орон” урлагийн тоглолтод оролцох бүжигчин, дуучин, хөгжимчин нарын 70 гаруй уран бүтээлчийг хариуцан, удирдаж яваа. Энэтхэгт ер нь юу болох гээд бид тийш зорьж яваа билээ?
УРИЛГА

Дроупади Мурму. Тэр Энэтхэгийн зүүн хэсгийн Одиша мужийн (Odisha) Упарбеда (Uparbeda) тосгонд “Сантхали” (Santhal) хэмээх Энэтхэгийн уугуул овгийн тариачны гэр бүлд төрсөн. Энэ тосгон нь ойт бүсэд орших бөгөөд ядуу, уугуул иргэдийн нутаг.
Дроупади Мурму багадаа гэрэл цахилгаангүй, шавар байшинд өссөн, гэрийнх нь ойр сургууль байхгүй тул хичээлд явахын тулд хэдэн км алхдаг байжээ. Ингэж алхсаар тэр бага боловсрол эзэмшиж, дараа нь Бхубанесвар хот дахь Рамадеви эмэгтэйчүүдийн коллежид урлагийн бакалаврын зэрэг хамгаалж чадсан. Тэр тосгоноосоо коллежийн боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй болжээ. Үүнийг тодотгохын учир нь Энэтхэгт тосгонд, тариачны гэрт төрсөн хүүхэд коллежийн боловсрол эзэмшихэд түүнд маш их хичээл, зүтгэл өрсөлдөөн шаардлагатай.
“Чи ядуу айлд төрсөн бол энэ чиний буруу биш. Харин ядуу хэвээрээ дуусвал чиний буруу” гэх үгийг бид урам, зориг болгох нь бий. Харин Энэтхэгт эсрэгээрээ “чи ядуу айлын хүүхэд болж төрсөн бол ядуу амьдарсаар дуусна. Энэ бол чиний тавилан”. Гэтэл Дроупади Мурму ядуу айлд төрсөн ч 2022 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон, нэн доод давхаргын хүн хамгийн дээд албан тушаалд хүрсэн тул энэ нь Энэтхэг даяар гайхам, шагшим үйл явдал болжээ.
Амьдралын ийм түүхтэй Дроупади Мурмугаас гадна Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Моди нар манай Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг эх орондоо урьсан. Урилгыг хүлээн авч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд Энэтхэгт албан ёсны айлчлал хийхээр явж байна. Айлчлалын багт албан ёсны төлөөлөгчид, ажлын хэсэг, хэвлэл мэдээллийн зэрэг 72 хүн багтав. Мөн Үндэсний урлагийн их театрын 70 орчим, бизнесийн төлөөлөл 60 гаруй хүн яваа.
"ЭНЭТХЭГ БАЯН УУ?"

Онгоц Шинэ Дели хотод, Энэтхэгийн агаарын цэргийн “Палам” нисэх онгоцны буудалд газардав. Өсгийн дээрээ ойр ойрхон гишиглэж, хоёр гараа байдгаараа савчин алхах хүний нутгийн хүндэт харуулууд, хөл нүцгэн бүжиглэх энэтхэг бүсгүйчүүд биднийг тосов. Мөн БНЭУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн Азийн газрын захирал Сужит Гош, Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор зэрэг албаны төлөөлөгч Ерөнхийлөгчийг угтлаа.
Гудамжаар буутай цэргүүд алхана. Саяхныг хүртэл манайд байсан, салж унах шахсан автобус нь танил санагдана. Түгжрэл, тэр дунд автомашины цонхоороо маргалдах хоёр эр, арай ч бууж ирж барилцаад, бичлэг хийгээд зогсчихдоггүй юм байна. Зогсоо, чөлөөгүй урсах хүний хөдөлгөөн. Өмнөхөө үргэлж шавдуулж, шалтгаангүй дуут дохио хангинуулах Tuk Tuk.
Нэг хот дотор хоёр ертөнц оршдог мэт. Хашааны гадна өлсгөлөн, дотор нь тансаглал.
“Хүүе, мөргөлдлөө” гэж хүний өмнөөс санаа зовж явтал жижигхэн зайнд ч учраа олоод зөрчихдөг мотоциклын жолооч....Хоногийн 24 цагийн алинд нь ч амар, тайван, ажин, түжин байдаггүй бололтой, энэ хот лав.
Шинэ Дели бол Энэтхэг улсын нийслэл. Энэ улс нийт 1.46 тэрбум хүн амтай бол Дели хотод 34.6 сая нь аж төрнө. Энэтхэг XVIII зууны эхээс XX зууны дунд үе хүртэл Их Британийн колони орон байв, 1947 онд тусгаар тогтносон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн тав дахь том эдийн засаг (2024) бүхий орон болжээ. Гэхдээ тэрбум илүү хүн амтайн хувьд ядуурал, бичиг үсэг тайлагдаагүй иргэдтэй зэрэг сул тал бий.
Гудамжинд нь гунигтай харцтай, инээдэг болов уу гэмээр ядруу төрхтэй хүмүүс олон. Ирээдүйн тухай биш энэ өдөр л гэдэс цатгалан байхын төлөөх тэмцэл дунд дийлэнх хүний амьдрал өрнөдөг бололтой. Энэ бодол зочид буудал хүртэл л төрсөн. Буудлын хаалгаар нэвтэрч, цааш ороход тэс өөр орчин угтлаа. Нэг хот дотор хоёр ертөнц оршдог мэт. Хашааны гадна өлсгөлөн, дотор нь тансаглал.
-Энэ хүмүүс яагаад буутай байгаа юм бол?
-Ер нь бол ядуусаасаа өөрсдийгөө хамгаалж байгаа юм. Энд анги, давхаргын ялгаа тэнгэр, газар л гэсэн үг.
Буудлын үүдний буутай харуулуудын талаар лавлаж асуувал бидэнд газарчилсан хүн ингэж тайлбарлав. “Тийм ээ, чи ядуу”. Ингэж хэлээд тусгаарлачихсан. Гэхдээ үүнд тэдгээр ядуусын хэн нь ч гомддоггүй. Учир нь энэ бол тавилан. Энэтхэгийн дийлэнх хүн ам дундаж болон дунджаас доогуур амьдралтай.
Ерөнхийлөгч Энэтхэгт айлчлахаар явлаа гэх мэдээний сэтгэгдэл хэсэгт “Тэднийхээс гуйх зүйл байгаа гэж үү” хэмээн уншигч бичсэн байв. Энэтхэг ядуу орон уу?

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2024 оны байдлаар 4,3 их наяд ам.доллар байна. Нэг хүнд ногдох ДНБ нь 2940 ам.доллар. Энэ нь дэлхийн дунджаас дөрөв дахин бага үзүүлэлт юм. Тэгэхээр Энэтхэг улс хүн амын орлогоороо ядуу оронд тооцогдоно. Гэхдээ эдийн засгийн хэмжээгээрээ бол хүчирхэг орон. Энэтхэг дэлхийн том эдийн засагтай улсын нэг боловч асар олон хүн амтай тул нэг хүнд ногдох орлого багатай, ядуурал өндөртэй.
Тэгвэл Монгол Улсын төрийн тэргүүн Энэтхэгт айлчлах шалтгаан юу байв?

Төрийн айлчлал бол дэлхийтэй холбогдох арга зам. Улсын нэр хүнд, улс хоорондын итгэлцэл, стратегийн боломжийн тухай агуулга юм. Аливаа улс орны харилцаа шат дараатай өргөждөг. Өөрөөр хэлбэл, нэг айлчилж, шууд уулзаад л ах, дүүс болж, ажил хэрэг эхлүүлчихдэггүй аж.
Одоогоор манайх дэлхийн улсуудтай ямар харилцаатай байна вэ? БНХАУ, ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлтэй. Энэ бол улс хоорондын харилцааны дээд цэг. Үүнийг давбал холбоотны харилцаанд орно.
Мөн Монгол Улс АНУ-тай гуравдагч хөршийн түншлэлтэй, Японтой стратегийн тусгай түншлэлтэй. Харин стратегийн түншлэлтэй орны нэг нь Энэтхэг. Хоёр улсын харилцаа 2015 оноос стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Энэ удаагийн айлчлалаар энэхүү түншлэлээ илүү бэхжүүлэхээр болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди хамтарсан мэдэгдэл гаргав. (Дэлгэрэнгүйг унших холбоос: https://gogo.mn/r/q94j0o). Мөн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. (Дэлгэрэнгүйг унших холбоос: https://president.mn/34569/)
МОНГОЛ ЯМААНЫ НООЛУУРААР "MADE IN INDIA" ШОШГОТОЙ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Айлчлалын бүрэлдэхүүнд Д.Баярхүү, А.Батцэцэг, Х.Баатархүү гэсэн гурван судлаач багтжээ. Тэд айлчлалын өнгө аяс, үр шимийг өөр өөрийнхөөрөө дүгнэж байна.
Судлаач Д.Баярхүү “Н.Моди мэдэгдэлдээ Энэтхэгийн ард түмэнд хандан “Монгол хэн бэ” гэдэгт маш тодорхой хариулт хэлж байна. Тэр хэлсэн үгэндээ “Оюун, санааны хөрш” гэдэг үгийг цөөнгүй давтсан. Хоёр Улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон, үүнээс хойш 70 жил өнгөрсөн.
Үүнээс өмнө Монгол Улс 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгч, тэр оныхоо наймдугаар сард Засгийн газрын төлөөлөгчид АНУ-ыг зорьж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон ч элсэж чадалгүй буцсан.
Энэтхэг улс 1947 онд тусгаар тогтнов. Үүнээс хойш буюу 1947 оноос эхлэн НҮБ-д Монголыг тууштай дэмжсээр байжээ. Энэ үеэс л Энэтхэг, Монгол хоёр улс итгэлцсэн, ойр, оюун санааны хөрш гэдгээ нотолж чадсан. Улстөрийн өндөр түвшний итгэлцсэн энэ харилцааг бид сайн ашиглах хэрэгтэй. Үүнийг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт бэхжүүлэх ёстой. Манай улсын түлш, эрчим хүчний салбарын хараат бус байдлыг бэхжүүлэхэд Энэтхэг маш том хувь нэмэр оруулж байгаа” гэв.
Энэтхэг Улс хонины ноос боловсруулах, ялангуяа хивс, нэхмэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан. Монголоос хувцас худалдан авахад ихэнх нь “Made In China” гэх шошготой байдаг. Харин дэлхийн улс орнуудын дэлгүүрийн лангуунд “Made in India” шошготой хувцас элбэг. Жишээ нь, Zara, H&M, GAP, Uniqlo зэрэг брэндийн олон хувцсыг Энэтхэгт үйлдвэрлэж дэлхий даяар худалдаалж байна. Энэтхэг бол үйлдвэрлэгч орон. Тэгвэл Энэтхэгээс бид юуг экспортолж, бас тэднийхээс юу импортоор авч байна вэ?
Энэтхэг, Монголын худалдаа (2024):
- Экспорт: 110 сая ам.доллар
- Импорт: 110 сая ам.доллар
- Экспортын гол бүтээгдэхүүн: Ноос, хялгас, багаж хэрэгсэл
- Импортын гол бүтээгдэхүүн: Савхин гутал, чихэр, бохь, цагаан хэрэглэл, эмнэлгийн төхөөрөмж
Импорт, экспортын харилцааг өөрөөр хэрхэн өргөжүүлж болох, өргөжүүллээ гэхэд хэрхэн тээвэрлэх тухай асуудлыг ярилцахаар айлчлалын хүрээнд Шинэ Дели хотноо “Монгол-Энэтхэгийн бизнес форум”-ыг зохиов.
Энэ форумын ач холбогдлыг судлаач Х.Баатархүү “Эдийн засгийн форумд оролцохоор Монголоос 60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн. Ноос ноолуурын чиглэлийн 2-3 компани байна. Жишээ нь, “Ханбогд кашимер” ХХК. Албан бус мэдээгээр Монголоос Энэтхэг рүү 2 сая ам.долларын кашимер бараа, бүтээгдэхүүн экспортолж байна. Энэ бол сайн үзүүлэлт. Монгол Улсын самнасан ноолуурын салбарт шинэ зах зээл бий болж байна гэсэн үг. Гэхдээ одоогоор зөвхөн жижиг компани нь манайхтай харьцаж байгаа.
Харин энэ удаагийн форумд оролцох саналыг Энэтхэгийн компаниуд өөрсдөө тавьсан. Энэ нь дараагийн шатны худалдааны эхлэл байж болох юм гэж үзлээ. Монголоос сүү, сүүн бүтээгдэхүүн авах боломжтой эсэхийг ч асууж байна. Тэгэхээр хөдөө аж ахуй буюу сүү, ноос ноолуур, уул уурхайн чиглэлд манай экспортыг 3 дахин нэмэгдүүлэх боломж өргөн харагдлаа.
Мөн айлчлалын хүрээнд ашигт малтмал геологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд чухал ашигт малтмал, газрын ховор элементийн чиглэлээр Энэтхэгийн компаниуд анхаарал тавьж, судалгааг эхлүүлж байгааг Ерөнхий сайд Моди онцгойлон дурдсан. Энэтхэг бол уур уухайн салбарын маш том хэрэглэгч, худалдан авагч” гэж онцлов.
Бизнес форумд оролцсон “Ханбогд кашимер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг “Энэтхэг ямаагүй ч (ноолуурын чиглэлийн) дэлхийн хамгийн том сүлжмэлийн үйлдвэрлэлтэй орон. Тэд манай самнасан ноолуурыг өөрийн бүтээгдэхүүний гол түүхий эд болгодог. Тиймээс энэ бол бидний хувьд асар том боломж. Энэтхэгийн зах зээл рүү экспортоо улам нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ирсэн” гэлээ.
Төрийн айлчлалд бизнесийнхэн юу хийж яваа билээ? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос айлчлалдаа бизнесийнхнийг авч явж буй. МҮХАҮТ-аас гадаадаас түнш олох, хөрөнгө оруулалт татах, хамтарсан компани байгуулах боломжийг судлах сонирхолтой ААН, компанийн төлөөллийг айлчлалын багт бүртгэдэг. Тэд өөрсдийн зардлаар явдаг юм байна.
Энэ удаад Энэтхэг рүү уул уурхай, хөдөө аж ахуй, IT технологи, эмийн гэсэн 4 салбарын 45 компанийн 60 орчим бизнес эрхлэгч явав. Тэдний зарим нь түнштэйгээ эргэж уулзах, шинэ түнштэй “Business to business” харилцаа үүсгэх, тээврийн шинэ гарцын талаар ярилцаж амжжээ.
ЭНЭТХЭГИЙН СОНИРХОЛ КОКСЖИХ НҮҮРС

Энэтхэг улс манайд газрын тос боловсруулах үйлдвэр барьж өгч байгаа. “Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон бүтээн байгуулалт бол Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ ингэж онцлов.
Энэ төслийг Монгол талаас “Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцан ажиллаж байгаа. Төслийн явцыг хурдлуулах, тулгамдаж байгаа асуудлыг ярилцахаар тус нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт айлчлалын багт багтжээ. Энэ газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улс эдийн засаг, эрчим хүчний хараат бус байдлаас гарах стратегийн чухал төсөл юм. Төсөл 2028 онд дуусаж, үйлдвэр ашиглалтад орсноор өнөөдөр гаднаас 100 хувь импортолж байгаа нефтийнхээ 50 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Төслийн явц цар тахлын улмаас бага зэрэг саатсан бол одоо хэвийн үргэлжилж байгаа аж.
Мөн тэд манайхаас алт, уран, газрын ховор элемент ч сонирхож байгаа. Гэвч энэ бүгдийг манайхаас тэднийд хүргэхэд тээвэр, ложистик, хууль эрхзүй, геополитикийн гээд олон асуудал үүснэ.
Энэтхэг манайхаас юу сонирхож байна вэ? Тэд манайхаас сайн чанарын нүүрс авах сонирхолтой гэнэ. Энэтхэгийн төрийн өмчит компанийн төлөөлөл өнгөрсөн гурван жилийн хугацаанд манайд ирж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийнхантай уулзах зэргээр хүчин чармайлт гаргасаар байжээ. Гэвч яриа хэлэлцээр төдийлөн амжилт олоогүй юм байна. Бизнес форумын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт БНЭУ-ын хамгийн том төрийн өмчит ган үйлдвэрлэгчдийн нэг “Steel Authority of India Limited” (SAIL) компанийн ерөнхий менежер Панкэж Пүритэй уулзаж, коксжих нүүрсний экспортын чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.
Энэ уулзалтаар эхний ээлжид коксжих нүүрсний дээжээс Энэтхэгт илгээнэ. Энэ нь тус компанийн шаардлагыг хангах, гангын үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж, тэд үнэхээр авах сонирхлоо илэрхийлбэл нүүрсээ хэрхэн тээвэрлэх вэ гэдэг асуудлыг нухацтай ярилцаж, ажил хэрэг болгохоор тохиролцжээ. Эхний ээлжид нэг тонн коксжих нүүрс дээжид авч турших юм байна.
Мөн тэд манайхаас алт, уран, газрын ховор элемент ч сонирхож байгаа. Гэвч энэ бүгдийг манайхаас тэднийд хүргэхэд тээвэр, ложистик, хууль эрхзүй, геополитикийн гээд олон асуудал үүснэ. Гэсэн ч шинэ зах зээл нээж, ажил хэрэг болгохыг эрмэлзэж байгааг “Эрдэнэс Монгол” гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ.
ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГО БУЮУ МОРИН ХУУРЫН "ЖИММИ ЖИММИ ААЖА ААЖА ААЖА"

Айлчлалын сүүлийн өдөр. Шинэ Дели хотын “Бхарат Мандапа” (Pragati Maidan) цогцолборт Үндэсний урлагийн их театрынхан “Монголын сайхан орон” урлагийн тоглолтоо толилууллаа. Морин хуурч С.Дарханбаяр “Үүлэн бор” тоглож, А.Даваахүүгийн дэглэсэн “Салхит шувуу” бүжгийн араас Энэтхэгийн Болливудын алдарт дуу “Jimmi Jimmi Jimmi Aaja Aaja Aaja”-г манайхан төвөггүй хуурдав. Тоглолт дуусахад хүний нутагт ирж байж л эх орноороо бахархах гэсэн юм уу гэж өөрөөсөө асуусан. Тийм л яруу тоглолтыг Үндэсний урлагийн театрынхан толилуулав.
Өдөржин сонссон “Оюун санааны хөрш” гэдэг үгийн утгыг энэ цагт л ойлголоо. Тоглолт дуусахад танхимд цугласан энэтхэгчүүд манай театрын уран бүтээлчдийг бүчин авч, дурсгалын зураг татуулсаар байлаа.

Судлаач А.Батцэцэг “Энэхүү урлагийн тоглолтын агуулга бол Монгол Улсыг олон улсад таниулах, сурталчлах. Монголын байгаль, уран тансаг, яруу сайхан бүхнийг Энэтхэг улсын ард түмэнд толилуулж, түүгээрээ хүн хоорондын харилцаа хамаарал итгэлцэл, улстөрийн хамтын ажиллагааны үр дүнг улам эерэгжүүлэх зөөлөн хүчний бодлого юм.
Энэтхэг Улсын Ерөнхий сайд Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ “Манай хоёр улс оюун санааны хөрш улс боллоо” гэдгийг цохон тэмдэглэж байсан.
Оюун санааны хөрш гэдэг бол манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөн, гүн хүндэтгэлтэй утгаар илэрхийлж буй хэлбэр. Моди оюун санааны хөрш байхаас илүү хүн хоорондын харилцааны эрхэм дээд хэлбэр байхгүйг илэрхийлж байлаа” гэв.
Буцах өдөр. Онгоцны буудал руу явах замд түгжрэв. Хүүхдээ даавуугаар ороож хүзүүнээсээ зүүсэн залуухан бүсгүй цонхны цаанаас гараа хошуундаа ойртуулан зааж хоол гуйна. Түүнийг бусад маань ч анзаарч, халааслаад харих гэж байсан зоосон рупи (INR)-гээ нийлүүлж цонх онгойлгон бүсгүйд өглөө. Тэр итгэж ядсан, үнэхээр баярласан харцаар биднийг хөдөлтөл ширтсэн. “Монголын заяа их ээ” гэдэг үгний утгыг ч бас сая ойлгов.

-Та хэд гурав хоног хаана байв даа?
-Онгоцондоо л
-Ээ, хөөрхий
-Худлаа, бид нисэхийн ойролцоох зочид буудалд байрласан.
Өмнө талын суудлын Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл онгоцны үйлчлэгч нартай ийн хөнгөн яриа өрнүүлэв. Г.Цоггэрэл ч, онгоцны үйлчлэгч бүсгүй, бас энэ онгоцонд яваа бүх хүн тус, тусын үүргээ амжилттай биелүүлээд өнөөдөр буцаж байна.
Гурав хоногийн турш өглөөнөөс үдэш хүртэл завгүй гүйх Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилчид, Гадаад харилцааны яамны ёслолын газрын залуус ер ядарч мэддэггүй гэлтэй. Тэд ч, манай Монгол Улсын Төрийн тэргүүн ч гадаадад айлчилж сурчээ. Энэ хэрээр дэлхий биднийг харж, экспорт, импортын шинэ гарц нээгдэж, эдийн засаг тэлэх биз ээ.
"Хэдэн жилийн өмнө манайх айлчилъя гэсэн ч хүлээж авдаггүй улс цөөнгүй байсан. Одоо огт өөр болсон, дэлхийн улс орнууд Монголыг урьж байна" гэж Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр онцолсон.

Монгол Улсын Төрийн тэргүүн гадаад улсад айлчлах нь ер гуйх, зугаалах, зүгээр л дэмий тэнэх тухай ойлголт биш. Харин гадаад айлчлал бүрийн цаана улс хоорондын харилцаа, харилцан итгэлцэл бэхжиж, бизнесийн хэлэлцээр, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгддэг юм байна. Айлчлал гэдэг цаас, гэрээний тухай биш, харилцан итгэлцэл юм байна.
Ерөнхийлөгч ганцаараа биш, бизнесээ, урлагаа, ёс жаягаа аваад явдаг юм байна. Юу байна, түүгээрээ гайхуулж, эргээд үүгээрээ эх орондоо боломж, шийдэл, хөгжил, дэвшил л хайж явдаг юм байна.