gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод иргэн бүрийн оролцоо чухал"

А.Анужин
Нийгэм
2025-10-28
110
Twitter logo
А.Анужин
110
Twitter logo
Нийгэм
2025-10-28
"Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод иргэн бүрийн оролцоо чухал" ҮСХ-ны ТӨШГ-ын Хүн ам, орон сууцны тооллогын хэлтсийн дарга О.Мандахзориг

"Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025"-ыг бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.

Энэ талаар ҮСХ-ны ТӨШГ-ын Хүн ам, орон сууцны тооллогын хэлтсийн дарга О.Мандахзоригтой ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авснаа та бүхэнд хүргэж байна.

- Юуны өмнө та уншигчдад хүн ам, орон сууцны завсрын тооллогын талаар мэдээлэл өгөөч? 
-Дэлхийн улс орон бүр хүн амын тооллогыг тогтсон хугацаанд явуулдаг. Гэхдээ тооллого явуулах давтамж, аргачлал нь тухайн улсын нөхцөл байдал, хууль эрх зүйгээс шалтгаалан өөр өөр байдаг. Монгол Улс 1918 оноос хойш хүн ам, орон сууцны улсын тооллогыг арван жилийн давтамжтайгаар зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улс орны хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг бүрдүүлдэг цогц судалгаа юм.

Тооллогоор Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжийн түвшинд хүн ам зүйн дэлгэрэнгүй мэдээллийг бий болгож, төр хувийн хэвшлийн бодлого, шийдвэр гаргалтад ашиглагдах мэдээлэл бүрдүүлдэг. Анх 2008 онд Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль гарсан.

Тус хуулийн дагуу хүн ам, орон сууцны тооллогыг арван жилд нэг удаа, завсрын тооллогыг таван жилд нэг удаа хийнэ гэж заасан байдаг.  

Эх сурвалж: Үндэсний Статистикийн ХорооМөн тооллогыг Статистикийн тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль болон НҮБ-ын тооллого явуулах зөвлөмжийн дагуу зохион байгуулдаг. Бид энэ удаагийн тооллогыг Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд заасны дагуу “Бүртгэлд суурилсан арга”-аар зохион байгуулж байна.

- Бүртгэлд суурилсан аргаар тооллого явуулах нь ямар ач холбогдолтой вэ?
- Бүртгэлд суурилсан тооллого нь хүн ам, өрхийн болон орон сууцны талаарх мэдээллийг төрийн байгууллагуудын мэдээллийн сангаас нэгтгэн боловсруулах арга юм.

Энэ нь уламжлалт тооллогын “айл бүрээр очиж мэдээлэл авах” хэлбэрээс илүү орчин үеийн, үр ашигтай аргачлалд шилжих боломжийг бүрдүүлдэг. Тухайлбал, бүртгэлд суурилсан тооллого нь цаг хугацаа болон зардал хэмнэх давуу талтай. Тооллогын мэдээллийг төрийн бусад байгууллагын мэдээллийн сангаас хүлээн авч, нэгтгэн боловсруулдаг тул судлаач, мэдээлэл цуглуулагчийг өргөнөөр дайчлах шаардлага багасна.

Энэхүү арга нь мэдээллийн чанар, найдвартай байдлыг сайжруулдаг. Иргэний бүртгэл, татвар, боловсрол, нийгмийн даатгал зэрэг төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан ашигласнаар хүн бүрийн мэдээлэл давхардаагүй, бодитой бүрдэх боломжтой юм.

Мөн бүртгэлд суурилсан тооллого нь төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам юм. Өгөгдлийн нэгдсэн экосистем бүрдсэнээр төрийн үйл ажиллагаа илүү ил тод, хурдтай, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах боломжийг нэмэгдүүлнэ.

Эцэст нь иргэдийн хувьд энэхүү арга нь оролцооны ачааллыг бууруулж, мэдээллээ дахин өгөх шаардлагагүй болгодог. Ингэснээр төрийн үйлчилгээ илүү хялбар, хүртээмжтэй болно.

- Иргэдийн өгсөн мэдээлэл хувийн нууцлалын хувьд хэр хамгаалагдсан байдаг вэ? 
- Үндэсний Статистикийн хороо нь 2024 онд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны "ISO 27001:2022" олон улсын стандартыг нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээ авсан. Энэхүү стандартыг хэрэгжүүлсний үр дүнд байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хамгаалалтын хяналтын тогтолцоог олон улсын түвшинд хүргэн бэхжүүлсэн.

Мөн тус стандартад нийцүүлэн Үндэсний Статистикийн Хороо нь гадаад орчноос бүрэн тусгаарласан хамгаалалттай орчныг бий болгосон.

Энэхүү орчинд төрийн байгууллагуудаас хуулийн дагуу хүлээн авсан иргэний мэдээллийг хадгалж байгаа бөгөөд эдгээр мэдээлэлд зөвхөн нууцлалын баталгаа гаргасан, эрх бүхий албан хаагчид хандаж, тооллогын мэдээллийг боловсруулах  боломжтой.

Иймд иргэдийн хувийн мэдээлэл аливаа байдлаар алдагдах, гуравдагч этгээдийн гарт очих эрсдэлээс найдвартай хамгаалагдсан гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, иргэд тооллогын мэдээллийг цуглуулж байгаа албан ёсны сувгуудыг зайлшгүй мэдэх хэрэгтэй.

Тухайлбал, албан ёсны  70151212 дугаараас өөр дугаар залгаж, таны мэдээллийг асуусан тохиолдолд огт өгч болохгүй.

- Иргэд тооллогод хамрагдсанаа хэрхэн мэдэх боломжтой вэ?
- Иргэд “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025” судалгаанд E-Mongolia портал болон мобайл аппликэйшнээр дамжуулан оролцоно. Хэрэглэгч E-Mongolia-д нэвтэрсний дараа эхний нүүрэнд байрлах баннер дээр дарснаар 2025.mn цахим хуудсанд автоматаар холбогдож, судалгааг бөглөх боломжтой. 

Мөн Үндэсний статистикийн хорооноос тооллогын мэдээллийн үнэн зөв, чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн даваа гаргаас эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй 70151212 утсаар холбогдон ажиллаж байна. 

Харин гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд 2025 оны аравдугаар сарын 15-аас 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ныг дуустал хугацаанд цахим асуулгыг бөглөж, тооллогод хамрагдах юм.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан