Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр болсон ИТХ-ын үеэр нийслэлд авто зогсоолуудыг нэмэх тухай хөнджээ.
Тэрбээр, Хотын хэмжээнд зогсоол нэмэх ажлыг ирэх жил эрчимжүүлнэ. Том хотхон, хорооллууд зогсоол хүрэлцээгүйн улмаас замын 1-р эгнээнд машинаа тавиад замын хөдөлгөөнд ачаалал нэмээд байна.
Бид 3, 4-р хорооллыг “Содон” хороололтой холбосон маш өндөр өртөгтэй зургаан эгнээ зам тавьсан. Өнөө өглөө явахад нэгдүгээр эгнээнд нь тэр чигтээ Содон хорооллынхон машинуудаа тавьж, авто замын 1-р эгнээнд машинаа хучиж хонуулж байна.
Үүний араас олон хорооллыг нэрлэж болно. “Хүннү”, “Маршал тавн” хотхон дунд замын I эгнээ, “Алтай” хотхоны урд замын I эгнээ бас тэр чигтээ зогсоол болсон. Барилгын компаниуд хотхон, хороолол барихдаа зогсоолоо хангалттай хэмжээнд төлөвлөж, хүнээ боддог байх ёстой.
Бид нар зэрлэг капиталистуудын хийсэн балгийг үүрэх гэж зам тавиагүй. Зогсоолын асуудлаа тэр хорооллууд өөрсдөө шийдэх ёстой гэв.