Нэг ангийнхан булангийн энэ удаагийн зочид маань жүжигчид. Тайз, кино
дэлгэцнээ олон сайхан дүр бүтээсэн тэднийг уншигчид андахгүй мэднэ. Монгол
Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Г.Эрдэнэтогтох, Д.Долгорсүрэн,
Д.Гүрсэд, Г.Адилбиш, найруулагч Н.Болд, доктор, профессор Н.Ганхуяг гээд
олны танил андууд оюутaн ахуй үеэ дурсаж байна.
Андуурсан нь
Жүжигчин болохоор нутаг нутгаас цугласан залуус Багшийн дээд сургуулийн үүдэнд
цугласан тэр үе бол 1976 он байлаа. Наймдугаар сарын 25-нд оюутнууд сургуульдаа
бүртгүүлэх ёстой. Дараа нь сар гаруй намрын ажилд явна. Бие биенээ танихгүй залуус
энэ тэрийг ажиглан байхуйд багш бололтой хоёр залуу яваад байна гэнэ. Хүүхдүүд
ч энэ яг багш юм байна гэж бүр бат ойлгож аваад тэр хоёрыг битүүхэндээ хүндэлж
эхэлжээ. Гэтэл хичээл эхлэх болж анги ангиараа хуваагдах үед өнөө багш хоёр
тэдэнтэй хамт оюутны ширээнд суух ангийн хүүхдүүдийн нэг байж. Сүхбаатар
аймгаас ирсэн Г.Гомбосүрэн, Хөвсгөлийн Бямбажав нар бусдаасаа арай ахмад
болохоор тэд багш гэж андуурч л дээ. Энэ л үеэс ангийнхны нөхөрлөл эхэлдэг.
Ангийн багш нь өдгөөгийн ардын жүжигчин Б.Мөнхдорж. Анх “Б” байрны 401 өрөөнд
уран чадварын хичээл орж байснаа хүүхдүүд өчигдөр мэт л тод санаж байна лээ.
Ингээд л хичээл номоо давтах, оюутны байр хэсэх, бүжиг танц эргэх оюутны амьдрал
үргэлжилж, дурлал хайртай дөрвөн жил өнгөрчээ.
Ангиас гарсан хосууд
Ангиас хоёр ч хос гарчээ. Жүжигчин Г.Эрдэнэтогтох, Д.Долгорсүрэн хоёр оюутан
ахуйдаа гэр бүлж болжээ. Олны хайртай жүжигчин хосууд маань өдгөө өнөр өтгөн
айл болж, сайхан амьдарч яваа. “Говийн зэрэглээ” киноны сургуулийн захирал,
“Сэрүүн дуганын мөхөл”-ийн Гүр, “Газрын үнэр”-ийн Хүрлээ гээд сэтгэлд
хоногшсон олон дүрүүд нь Г.Эрдэнэтогтохыг тодотгох биз ээ. Д.Долгорсүрэнг ангийнхан
нь “Гүн сэтгэлгээний, маш авьяастай жүжигчин” хэмээн магтаж байна лээ. “Таня”
жүжгийн Таня, “Анхны хайрын дууль”-ийн Бүжин гээд уншигчид маань надаар хэлүүлэлтгүй
мэдэх хойно. Хосууд өдгөө мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байгаа.
Ангиас гарсан нөгөө нэг хос нь Увсын Ш.Амарсайхан хотын охин Н.Алтанцэцэг нар.
Сургуулиа төгсөөд Увс руу явсан тэд аймгийн театрын болон соёлын хэлтсийн дарга
нар.
Анги бүрдэхэд хотоос ердөө зургаан хүүхэд авсан бол бусад нь дандаа аймгуудаас
ирсэн байв. Төгсөөд ихэнх нь аймаг аймаг руугаа явж театрынхаа найруулагч,
дарга нар болцгоосон байна. Баян-Өлгийн театрын дарга Өсөрхөн өдгөө хотод ирчихсэн
Л.Эрдэнэбулган найруулагчийн хийж байгаа “Чингис хаан” киноны Таян хааны дүрд
тоглож байгаа гэсэн. Сүхбаатарын Гомбосүрэн, Хөвсгөлийн Бямбажав гээд нутаг
нутагтаа мэргэжлээрээ ажилласаар буй.
Платформ, трапецэн өмдөөр гангардаг байлаа
Тэднийг оюутан байхад платформ гутал, трапецэн өмд ид моодонд орж байсан үе.
Гангачууд л өмсөнө. Платформтой холбоотой нэг хөгжилтэй явдал ангийнхан
дурслаа. Тэднээс хамгийн намхан нь Г.Эрдэнэтогтох, Н.Ганхуяг хоёр. Хоёулаа
гялалзуур, сахилгагүй. Багш нь тэднийг “Манай хоёр бацман” гэнэ. Нэг удаа
тэр хоёр ноцолдож гүйж байгаад гутлын уландаа давхарлаж платформ болгосон өсгийгөө
унагачихсан орж иржээ. Болоогүй ээ, бас өсгийгөө сугавчилчихсан. Урт
богино хөлтэй найзыгаа хараад ангийнхан баахан хөхрөлдсөн гэсэн. Сургууль төгссөний
хойтон жил Н.Ганхуяг Орос руу явж урлаг судлаач, найруулагчийн мэргэжилтэй
болжээ. Н.Болд найруулагчийн хувьд хоёрдугаар курсээсээ хойшоо сурахаар явсан
нэгэн.
Кино драмын ангийнхныг бусад нь “Драмын галзуучууд явж байна” гэж хочилно. Арга
ч үгүй биз, дандаа дүрийнхээ үгийг амандаа хэлж цээжилж явдаг тэд гартаа
чемодан чирч явна. Дотор нь данх, таг, түмпэн сав гээд жүжигт хэрэгтэй бүхнээ
чихчихнэ. Этюд бэлдэх, бэлтгэл сургуулилтын үеэр сургууль дээрээ өнжин хонон
давтдаг байж. Б.Мөнхдорж багш шөнийг шөнө гэж бодохгүй заавал ирж шалгана. Орой
театрт жүжгээ дуусчихаад сургууль дээрээ ирж оюутнуудтайгаа ажиллана. Иймд
оюутнууд яахин эрт явж чадах билээ.
Сургуулиа улаан дипломтой төгссөн
гавьяат
Гавьяат жүжигчин С.Сарантуяад энэ тодорхойлолт хамаарна. Хотын ганган охин
С.Сарантуяа хэзээний хичээлдээ сайн байв. Ерөнхий эрдэм, мэргэжлийн гээд дандаа
онц авна. Бүх ажилд идэвхтэй оролцдог байсан түүнийг нийтэч, алиа шогч зантай
хэмээн ангийнхан дурслаа. Ангиас гарсан ганц гавьяат хэмээн бусад нь Сараагаа хүндэлнэ.
Сургууль төгсөх жил хөдөөнөөс ирсэн хэдийн ихэнх нь нутаг нутгийн зүг оджээ.
Харин С.Сарантуяа, Д.Гүрсэд, Д.Долгорсүрэн, Г.Эрдэнэтогтох, Г.Адилбиш, Н.Эрдэнэчимэг
гээд хэдэн хүүхэд Драмын театрт ирсэн байна. Тиймдээ ч театр, дэлгэцэнд үлдсэн
бүтээлд тэдний хамтдаа тоглосон дүрүүд цөөнгүй байх юм. Тухайлбал, “Саруул талын
ерөөл” киноны Нацагт Д.Гүрсэд тоглосон бол Пагамдулам нь С.Сарантуяа. “Говийн
зэрэглээ” кинонд Д.Гүрсэд хоёрдугаар нисгэгч, Г.Адилбиш нэгдүгээр нисгэгч
байх жишээтэй. “Давааны цаана даваа” киноны хар Мягмар, “Мартагдсан дууль”-ийн
Санги гээд дэлгэцэнд үлдээсэн олон дүрүүд Г.Адилбиш агсны ямархан чадалтай
уран бүтээлч байсныг харуулах биз ээ.
Ангийнхан одоо бүгдээрээ сайн сайхан яваа. Хөдөөгийн театр, соёлын газарт
тэдний тал хувь нь зүтгэж буй. Хотод үлдсэн хэд нь түмэнд нэртэй жүжигчид болжээ.
Ажил алба, цаг зав гээд дандаа уулзалдах боломж олдохгүй ч биенээ гэсэн тэдний
сэтгэл үргэлж халуун дулаахан байдаг нь дурсамж ярианаас нь мэдрэгдэж байлаа.
Д.Оюунтуяа