Засгийн газрын шинэ бүтэцтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин энэ салбарт шинэ томилогдохоор танилцуулагдсан УИХ-ын гишүүн Ч.Ундрамд хандан үг хэллээ.
Тэрбээр "Ажлаа авч буй Ч.Ундрам гишүүндээ баяр хүргэж, амжилт хүсье. Манай салбар дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг. 480 гаруй төрийн байгууллагад, 7000 гаруй хүн ажилладаг. Залуучууд ихтэй ийм салбар.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд соёлын салбарын сэргэлтийн жилүүд байсан гэж болно. Хууль эрх зүй, тогтолцоо, хүний нөөцөө тодорхой болгосон. Соёлын өвийг хадгалж хамгаалах, урлаг уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түгээн дэлгэрүүлэхэд эрчимтэй ажилласан. Та энийг бодлогын түвшинд цааш нь хэрэгжүүлэх байх гэж бодож байна.
Нэн ялангуяа нийт хүн амын 30 хувь болсон залуучуудын асуудалд илүү анхаарч ажиллах байх. Хэдийгээр хуулийн дагуу олон улсын сурталчилгааны ажил Гадаад харилцааны яам дээр байдаг ч манай яам үүнийг хариуцаж явж байсан. Энэ хүрээнд олон улсын зөөлөн хүчний индекс урагшилсан гэх мэт олон амжилт гарсан.
Та энэ ажлыг өөрөө үргэлжлүүлж явах, Гадаад харилцааны яамд шилжүүлэх эсэхээ шийдэх хэрэгтэй байх. Эдгээрийг хийснээр цаашид хөрөнгө оруулалт татах ажлыг нээлттэй болгосон гэж бодож байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье, 100 хувь дэмжиж ажиллана" гэлээ.
Мөн тэрбээр Засгийн газрын хүйсийн доод хэмжээг хангаж, тогтвортой ажиллах шаардлага тавьсан гэдгийг хэлээд "Шинэ Засаг хоёр эмэгтэй сайдтай байна. Цаашид энэ тоо нэмэгдэх шаардлагатай" гэсэн юм.