gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ирээдүйд хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа хэн ч мэддэггүй

Э.Энхмаа
Нийгэм
2025-06-30
123
Twitter logo

Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсгүүд чиглэл чиглэлээр ажиллаж байна.

Хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхад үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхийг зорьж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар боллоо. Өргөн барих гэж буй хуулийн төсөлд мэргэжлийн холбоод болон олон нийтийн байгууллагуудын ирүүлсэн дараах саналуудыг төсөлд тусгаснаар төлөвлөсөн гэж ГБХНХЯ-наас мэдээлж байв. Үүнд:  

  • Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх
  • Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулах
  • Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсөнд дээд хязгаар тогтоох
  • Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс шимтгэлийг уян хатан ногдуулах
  • Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулах
  • Сайн дураар даатгуулагчийн шимтгэл төлөх хугацааг уян хатан болгох (улирал, хагас жилээр)
  • Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас бүрэн олгох
  • Ажилгүйдлийн тэтгэмж авах, нөхцөлийг өөрчлөх
  • Ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн ослын, тэтгэмжийн даатгалын тогтолцоог ажил олгогчид таатай нөхцөлөөр шинэчлэх зэрэг саналыг тусгасан байна.

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж буй энэ үед нийгмийн даатгалын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан “Өндөр насны тэтгэврийг ойлгох нь: Түүхэн замнал, зорилт, шинэчлэлийн бодлогууд” сэдэвт семинар өнгөрсөн пүрэв гарагт /2025.06.26/ боллоо. Семинарт Харвардын их сургуулийн Кеннедийн сургуулийн төгсөгч, тэтгэврийн тогтолцооны мэргэжилтэн, зөвлөх эдийн засагч Олексий А.Случинский Монгол Улсад урилгаар ирж, илтгэл танилцуулга хийсэн юм.

Тэрбээр илтгэлдээ, Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд ирээдүйд хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа мэддэггүй. Энэ нь тэдний буруу биш бөгөөд тогтолцоотой холбоотой асуудал юм. Зөвхөн Монголд биш тэтгэврийн хуримтлалын тогтолцоотой улс орнуудад нөхцөл байдал яг адилхан гэв. 

Жишээлбэл, Канад, Швед, Норвеги, Дани улсад суурь тэтгэвэр бүрэн авахын тулд тухайн улсдаа 40 жил амьдарсан байх шалгуур тавьдаг.

Улс орнууд тэтгэврийг амьжиргааны дундаж түвшинтэй уялдуулан тогтоодог ба тэтгэвэр амьдралын наад захын баталгааг хангах түвшинд байх ёстой гэж үздэг. Тэтгэврийн орлого нь амьжиргааг хангаж чадахгүй бол халамж олгодог.

Жишээлбэл, Канад, Швед, Норвеги, Дани улсад суурь тэтгэвэр бүрэн авахын тулд тухайн улсдаа 40 жил амьдарсан байх шалгуур тавьдаг. Хэрэв 30 жил амьдарч татвар, шимтгэд төлсөн бол тэтгэврийн хэмжээг хувилан бууруулна гэсэн үг. Их Британи, Ирланд улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал буюу эдийн засагт оруулсан хувь нэмрийг тооцож үздэг.

Малдив улсад тэтгэвэр, тэтгэмж нь өндөр байна. Ийм тохиолдолд хүмүүсийн хөдөлмөр эрхлэх идэвх суларч, хөдөлмөрийн зах зээл боловсон хүчний дутагдалд ордог сөрөг талтай. Монгол Улсын хувьд дээрх хоёр жишээний аль аль байна. Монголд багадаа 15 жил ажиллаад тэтгэврээ доод хэмжээгээр тогтоолгох боломжтой байдаг.  

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЯЛГАА

Цалинг тэтгэврээр бүрэн орлох боломжгүй бөгөөд тэтгэвэрт гарсны дараа хүүхэд өсгөх, сургаж боловсрол эзэмшүүлэх зэрэг санхүүгийн хэрэглээ буурдаг. Иймд авч байсан цалингийн 40-50 хувийг олгоход амьжиргааны дундаж түвшинд хүрнэ гэж үздэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO/ тэтгэвэр нь цалингийн 40 хувьтай тэнцэхүйц байхад дундаж гэж үздэг байна. 

Цалинг тэтгэврээр бүрэн орлох боломжгүй бөгөөд тэтгэвэрт гарсны дараа хүүхэд өсгөх, сургаж боловсрол эзэмшүүлэх зэрэг санхүүгийн хэрэглээ буурдаг.

Тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, хэмжээтэй уялдана. Цалинг тэтгэврээр орлуулахдаа бага цалинтай хүмүүст өндөр орлоготойгоос илүү хувиар тогтоох бодлого барих нь зохистой.

Монголд цалин болон шимтгэлд суурилсан схем ноёлж байна. Мөн хийсвэр мөнгөгүй нэрийн данс бий. Энэ тогтолцоотой холбоотой асуудал гарсан жишээ байна. Жишээлбэл, Орост нэрийн дансаа шалгахад сая сая рубль бичигдсэн байна. Миний мөнгө хаана байна? гэж асуудал тавьсан. Тэгэхээр хийсвэр нэрийн данс нь таны дансан дахь бодит мөнгө биш, улс орнуудад мөрдөгддөг тэтгэврийн эрхийн бүртгэлийн систем юм.

Улс орнууд тэтгэврийн шилжилт хийхийн өмнө бэлтэлээ сайн хангасан байх хэрэгтэй. Гэрийн даалгавраа сайн хийхгүйгээр нэг системээс нөгөөд шилжсэнтэй холбоотой цохилт ирнэ. Тэр хэрээр төрд ирэх санхүүгийн дарамт ихэснэ.

ХЭДЭН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВАХ БОЛОМЖТОЙГОО ТООЦОХ ОНООНЫ СИСТЕМИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНЫ 8 ОРОН НЭВТРҮҮЛСЭН

Ирээдүйд таны тэтгэвэр ямар байх вэ? гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Онооны системд оруулбал шимтгэл төлөлтийн данс бүртгэлийн тогтолцоо адилхан ч цалин, ажилласан жилтэй холбоотойгоор оноо өгдөг тогтолцоо бий. Герман улс онооны системийг анх нэвтрүүлсэн. Жишээ нь Германд, дундаж цалинтай бол 1 оноо. Нэг оноог 34 еврогоор тооцно. Ийм байдлаар 30 жил ажиллахад 30 оноо цуглуулж, тэтгэвэр нь 1020 еврогоор тогтоогдоно гэж урьдчилан тооцох боломжтой байдаг. Хэрэв дунджаас дээш цалинтай бол 2 оноо гэх мэтээр тооцно. Хөдөлмөр эрхлэгч, шимтгэл төлөгчийн сар, жил бүр төлсөн шимтгэлд үндэслэн тооцож мэдэх боломжтой систем юм.

Онооны системийг Хорват, Франц, Эстони, Кипр зэрэг Европын холбооны найман орон нэвтрүүлэд байна. Тэгэхээр ажил хөдөлмөр эрхэлж буй даатгуулагч цуглуулсан оноогоо хангалтгүй гэж үзвэл үргэлжлүүлэн хэдэн жил ажиллахаа өөрөө шийднэ.

АЖИЛЛАСАН ЖИЛТЭЙ УЯЛДУУЛАН ТЭТГЭВЭР ТОГТООХ НЬ ХАМГИЙН ШУДАРГА 

Тухайн хүний ажилласан жилтэй уялдуулан тэтгэвэр тогтоох нь хамгийн шударга. Ажилласан жил урт байх тусам тэтгэвэр өндөр тогтоогдоно гэсэн үг. Жил ирэх тусам мөнгөний ханш унаж буй учир ихэвчлэн инфляц болон цалинтай уялдуулан тэтгэвэр нэмдэг. Зарим улс орнууд автоматаар индексжүүлэлт хийдэг болсон байна.

Тэтгэврийн насыг хүн амын дундаж наслалттай уялдуулан тогтооно. Тухайн улсад хүн амын дундаж наслалт өндөр байх тусам тэтгэвэр тогтоох нас нэмэгддэг гэсэн үг. Монгол Улсын хувьд эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгож байна. Мөн 25 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол бүрэн тэтгэвэр тогтооно. Тухайлбал, дэлхийн хамгийн баян улсуудын нэг Норвегид 68 насандаа тэтгэвэр тогтоодог байсныг 60-тайдаа тогтоолгох боломж бүрдүүлжээ. Гэхдээ шаталсан хэлбэрээр тогтооно.

  • 60-тайдаа тэтгэвэр тогтоолговол тэтгэврийнхээ 20 хувийг авна.
  • 62-тойдоо 40 хувь
  • 64-тэйдээ 60 хувь
  • 66-тайдаа 80 хувь
  • 68-тайдаа 100 хувь тэтгэврээ авах зохицуулалт хийжээ. Энэ бол холыг харсан, уян хатан сонголт өгсөн бодлого бөгөөд зохистой хэлбэр мөн гэж үзэж байна.  

ДУНДАЖ НАСЛАЛТ НЭМЭГДЭЖ БУЙ ТУЛ УЛС ОРНУУД ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА

Улс орнуудад хүн амын дундаж наслалт нэмэгдэж буй учир яваандаа Тэтгэврийн сангийн санхүүжилт нэмэгдэнэ. Тиймээс улс орнууд нөхцөл байдлыг эртнээс харж, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Жишээ нь, 20-30 жил ажиллаад тэтгэвэрт гарсны дараа мөн 20-30 жил тэтгэвэр авахаар болж байна.
Тэтгэврийг санхүүжүүлэхэд улс орнуудад төрийн оролцоо өндөр болж, төсөвт ирэх дарамт улам нэмэгдэнэ. Тиймээс энэ асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзэж, тохируулга хийх шаардлагатай зөвлөх эдийн засагч Олексий А.Случинский онцолж байв.

Үүний тулд:

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмж, орлуулалтыг 50 хувьд барих шийдэл.  Үгүй бол төрийн оролцоо л улам бүр нэмэгдэнэ. Шимтгэлээ бууруулахыг иргэд шаарддаг. Бууруулбал орлуулах түвшин 37 хувь болж буурах буюу тэтгэвэр бага тогтоогдох сөрөг талтай. Монгол Улс төрөөс болон тэтгэврийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.

-Алдагдлаас гарахын тулд улс орнууд тэтгэврийн насыг нэмж байна гэх мэт шинэчлэлүүдийг хийх замаар тэтгэврийн сангийн зардлын тэлэлтийг хумьж байна. Сүүлийн жилүүдэд ихэнх улс орнууд тэтгэврийн тогтолцооны загвараас илүү хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Жишээлбэл, Монгол Улсын хувьд малчид, тэдний гэр бүлийг Нийгмийн даатгалд хамруулж шимтгэл төлөгчдийн суурийг нэмэгдүүлэх боломжтой гэж ойлгосон. Цаашдаа ирээдүйд тэтгэвэр авахын тулд хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлж, хамрагдалтын суурийг тэлэх бодлого хэрэгтэй. Хэн, хаана ажиллаж байгаагаас үл хамааран орлого олж л байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэсэн гол зарчим бий.  

ТҮҮХЭЭС: ТЭТГЭВРИЙН СИСТЕМИЙГ АНХ 1890-ЭЭД ОНД ГЕРМАН, ДАНИ УЛС НЭВТРҮҮЛЖЭЭ

Тэтгэврийн системийг анх 1890-ээд онд Герман, Дани улс нэвтрүүлжээ. Европ  даяар аж үйлдвэрийн хувьсгал эхэлж, Германд олон хүн үйлдвэрт ажиллаж шинэ баялаг бүтээж эхэлсэн. Үйлдвэрийн ажилчдын хөдөлмөр хамгааллын талаар мэдлэггүй байсан тул эрсдэл гарвал ажилчдад эхэндээ тэтгэвэр биш, богино хэмжээний тэтгэмж олгож байв. Үүний дараа Герман улс анх шимтгэлд суурилсан тэтгэврийн системийг нэвтрүүлсэн түүхтэй. Тэр үед Герман улсад хүн амын дундаж нас 43 байсан. Энэ систем Азийн орнуудад хожуу нэвтэрсэн.

Дани улсын хувьд хөдөө аж ахуй хөгжсөн учир эдийн засагтаа фермерүүд нөлөөтэй байсан. Тиймээс төсвөөс фермерүүдэд амьжиргааны баталгаажих түвшнийг хангах хэмжээний суурь тэтгэмж олгож эхэлсэн байна.

Монгол Улс хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих үйл явц өрнөж байна. Тэтгэврийн шилжилтийг хийхийн өмнө бэлтгэл ажил буюу гэрийн даалгаврыг маш сайн хийх хэрэгтэйг нийгмийн даатгалын салбарын мэргэжилтнүүдэд сануулж байв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан