gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадад тархаад байгаа аймшигт өвчин буюу “энтеровирус 71”

Эрүүл мэнд
2008-05-09
0
Twitter logo

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс Хя­­та­­­дад аймшигт халд­варт өвчин гар­сан билээ. Энэ нь хамгийн анх тус улсын зүүн хэсэгт орших Аньхой мужид гарсан юм.

Одоогийн байдлаар Хэнань, Хэбэй, Шаньси, Гуандун мужид бай­дал нэлээд хүнд байна. Өв­чин хурдацтай тархаж байгаа бөгөөд Бээ­жинд халдвар авсан 1482 хүүхэд эмнэлэгт хандсан тухай мэдээллээ. Энэ өвчний нэг онцлог нь 10 хүртэлх насны хүүхдэд халд­варладаг юм байна.

БНХАУ-ын Эрүүл мэн­дийн яамны сайдын ярьснаар нийт 20 мянга гаруй хүүхэд “Энтеровирус 71”-ийн халд­вар авснаас ойролцоогоор 30 нь нас баржээ. Өвчлөгсдийн дийлэнх нь зургаа хүртэлх насны хүүхдүүд юм. Хам­гийн аюултай нь тархалтыг зогсоох арга хэмжээ авсаар байхад нааштай үр дүн га­рахгүй байгаа явдал гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж бай­гаагаар зургаа, долдугаар сард энтеровирусийн халдвар улам идэвхжиж өвчлөгсдийн тоо цаашид нэмэгдэх ханд­лагатай байна.

Халдварыг үүсгэгч “Энте­ро­вирус 71” вирус нь ходоод болон гэдсэнд үржиж яваан­даа төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг аюултай. Энэ вирус тийм ч амархан устдаггүй, чийгтэй газар, усанд хэдэн сараар байж үрждэг болохыг судлаа­чид тогтоосон юм. Тэр битгий хэл хлортой уснаас энтеро­ви­рус илэрсэн байна. Хоол хүнс, агаар, гар, ахуйн хэ­рэглээний зүйлээр дамжин халдварладаг онцлогтой. Уг өвчинд нэрвэгдсэн хүн эхэн үедээ толгой нь өвдөж, дотор нь муухайрч, гэдэс нь өвдөнө. Мөн гарын алга, хөлийн ул, уруул аман дээр тууралт өгдөг. Тиймээс эмч нар “гар-хөл-ам”-ны өвчин хэмээн нэрлээд байгаа юм. Энтеро­вирус цусанд халдварласан тохиолдолд бүх эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Ме­нингит, уушигны өвчин зэр­гийг сэдрээдэг болохыг эмч нар анхааруулжээ.

БНХАУ-д энэ өвчинтэй тэмцэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Чэн Жү тэргүү­тэй тусгай ажлын хэсэг бай­гуулж ариун цэврийг сахихад нэлээд анхааран ажиллаж байгаа гэнэ. Бээжингийн хоёр ч цэцэрлэгт уг өвчин гарсан тул цэцэрлэгүүдийг хаасан тухай уржигдар “Синьхуа” агент­лаг мэдээллээ.

Мэргэжилтнүүдийн ярьс­наар халдвар авсан эсэхийг лабораторид тусгай шинжил­гээ хийж тогтоодог юм байна. Тиймээс уг вирусийн халдвар авсан байж болзошгүй хүнийг хамгийн түрүүнд тусгаарлах ёстой гэдгийг эмч нар анхаа­руулжээ. Одоогоор энтерови­ру­сээс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Гэхдээ өн­дөр хөгжилтэй орнуудад ар­ваад жилийн өмнө энэ өвч­нийг бүрмөсөн устгасан байна.

Хятадад уг өвчин хурдац­тай газар аваад зогсохгүй хөрш зэргэлдээ улс орнуудад ч гараад байна. Жишээ нь, Сингапурт нэг долоо хоногт 1500 хүн энтеровирусийн халд­­вар аваад байгаа тухай мэдээллээ. Тиймээс 50 сур­гууль, хүүхдийн байгууллагыг түр хугацаагаар хаах болсон тухай Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээл­сэн байна. Мөн Вьетнам, Тай­ваньд ч халдвар авсан хүмүүс бүртгэгджээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас Хятадаас ирж буй жуулчдын эрүүл мэндэд хя­налт тавих шийдвэр гаргасан байна. Оросын Амурийн орон нутгийн засаг захиргаа энте­ровирусээс урьдчилан сэр­гий­лэх журам гаргаж уг өвчин гарсан орон руу бага насны хүүхдийг авч явахгүй байхыг анхааруулжээ. Өнгөрсөн мяг­мар гаригт БНХАУ-ын эрх баригчид уг өвчний тархалт газар авч Орост халдвар гарч болзошгүй тохиолдолд урьд­чилан анхааруулна хэмээн мэдэгдсэн байна.

Юмсүрэнгийн Дэлгэрмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан