Л.Гүндалай АН-ын жигүүр дор "салхилна"
Улс төрийн ертөнцөд үе үе Л.Гүндалайгаар
"салхи" дэгддэг моод тогтоод байна. Өнгөрсөн оны эхэн үед түүнийг
Эрүүл мэндийн сайдын суудлаас огцруулах аян Танхимын тэргүүнийх нь санаачилгаар
өрнөж, нэг хэсэг ажил болсон. Дараа нь бүрэн эрхийг нь бусад гурван гишүүний
хамт түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор хөндсөн. Тэр үед Л.Гүндалай тулж түших
нөхөдтэй байлаа.
Өнгөрсөн долоо хоногт ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин оруулж ирснээр хэвлэлийн хуудсанд түүний "ноёрхол" тогтов. "Мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан тул албадан саатуулж, цагдан хорих байдлаар хэргийг нь эцэслэх" хэрэгтэй гэж прокурор мэдэгдээд буй. Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлийнхөө ачаар тэрбээр энэ сарын 16 хүртэл амиа торгоох эрхтэй болсон.
Харин энэ хооронд улс төрийн тавцангаас арчигдахгүй үлдэх аргаа сүвэгчлэв. АТН-аасаа гарч АН-аас аврал эрсэн шийдвэр нь олон хүнийг гайхан толгой сэгсрэхэд хүргэлээ. Одоохондоо түүнд бүрэн эрхээ хадгалж үлдэх нь сонгуульд нэр дэвшихээс илүү чухал байгаа аж. Энэ зорилгоо биелүүлс-нийхээ дараа АН-ын нэрээр Хөвсгөлд гарах гэж тэр үзэх нь. Харин боломж олгохгүй бол АТН руугаа явчихна гэж хээв нэг хэлэв. Үүнийгээ "Улс төр гэдэг чинь ердөө л тоглоом" гэсэн үгээр тайлбарлалаа.
Хүйтэн дайн улам хүйтрэнэ
Бүрэн эрхийн хугацаа нь дуусах
дөхөж буй АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, ОХУ-ын В.Путин нар 2014 онд өвлийн олимп
болох Сочид сүүлийн удаа албан ёсны уулзалт хийв. Харахад онц сонин зүйл
ажиглагдаагүй энэ уулзалтын цаана ноцтой байдал үүсээд буйг шинжээчид мэдэгдэж
байна. "Тhе Есоnomist" сонины тоймч, Эдвард Лукас "Энэ уулзалт
хүйтэн дайны шинэ үеийг эхлүүллээ" хэмээн мэдэгдэв. Түүний үзэж буйгаар
ОХУ хуучин ЗХУ-тай харьцуулахад зүйрлэшгүй том тоглолт хийхээр зэхэж буй аж.
Балтын гурван улс болох Эстони, Латви, Литви болон Украйныг байгалийн хий болон
газрын тосоор боомилон дуулгавартай болгох
бодлого явуулж эхэлснийг Лукас
мөн дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа В.Путин НАТО-гийн тэлэлт таалагдахгүй байна гэдгийг ойлгуулсан. Гэвч Ж.Буш эн тэнцүү эрхтэйгээр Европт пуужингаас эсэргүүцэж хамгаалах систем байгуулах талаар В.Путинтай тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурж дөнгөсөн. Судлаачид Ж.Буш бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад Техас явна. Харин В.Путин албан тушаалынхаа нэрийг солиод эрх мэдлээ авч үлдэнэ гэдэг дээр санал нэгтэй байгаа. Хар арьстан Б.Обама, "шингэн дуут" Хиллари нар В.Путинтай Ж.Бушийн хэмжээнд ярьж чадахгүй. Ингээд Хүйтэн дайний дараагийн шат эхлэх бололтой.
Хойморт тухалсан "хаан" хор
Монгол Улсын хоймор Улаанбаатар.
Улаанбаатарын хоймор Чингэлтэй. Баянгол дүүргийн орон сууцны гадна хятадууд
мөнгөн ус алдаж асгаад 10 хоноогүй байтал энэ долоо хоногт Чингэлтэй дүүргийн
нутаг дахь үйлчилгээний төвөөс илэрлээ. Хаа сайгүй тархаж, хүн амьтан хордуулж,
урхаг тариад байсан хаан хор одоо нэгэнт хойморт тухлав. Тэр эрчээрээ
нийслэлийг нар буруу эргэсээр Баянзүрх дүүргийн нутагт хүрч, зочид буудлын хавиар илэрлээ. Ханбогд, Хонгор, Борнуур, Жаргалантын
дуулианд нэг их гайхахгүй байсан сайд, дарга нар энэ удаа үнэхээр цочжээ. Улсын
хилээр нэвтрүүлэхийг хориглосон нь хангалтгүй гэж үзэн, уул уурхайд ашиглахыг
хориглов. Бороо голоос мөнгөн ус шүүж, борлуулдаг бүхэл бүтэн сүлжээ үүсчихсэн
болохоор ийм шийдвэр хэрэгтэй байсан байж мэднэ.