-МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд тулгарч буй асуудлууд” сэдэвт уулзалт-ярилцлагад оролцогчидоос гаргасан зөвлөмж-
Уулзалт-ярилцлагад оролцсон төрийн болон төрийн бус байгууллагууд, банк, санхүүгийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөгчид бид жижиг, дунд бизнесийг тогтвортойгоор хөгжүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг өргөтгөх зэрэг тулгамдсан асуудлуудаар санал бодлоо хэлэлцэн нэгтгэж дараах зөвлөмжийг төр, Засгийн газрын холбогдох байгууллагуудад хандан гаргаж байна:
1. Салбарын зохицуулалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бизнес эрхлэхэд саад тушаа болсон олон зөвшөөрлийн шаардлагыг өндөржүүлэх, хяналт, шалгалтын давхардлыг багасгах замаар бизнесийн таатай орчинг бүрдүүлэх;
2. Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэлийн шуурхай байдлыг хангах замаар төрийн үйлчилгээний хүнд суртлыг бүх шатанд багасгах;
3. Төр, засгийн бодлогын баримт бичгүүдэд туссан стратегийн зорилт бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын болон бусад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх;
4. Монголын компанийн засаглалын кодексийг мөрдлөг болгох ажлыг эрчимжүүлж, хөрөнгө оруулагчид, жижиг хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахад төрийн хяналт зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх;
5. Томоохон үйлдвэрүүдийн туслах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЖДҮ-ийг төрийн бодлогоор дэмжин, татварын давхардлыг арилгаж, хөнгөлөлт, чөлөөлөт үзүүлэх
6. Улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс гаргаж буй санал, санаачлагыг төрийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс бүх талаар дэмжих;
7.Төрөөс баримтлах мөнгө, зээлийн бодлогод олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн бөөний зээлийг түлхүү авах талаар тусгаж, бизнес эрхлэгчдийг бага хүүтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрээр хангах;
8. Хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компани болон санхүүгийн зуучлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч бодлогын дорвитой арга хэмжээ авах
9. Оюуны өмчийн патент, ирээдүйд орох орлого, төсөл зарим эрх зэрэг бодит үр ашгаа өгөх зүйлсийн үнэлэмжийг баталгаажуулан эдийн засгийн эргэлтэд оруулах замаар зээлийн барьцаат хөрөнгийн хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах;
10. Иргэд, байгууллагын сул чөлөөтэй мөнгөн хуримтлалыг санхүүгийн зах зээлд оновчтой байршуулж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болох санхүүгийн зуучлалын байгууллагуудыг бий болгон хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжих;
Уулзалт-ярилцлагад оролцогчид