Зүүн бүсийн зөвлөгөөн саяхан
Дорнод аймгийн Чойбалсанд болсон юм. Түүнд оролцсон Ерөнхийлөгчийн орон нутгийн
хөгжлийн бодлогын зөвлөх доктор, профессор Д.Нэргүйтэй ярилцлаа.
-Бүсийн зөвлөлгөөн гэдэг арга хэмжээг хэзээнээс хийх болов?
-Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн үзэл
баримтлалын дагуу бүсийн тулгуур төв, аймаг, орон нутгийг хөгжүүлэх, хот,
хөдөөгийн ялгааг аль болохоор багасгах, хөдөөд ард иргэд ая тухтай
нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2007 оноос эхэлж бүсийн
зөвлөлгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, бүсчилсэн
хөгжлийн чиглэлээр гарсан эрх зүйн болон бодлого, зохицуулалтын шинжтэй
баримт бичгүүд, стратег, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудлын
талаар ярилцаж, зөвлөлдөж байгаа нь үр дүнгээ өгч байна.
2007 онд Эрдэнэт, Улиастай, Өндөрхаанд бүсийн зөвлөлгөөнүүдийг зохион байгуулж,
УИХ болон Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлага оролцож,
илтгэл тавьж, мэдээлэл хийж, үг хэлж, санал бодлоо илэн далангүй солилцсон нь
тулгамдсан зарим асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэхэд түлхэц болж,
зарим ажилд ахиц дэвшил гарч байна. Бүсийн зөвлөлгөөн, түүний үр дүнд хүмүүс
сэтгэл хангалуун байдгийг зориуд хэлье.
Энэ онд Чойбалсан, Ховд, Хархорин/Өвөрхангай/, Сүхбаатар /Сэлэнгэ/-т
бүсүүдийн зөвлөлгөөнийг зохион байгуулна. Эхнийх нь сая Дорнодод боллоо.
-Ийм зөвлөлгөөн хийж буйн гол зорилго юу вэ. Жаахан тодорхой болгож хэлэхгүй
юү?
-Дэлхийн улс гүрнүүд өөрийн орноо, ялангуяа зах хязгаар, бүс нутгийг
хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлж, энэ чиглэлээр амжилтанд
хүрч, хөгжиж дэвших нь түгээмэл хандлага, нийтлэг жишиг болжээ. Ер нь
дэлхийд бүсчилсэн хөгжлийн үзэл онол, бодлого чиглэл анх боловсрогдож, амьдрал
практикт хэрэгжиж эхэлснээс хойш 80 гаруй жил болж байгаа бөгөөд даяаршлын өнөө
цаг дор бүсчилсэн хөгжилд ялангуяа хөгжиж буй улс орнууд ихээхэн анхаарал хандуулж,
хөрөнгө санхүүгийн нөөцөө энэ чиглэлд зориулан зарцуулж байна.
Бид дэлхийн энэхүү нийтлэг хандлага, чиг баримжаанаас ангид явах боломжгүй. Ийм
учраас 2001 онд УИХ “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, 2003 онд
“Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль”, “Монгол Улсын
бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратег”, 2005 онд Засгийн газраас
бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр батлан гаргаж, манай улсад бүс нутгийн хөгжлийн эрх
зүйн орчин бүрдэж, бодлого чиглэл тодорхой болсон.
Харин бүс нутгийн хөгжлийн стратег болон хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга
хэмжээний хэрэгжилт, үр дүн тийм ч сайн биш байгаа бөгөөд шийдвэрлэж зохицуулах
зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлууд цөөнгүй гарч ирээд байна. Чухамдаа
бүс нутгийн хөгжлийн явц байдал, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, тэрхүү
тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцож, нэгдмэл
байр суурь, ойлголцолд хүрэх, улмаар бүс нутгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг
үзүүлэх зорилгоор л бүсийн зөвлөлгөөнүүдийг зохион байгуулаад байгаа юм.
-Нийтдээ манайд хэдэн бүс байдаг, ямар бүсэд ямар аймгууд багтдаг зэргийг
уншигчдад сануулахад илүүдэхгүй гэж бодож байна.
-Баруун, хангайн, төвийн, зүүн болон Улаанбаатарын гэсэн таван бүс байхаар
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тогтоосон.
Баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хангайн бүсэд Архангай,
Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Төвийн бүсэд Говьсүмбэр,
Дархан-уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Зүүн бүсэд Дорнод,
Сүхбаатар, Хэнтий аймгууд багтажбайгаа юм. Гэхдээ хөгжлийн тухайн үеийн
нөхцөл байдалтай уялдуулан бүсүүдэд хамаарах аймгуудыг өөрчилж байхаар уян
хатан зохицуулна.
-Зүүн бүсийн хувьд хөгжил дэвшлийн чиг хандлагаа чухам юун дээр түшиглэх нь
ирээдүйтэй вэ? Цаашид тус бүс нутагт юуг анхаарах нь зүйтэй бол?
-Аливаа бүс нутгийн хөгжилд нөлөөлөх тухайн бүсийн аймгуудын давуу ба сул
талууд гэж байна л даа. Тиймээс давуу талыг нь түшиглэн, сул талыг аль
болохоор сааруулах, зарим сул талыг бүр үгүй болгож байж л хөгжил, дэвшилд
хүргэх учиртай. Зүүн бүс нутагт олон давуу тал бий. Тухайлбал, харьцангуй сайн
судлагдсан эрдэс түүхий эдийн орд, илэрц ихтэй. Газрын тос, төмөр, уран, цайрын
улсын хэмжээний нийт батлагдсан нөөцийн 60-90 хувь нь энэ бүс нутагт
байдаг. Байгалийн бэлчээр, хадлангийн нөөц арвинтай. Чингис хааны амьдрал ахуй,
үүх түүхтэй холбоотой газар нутаг элбэг. Энэ бүсэд байгалийн болон түүх, соёлын
чиглэлээр аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой.
Өнөөдрийн байдлаар Зүүн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй
хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. Сүүлийн жилүүдэд энэ
бүс нутгийн малын тоо толгой тогтвортой өсч буй. Үүнтэй уялдан мал аж ахуйн
гаралтай түүхий эдэд суурилсан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой. Ер
нь зүүн бүс нутагт аж үйлдвэрийн салбар, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл сул
хөгжсөн учраас энэ чиглэлд түлхүү анхаарах нь хөдөөд ажлын байр шинээр бий
болгож, ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгахад чухал ач холбогдолтой.
Зүүн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх
хувийн жинг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, бүсийн зөвлөл, аймаг, орон
нутаг илүү их анхаарч ажиллах хэрэгтэй юм. Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн
Төмөртийн овооны цайр, хар тугалга, Дорнод аймгийн Мардай, Гурванбулагийн ураны
ордуудыг стратегийн ач холбогдолтой хэмээн албан ёсоор үзсэн. Энэхүү орд
газруудыг түшиглэн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг ойрын жилүүдэд барьж
байгуулна. Энэ нь зүүн бүс төдийгүй Монгол Улсын хөгжил дэвшилд чухал
түлхэц болох учиртай юм.
-Ерөнхийлөгч зөвлөлгөөн дээр нэлээд дэлгэрэнгүй үг хэлсэн. Зүүн бүсийн
хөгжил, бүтээн байгуулалтын ажилд ямар дутагдал байна гэж тэрбээр дүгнэв?
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Өндөрхаанд болсон Зүүн бүсийн
зөвлөлгөөнд оролцож үг хэлэхдээ Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөрт дэвшүүлсэн
зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, санал бодол, байр
сууриа илэрхийлж, зөвлөмж өгсөн. Харин энэ удаад нийт бүсүүдэд ажиглагдаж
байгаа нийтлэг зарим дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо
илэрхийлж, үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Бүс нутгийн хөгжлийн тулгамдсан
асуудлыг шийдвэрлэхдээ нэгэнт бүрдсэн эрх зүйн хүрээнд “Бүсийн
хэлэлцээр”-ийг байгуулж ажиллах, “Бүс нутгийн хөгжлийг дэмжих сан”-г бүрдүүлж
ашиглах талаар Засгийн газар, бүсүүдийн зөвлөл, аймаг орон нутаг учир
дутагдалтай ажиллаж байгааг шүүмжилж, цаашид энэ чиглэлээр идэвх санаачилгатай
ажиллахыг үүрэг болголоо.
Мөн бүс нутгийн хөгжлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар
ч өөрийн байр суурь, санал бодлоо илэрхийлсэн. Жишээ нь, өнөөдөр бүсүүдийн
зөвлөл байгуулан ажиллаж байгаа хэдий ч, бүсийн зөвлөлийн даргын ажиллах эрх
зүйн орчин төгөлдөршөөгүй, ялангуяа “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын
тухай” болон “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”
хуулиудын зарим заалт өөр хоорондоо зөрчилтэй байгааг УИХ, Засгийн газар
анхааралдаа авч, судалж үзэх шаардлагатайг онцолсон. Мөн бүсийн тулгуур төв,
аймаг, орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн идэвхтэй оролцоо, санал санаачилга
чухал тул бүсийн зөвлөл үүнд онцгой анхаарахыг сануулсан.
Хөдөө орон нутагт санхүүгийн багагүй нөөц бий. Удирдлагын академийн эрдэмтэн
судлаачдаас зарим нутагт явуулсан түүвэр судалгаагаар нэг суманд жилдээ
800.0 саяас нэг тэрбум гаруй төгрөгийн мөнгөн гүйлгээ эргэлдэж байна гэж
тогтоосон байдаг. Үүнийг зөв зүйлд оновчтой ашиглахад аймаг, орон нутаг анхаарч
ажиллах хэрэгтэй.
Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн эх
үүсвэрийн асуудал юу юунаас чухал. Ийм учраас Монгол Улсын Төрийн тэргүүн
энэ асуудалд зориуд анхаарч, зарим асуудлыг УИХ, Засгийн газарт тавьж,
шийдвэрлүүлж байгаа. Тухайлбал, бүсийн тулгуур төвийг хөгжүүлэхэд улсын төсөвт
тусгайлан бүлэг заалт оруулж, санхүүжилтийн асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх
саналыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д хүргүүлсэн. УИХ энэхүү саналыг хүлээн авч,
2008 онд “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гаас 10 тэрбум төгрөгийг шинээр барих
барилга, байгууламж, төсөл, арга хэмжээний зураг, төсөв, техник эдийн засгийн
үндэслэл боловсруулахад, мөн 500.0 сая төгрөгийг бүс, орон нутгийн хөгжлийг
дэмжихэд зориулан тусгасан. Энэ нь бүс нутгийн хөгжлийг дэмжихэд бага боловч
тус нэмэр болох учиртай. Харин санхүүгийн энэхүү эх үүсвэрийг хэрхэн оновчтой,
үр ашигтай зүйлд зарцуулах тал дээр бүсийн зөвлөл, аймаг, орон нутгийн удирдлагууд
ажил хэрэгч хандаж, хийх ажлаа бүсийн хөгжлийн зорилттой нягт уялдуулан
төлөвлөж ажиллах хэрэгтэй.
-ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй хил залгаа байдаг нь мэдээж зүүн бүсийн нэг
давуу тал байж таарна. Энэ талаар зарим баримт хэлбэл бүр ч ойлгомжтой болно
доо...
-Зүүн бүс нутаг нь ОХУ-тай төмөр замаар холбогдсон. Сүүлийн үед энэхүү төмөр
замаар тээвэрлэх ачаа эргэлт нэмэгдэж байгаа гэж орон нутгийн удирдлага бидэнд
танилцуулж байсан. Цаашдаа ОХУ болон БНХАУ-тай хатуу хучилттай автозам болон
төмөр замаар холбогдох бүрэн боломжтой бөгөөд энэ чиглэлээр одоогоор тодорхой
ажлууд төлөвлөөд, зарим нь хэрэгжиж эхлээд байна. Манай улсын холбогдох
байгууллагуудын саналаар зүүн бүс нутагт Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Бичигт
хүртлэх төмөр зам тавих асуудлыг нэлээд эрчимтэй ярьж, нааштай эхлэл, үр дүн
гарч байна. Энэ замаар нефть, төмөр, цайрын баяжмал тээвэрлэх, транзит
ачааны тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улсын
экспортын нөөцийг нэмэгдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах
зэрэг олон давуу талтай гэж манай эрдэмтэн, судлаачид үзэж байгаа юм.
Мөн Чойбалсан-Хавирга, Баруун-Урт-Бичигт чиглэлд хатуу хучилттай зам барьж,
БНХАУ-тай холбогдож, зорчигч, ачаа тээврийн эргэлт нэмэгдэх боломж нээгдэнэ.
Хил залгаа хоёр том хөрш болон Зүүн Азийн өндөр хөгжилтэй Япон, БНСУ зэрэг
орнуудыг хамарсан Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны интеграцид нэгдэн орох
өргөн боломж ч бас бий.
Халх голын бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж, хөдөө аж
ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөрш орнуудад экспортолж, бүс нутгийн орлогоо
нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ард иргэдийн амьдрал ахуйг өөд
татах боломж бас байгаа нь Зүүн бүс нутгийн давуу тал юм.
-Зөвлөлгөөнөөс ямар шийдвэр гаргав?
-Зөвлөлгөөнөөс зөвлөмж гаргасан. Зөвлөмжид УИХ, Засгийн газарт хандсан, төр,
захиргааны байгууллагад санал болгосон, бүсийн зөвлөл, аймаг, орон нутгийн
удирдлагуудад зөвлөсөн тодорхой заалтууд тусгасан.
Р.Жаргалант