Энэ
парламентын бүрэн эрхийн сүүлчийн чуулган анх төлөвлөснөөрөө бол өнгөрсөн долоо
хоногт завсарлах байлаа. Гэвч ажил нь салан задгай учраас завсарлах тухай бодох
эртдэв. Ашигт малтмалын тухай хуулийн төслөөс илүү “чухал” асуудалд УИХ энэ
долоо хоногийг зориуллаа. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн “нэр дэвшигч ялгүй
байна” гэсэн заалтад хийсэн Дээд шүүхийн тайлбарыг хүчингүй болгож, айдаггүйгээ
авдартаа хийх явдал байв.
“Ялгүй байна гэдэг нь огт ял эдэлж байгаагүйг хэлнэ” гэсэн дээрх тайлбар олон
хүнийг нойргүй хонуулахад хүргэсний эцэст АН, МАХН хамтраад хэд хэдэн гарц
олжээ. Нэгэнт сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн хугацаа
өнгөрсөн учраас Б.Батбаатар Эрүүгийн хуульд дээрх тайлбарыг хүчингүй болгох
зорилгоор өөрчлөлт оруулах төсөл санаачлав. Мөн хэсэг иргэн Дээд шүүхийн
тайлбарыг Цэцэд өглөө. Цэцийн хуралдааны түүхэнд бараг л анх удаа өргөдөл
гаргагч, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 100 хувь санал нэгджээ. Мөн
сонгуулийн тов, зардлын хэмжээ тодорч, Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх
асуудлыг хэлэлцлээ.
Даваа. УИХ дахь АН-ын зөвлөл, МАХН-ын бүлэг хаалттай хуралдав. Баян-Өлгий
аймагт хуримд уригдаж очсон 245 хүн хордсоны шалтгааныг тодруулахаар
АН-ынхан Шадар сайд М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, УМХГ-ын дарга
Ц.Шийрэвдамба нарыг дуудуулжээ. Тус аймгаас сонгогдсон А.Мурат гишүүн мөн
өдрийн үдээс өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийж, хүмүүс хордсоны шалтгааныг мэргэжлийн
байгууллагууд тогтоохгүй, тоохгүй байгаа учраас Шадар сайдыг огцруулах асуудлыг
хөндөхөд хүрнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Түүний хүсэлтээр Зөвлөл нь дээрх хүмүүсийг хуралдаа дуудсан аж. Хуримын үеэр
бэлтгэсэн 14 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн ч
“но” гараагүй гэсэн хариуг Шадар сайд өгсөн байна. Мөн АН-ынхан СЕХ-ны
удирдлагуудыг ч “байцаажээ”. Тэд тус байгууллагын вэб хуудаснаас 116 сонгогчийн
нэр давхардсаныг илрүүлж, учрыг нь лавласан аж. Сонгуулийг шударга явуулахын
тулд энэ мэт зөрчлөө даруй арилгахыг СЕХ-нд сөрөг хүчин үүрэгджээ.
Тэгвэл МАХН-ынхан ОХУ-ын “Роснефть” компанийн санал, үүнтэй холбоотойгоор
Газрын тосны бүтээгдэхүүний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл тойрон
ярилцсан байна. Тэд шатахуун импортлогчдод татаас олгох АН-ын саналыг боломжгүй
гэж үзээд “Засгийн газарт яаралтай эрхийг нь өгч, хуулийг батлах ёстой” гэлээ.
Мягмар. МАХН-ын дарга С.Баяр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулав. 12
бодлого 250 багцтай эл хөтөлбөрөө тэд 2004 оны сонгуулийн дараанаас л бэлдсэн
гэнэ. Гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянга, Алдарт эхийн I одонтой
эхэд нэг сая, II одонтой бол 500 мянган төгрөг олгоно гэх мэтээр нийгмийн
халамжид хөрөнгө “цацах” амлалтаа нарийн тооцоо, судалгаан дээр тулгуурлан
гаргаснаа С.Баяр мэдэгдсэн. Тиймээс хариуцлагаа ч хүлээх гэнэ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо 2009-2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийг
хэлэлцлээ. Эдүгээ 20 хүрээд буй инфляцийг есөн хувь болгож бууруулах,
Тавантолгой, Оюутолгойн орд ашиглалтад орвол эдийн засгийн өсөлт 34, 2011 онд
ДНБ-ий өсөлт 31.5 хувьд хүрэх “мөрөөдлийн” тоонууд дээрх мэдэгдэлд дурайж буйг
АН-ынхан шүүмжилсэн ч хэлэлцэхийг нь дэмжсэн.
Энэ өдөр Б.Батбаатарын Дээд шүүхийн тайлбарт “засвар” хийх зорилготой төслийг
Хууль зүйн Байнгын хороогоор хэлэлцэв. Мэдээж өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн эл
төслийг гишүүд гар өргөн дэмжлээ. Мөн Улс төрийн хилс хэрэгт холбогдогсдын
холбооноос Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэрт уг тайлбарыг хүчингүй болгох
шаардлага хүргүүлсэн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
асуудлыг цэгцлэх үүрэгтэй Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж,
дундын хувилбар бүхий төслийн ерөнхий санааг бэлэн болгожээ.
Лхагва. УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын 29-ний ням гаригт хийх албан ёсны
шийдвэр гарсныг СЕХ-ноос танилцуулав. Мөн Байнгын хороогоор сонгуулийн зардлыг
7.2 тэрбум төгрөгт багтаахаар тогтсон.
Дээд шүүхийн тайлбартай холбогдуулан Үндсэн хуулийн цэц хуралдлаа. Иргэн
Ч.Өнөрбаяр, М.Батсуурь, Б.Болд нар Дээд шүүхийн тайлбарыг хүний сонгох,
сонгогдох эрх зөрсөн гэж үзээд Цэцэд ханджээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр
С.Баярцогт оролцсон Цэцийн хуралдаанаар “Дээрх тайлбар Үндсэн хууль зөрчсөн”
гэсэн дүгнэлт гаргав. Нэгэнт гаргасан тайлбараа зөвхөн Дээд шүүх л өөрөө
хүчингүй болгох эрхтэй тул Цэц өөрийн эрх мэдлийн хүрээнд Сонгуулийн хуулийн
27.4 буюу “нэр дэвшигч ялгүй байна” гэсэн заалтыг түдгэлзүүлж цэвэрхэн гарц
олоход нь УИХ-д туслав.
Пүрэв. УИХ-ын чуулганаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягийг огцруулах
эсэхийг З.Энхболд, Р.Эрдэнэбүрэн нарын хүсэлтээр хэлэлцлээ. Гурилын
жижиглэнгийн үнийг 550 төгрөгт тогтоож чадаагүй гэх мэт шалтгаанаар түүнийг
огцруулах хүсэлт гаргасан. Тэгвэл МАХН-ынхан Ц.Ганхуягийг цээжээрээ хамгаалж,
АН-ынхан шүүмжлэв. Харин “Тухайн үед гурилын нөөц бүрдүүлэх 51.6 тэрбум,
татааст олгох 13.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэхийг зөвшөөрөөгүйгээрээ УИХ
өөрөө буруутай” гэх утгатай тайлбарыг Засгийн газрын талаас хийлээ. Олонх
асуудлыг хэт хавтгайруулахыг буруутгаснаар сайд суудалдаа үлдсэн.
Баасан: Үнийн хөөрөгдлийг зогсоох бас нэг гарцаа Засгийн газар санал болгов.
Нефть бүтээгдэхүүнийг онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
тухай тэдний санаачилсан хуулийн төслийг УИХ хэлэлцэж дэмжлээ.
С.Туул