gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

И.Ганбаатар: Стандарт нь гарчихвал болохгүй юм үгүй

Спорт
2008-01-30
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-01-30

Шатарын спортын мастер И.Ганбаатар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийг дүүргэж Улаанбаатар хотноо 1, 52 дугаар арван  жилийн сургуулийг төгсөөд  Москвагийн Геологи хайгуулын дээд сургуульд явж  суралцжээ. Тэрбээр дараа нь  МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, Эдийн засгийн ухааны , орос, бичгийн англи хэлтэй аж. Дунд сургуулийн жаахан сурагч байхдаа дэлхийд нэртэй их мастер А.Карповыг хожсон тухай түүнтэй уулзаж  ярилцлаа.

-Яаж яваад их мастеруудтай тоглох болов оо?
-Москвагийн зуны XXII олимп үзэх эрхийг бидэнд МХЗЭ-ийн Төв хорооны дарга Л.Түдэв гуай өгч 1980 онд ажилчин, малчин, сурагч гэсэн 20 хүн  явсан юм. Социалист орнуудын байр  “Шерметив-2”-т байрладаг байсан. Нэг өдөр  “Дэлхийн аварга А.Каспаров, Г.Карпов, М.Ботвинник нар социалист орнуудын төлөөлөгчидтэй шатар тоглоно” гэсэн зарлал гарсан байсан. Тэгээд л тоглосон.

-Тоглолтынхоо тухай дурсахгүй  юу?
-А.Каспаровт хожигдож, М.Ботвинниктэй тэнцэж, Г.Карповыг хожсон. Тэр үед хүүхэд байсан болоод ч тэр үү одоо тийм, ийм  байж  гэж  нэг их бодогддоггүй. “Их сайн хүү” гэж  хүмүүс магтаж, их аварга надад бэлэг өгч байсан. Тэр үед одоо манай  ерөнхий сайд С.Баяр, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн  н.Самдандовж нар хамт  явж  байсан. Дараа нь Германд нэг сонин дээр гарсныг нь  Тогмид багш / хуучнаар УБИС-ын ректор/ авчирч  өгсөн. Түүнийг нь би  хэл мэдэхгүй  болохоор одоо болтол уншиж чадаагүй.

-Таныг манай анхны олон улсын  их мастер Б.Хатанбаатарын багш гэж  сонссон?
-Хатанбаатарыг их мастер болгохыг зорьж их мэрийсэн. Байраа хүртэл зарж Унгарын Будапешт хотод  Ласло, Новосибирскт ОХУ-ын их мастер Помоних нар дээр хүртэл очиж  байлаа. Миний шавь амжилтад  хүрсэн.  Гавьяат болсон хойноо надад мөнгө өгсөн. Түүгээр нь би Зайсанд хаус бариулаад одоо сайхан л амьдарч  байна.

-Шатарчид  бүр багаасаа л тоглож сурсан байдаг. Та хэдэн наснаасаа шатар тоглож  сурав, хэн зааж өгсөн бэ?
-Буурал аавынхаа тоглохыг харсаар сурсан. Буурал аав минь их сайн  нүүдэг хүн байсан юм.

-Хүүхдүүд чинь бас тань шиг багадаа тоглож сурсан байх даа?
-Үгүй. Миний хоёр хүүхэд шатар тоглодоггүй. Нэг нь одоо АНУ-д комьпютерийн чиглэлээр сурч байгаа, охин X анги. Дуурийн дуучин болно, Итали явж  сурна гэж  аавыгаа айлгадаг хүн дээ. Манай гэр бүлийн хүн хөдөлмөрийн багш.

-Та  гадаад,  дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож байсан нь мэдээж. Их аварга А.Карповыг хожсоноос хойш өөр ямар амжилт гаргаа бол?
-Өөрийн амжилтаас илүү 1998 онд Халимаг улсын Элстэй  хотод болсон Дэлхийн шатрын олимпиадад Монголынхоо баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар ажиллаж Монгол улсын баг өмнөх олимпод оролцсон амжилтаа 43 байраар урагш нь ахиулж байсан. Энэ нь  Монгол улсын шатрын түүхэн дэх хоёр том тохиолдлын нэг нь. Өмнө нь дэлхийн шатрын холбооны орлогч дарга н.Намжил 1964 онд  бас ийм амжилт гаргаж  байсан.

-Шатрыг  Энэтхэг улсаас гаралтай гэж үзээд байх шиг. Та шатарчин хүний хувьд, бас хичээл заахдаа хаанаас гаралтай гэж заадаг вэ?
-Энэтхэгт нэг өвгөн байшин дотор шатар тоглоод сууж  байсныг, Монголд нэг хүн шатар тоглоод сууж байсныг хэнч батлаагүй л байхгүй  юу. Тэгэхээр эндээс тэндээс гаралтай  гээд хэрэггүй. Хүннүгийн  үеийн булшнаас шатарын дүрс олдсон л байдаг. Үүнийг Шинжлэх ухааны үүднээс архелогичид тогтоох биз. Бид сэтгэлгээний  түвшингийн хувьд бусад улстай ижил яваа.

-Монгол шатар нийтийн шатараас арай өөр. Нийтийн шатарыг л гол төлөв тоглоод байх юм?
-Монгол шатар өөр домогтой. Уран бэрийн нүүдэл, хүү нь нэг л нүүх жишээтэй. Монголчууд бөх, сумод  хүчтэй шигээ оюун ухаанаараа дэлхийд гайхуулах  цаг ойрхон болж. Жишээ нь Өсвөрийн шатарчдын улсын уралдаанд 100 хүрэхтэй үгүйтэй хүүхэд оролцдог байсан. Гэтэл одоо 600 гаруй хүүхэд оролцдог болж. Хүүхдээ зөв зүйлд  зүгшрүүлж  сургаж  байгаа  ижий аав нарт  баяр хүргэх хэрэгтэй.

-Шатар тоглоход ухаан тэлдэг гэдэг?
-Ухаан тэлэх биш юм л даа. Сэтгэн бодох чадвар нь сайн хөгжиж байна гэсэн үг. Шатар тоглоод сурсан хүн танин мэдэхүйн салбарт амжилт гаргадаг,  хэл сайн сурдаг, математик, байгалийн шинжлэх ухаанд түлхүү ажилладаг.

-Шатрыг 10 жилийн сургалтын программд оруулах яриа ямар шатандаа явж байгаа бол?
-Шатрын холбоо энэ дээр жаахан хойрго ажиллаж байна. Стандарт юмыг нь гаргаад өгчихвөл болохгүй юм үгүй шүү дээ. Америк, Орост сургалтын програмд нь орчихсон хичээл заадаг шүү дээ. Тэр ч битгий хэл Цэргийн сургуульд хүртэл заадаг. Саяхан зурагтаар  “Суворовын сургууль” гэж  кино гарсан түүнд гардаг шиг.. урхи, тактик, стратеги гээд.

-Одоо хаана ажиллаж, ямар ажил  амжуулж  явна?
-”Хархорин”  захын хойно  “Мастер” шатрын клуб , 52 дугаар сургуульд бас нэг шатрын клуб, 411 дүгээр хүүхдийн хорих ангид бас нэг  клуб ажиллуулж  байна. Клуб болгонд 50 хүүхэд хичээллэдэг. Ирээдүйн дэлхийн аваргуудыг төрүүлэхийг л зорьж  явна. Мөн  Артур Юсупов, Сергей Далматов хоёрыг  их мастер болгосон “Байрлал эзлэх тухай” номыг орчуулж  нүд чилээж  сууна. Монгол хүүхдүүдэд их хэрэг болох ном доо.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан