Азийн Наадам 2014-ийн эргэн тойронд Монгол тамирчид маань шуугиан тарьсаар л явна. Манай сагсан бөмбөгийн багийн сор болсон Б.Билгүүний талаар Солонгосын “Азийн эдийн засаг” сонины сэтгүүлчийн есдүгээр сарын 25-ны өдөр гаргасан нийтлэлийг уншигч танд орчуулан хүргэж байна.
Баттүвшиний Билгүүн: Солонгост суралцсан техникийг тоглолтын үеэр үзүүллээ
Монголын тамирчин Б.Билгүүн нь Инчён Азийн Наадмын хамгийн дуулиан тарьсан одуудын нэгээр маргаангүй нэрлэгдэж байна. Б.Билгүүнийг спортын ордны хаалгаар гарах бүрт түүнийг дагасан шүтэн бишрэгчид зургаа татуулан явсаар амрах өрөөнд нь хүргэдэг гэнэ. Монголын сагсан бөмбөгийн тамирчдын бүрэлдэхүүнд нийт 12 тамирчин байх бөгөөд эдгээр тамирчдын долоо нь Б.Билгүүнээс ах боловч Б.Билгүүн багаа манлайлан тоглож байна.
Б.Билгүүн нь сагсан бөмбөгийн тамирчин болох мөрөөдлөө Солонгосоос эхлүүлсэн тамирчин юм. Дунд сургуулийн гуравдугаар ангид байхад нь түүний сагсан бөмбөг тоглох авъяасыг дасгалжуулагч И Ху Гён (Дунгүг их сургуулийн дасгалжуулагч багш, одоогоор Самсунг групын эмэгтэй сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчийн алба хашиж байгаа)-ы саналаар 2007 онд Сөүл хотын Дэжин ахлах сургуульд суралцсан боловч Дунгүг их сургуульд оюутан болж элсэн орохоосоо өмнөхөн эх нутагтаа буцсан аж. Тэрбээр нутаг буцсан шалтгааныхаа талаар "Жилд ганцхан удаа гэр бүлийнхэнтэйгээ уулзана гэдэг хэцүү байсан” хэмээн ярьсан байна.
Мэргэжлийн тамирчин болоход дөрвөн жил үлдсэн байсан хэдий ч нутаг буцсан Б.Билгүүн манай улсад их элэгтэй. Мөн тэрээр “Миний сагсан бөмбөг тоглох техник Солонгост байх хугацаанд сайжирснаар зогсохгүй Монгол Солонгосын хооронд зорчих онгоц унааны зардалд үргэлж туслалцаа үзүүлдэг байсан багш нартаа үнэхээр их талархаж явдаг. Би сайн багш нартай байсандаа үргэлж талархдаг” хэмээжээ.
Б.Билгүүний тоглолтын техник үнэхээр мэргэжлийн түвшин байсан бөгөөд Солонгосын найдвар И Жун Хён тамирчнаас дутахааргүй тоглолт үзүүллээ.
Бидний дунд банкны ажилтан, бичиг цаастай ноцолддог оффисын албан хаагч, мэдээллийн системийн инженер байгаа.
Б.Билгүүн хэлэхдээ “Энэ удаад Монгол улсыг төлөөлөн оролцсон тамирчдыг мэргэжлийн тамирчид гэж хэлэхэд хэцүү. Учир нь бид өдөрт хоёрхон цаг бэлтгэл хийж ирсэн. Үлдсэн цагуудад өөрсдийн үндсэн ажлаа хийж байлаа. Бидний дунд банкны ажилтан, бичиг цаастай ноцолддог оффисын албан хаагч, мэдээллийн системийн инженер байгаа. Багаа бүрэлдүүлэхэд ердөө нэг сарын хугацаа л байсан. Бид бэлтгэлийнхээ төлөө цалин ч авдаггүй. Сагсан бөмбөгтөө л анхаарлаа төвлөрүүлмээр байсан ч санасан шиг амар байсангүй. Надад боломж олдвол Солонгосын сагсан бөмбөгийн ертөнцөд хүчээ үзмээр байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Хуасон хотын “Азийн эдийн засаг” сонингийн сэтгүүлч И Жун Гил