Украины хямрал, ОХУ-ын хориг арга хэмжээ Латви улсыг олон улсын тавцанд дэмжлэг хайхад хүргэжээ. Латви улс нь Европын комиссоос санхүүгийн, харин НАТО-гоос цэргийн дэмжлэг хүлээж байна. Гэсэн хэдий ч Германы канцлер Ангела Меркел өнөөдөр Латвид айлчлахдаа дээрх хоёр тусламжийн аль алийг ойрын хугацаанд үзүүлэхгүй гэжээ.
Меркелийн айлчлалд Латви улс өндөр найдвар тавьж байсан юм.
Нэгдүгээрт, ОХУ ЕХ-ны орнуудаас хүнсний бүтээгдэхүүн экспортлохыг хориглосны улмаас амсах хохирлыг Европын Комиссоос санхүүгийн тусламж авах замаар нөхөхийг Латвийн эрх баригчид төлөвлөж байсан юм.
Хоёрдугаарт, тус улсын эрх баригчид ОХУ-аас тулгарч болзошгүй аюулаас хамгаалахын тулд Латвид НАТО-гийн цэргүүдийг оруулах хүсэлтээ хэд хэдэн удаа тавьсан.
Рига дахь хэвлэлийн бага хурлын үеэр Ангела Меркел Латвийн нутаг дэвсгэрт НАТО-гийн бааз байрлуулахыг ойрын ирээдүйд төлөвлөөгүй гэсэн байна.
"Одоогийн байдлаар цэргээ урт хугацаанд Латвид байршуулахгүй. Гэхдээ Латви хүнд байдалд орвол цэргийн тусламж үзүүлнэ гэдгийг баталж чадна" гэж Меркел хэлжээ.
Германы канцлерийн хэлснээр Латви цэргийн дэд бүтцээ бэхжүүлэх шаардлагатай гэсэн байна.
Бас нэг зовлонтой асуудал нь ЕХ-ны хүнсний бүтээгдэхүүний экспортыг хориглосны нөхөн төлбөр.
Тус улсын Сангийн яамны тооцоогоор ОХУ-ын хоригийн улмаас Латвийн экспорт 4.5 хувиар буурснаар ДНБ нь дагаад 0.2 хувиар буурах гэнэ.
Хоригийн улмаас Латви 53 сая еврогийн хохирол амсана гэж Эдийн засгийн яам тооцоолсон бол эдийн засагчид 70 сая евро гэжээ.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор сүү үйлдвэрлэгч, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо экспортлогчид хамгийн их хохирол амсаж байгаа гэнэ.
Хөдөө аж ахуйн салбараа өөр зах зээлээр орлуулах боломжтой ч шинэ зах зээл хайхад дор хаяж хоёр, эсвэл гурван жил ордог гэж Латвийн ерөнхий сайд Лаймдота Страуюма мэдээлсэн юм.
Латвийн Засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор өөр зах зээл хайхад туслах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр тусалж байна. Гэвч эрх баригчид болон шинжээчид санхүүгийн тусламжийг Европын Комиссын зүгээс үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Үүнээс гадна Латвийн Хөдөө аж ахуйн сайд Янис Дуклавс Европын Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан комиссарт захиа бичин, Европын комисс Латвийн газар тариаланчдын алдагдлыг нөхөх ёстой гэжээ.
Ийнхүү Латви Европын комиссоос санхүүгийн тусламж авах эсэх нь тодорхойгүй байна. Германы канцлер Ангела Меркел "ОХУ-ын хориг Германы бизнес эрхлэгчдэд мөн нөлөөлсөн. Ямар нэг улс орны эсрэг хориг арга хэмжээ авсан анхны тохиолдол энэ биш. Хэдэн жилийн өмнө бид Иранд ч хориг ноогдуулсан.
Иймээс бизнес эрхлэгчид өнгөрсөн үеэ эргэж харан, өөр зах зээл хайх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид дасан зохицох хэрэгтэй. Латви улсад хэрхэн туслах талаар ЕХ-ны түвшинд хэлэлцэнэ” гэжээ.