Шинээр иргэдэд өмчлүүлэх газрын кадастрын зураг авахуулах шаардлагатай эсэх, иргэдэд яагаад 0.05 га газар өмчлүүлэхээр болж байгаа зэрэг зарим асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баянбатаас тодрууллаа.
-Иргэд шинээр өмчлөх газрынхаа кадастрын зургийг хийлгэх шаардлагатай юу. Энэ талаар тодруулаач?
-Өмнөх жилүүдэд иргэд хуулиар олгогдох 0.07 га хүртэлх газрыг өмчилж авахдаа тухайн оршин суугаа газрынхаа кадастрын зургийг дурын хувийн компаниар хийлгэдэг байсан. Улмаар харьяа газрынхаа Өмчийн харилцааны албанд хандсанаар газар өмчлөх асуудлаа шийдүүлдэг байсан. Энэ жилийн хувьд нийтдээ 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар олгох ажил шинээр хийгдэж эхлээд байгаа.
Энэ удаад иргэд дур мэдэн өөрийн өмчлөх газраа сонгож, кадастрын зураг хувийн компаниар хийлгэж болохгүй. Учир нь иргэдийн өмчилж авах газрынх нь зураг болоод цэг тогтоох зураглалын ажлыг нийслэлээс нэгдсэн зохион байгуулалттайгаар хийнэ.
-Тэгвэл иргэд шинээр 52 байршилд газар авах иргэд энэ талаар ямар нэгэн мэдээлал байхгүй байж байгаад кадастрын зураг хийлгэвэл өөрсдөө мөнгөөрөө хохирно гэж ойлгож болох уу?
-Кадастрын зураг авч иргэдэд үйлчилдэг буюу манай байгууллагад бүртгэлтэй 100 гаруй хувийн компани байгаа. Эдгээр компаниуд иргэд хийлгэхийг хүсвэл 40-60 мянган төгрөгөөр хийж өгдөг. Өөрөөр хэлбэл, тухайн газрын хэмжээ буюу зориулалтаас нь хамаарч үнийн хувьд хэлбэлзэлтэй байдаг. Тиймээс иргэд энэ удаад өөрсдөө бие дааж кадастрын зураг хийлгэх шаардлагагүй гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Хэрэв кадастрын зураг хийлгэвэл тухайн зураг ямар ч хэрэг болохгүй юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна.
Монгол Улсын Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн нэг удаа үнэ төлбөргүйгээр 0.07 га хүртэлх газрыг өмчлөх эрхтэй гэж заасан байгаа. Хүртэлх гэж заасан байгаа учир өмчлөх газар нь 100 метр ч байж болно гэсэн үг. Тиймээс 52 байршилд газар өмчилж аваагүй олон хүнд өмчлүүлэхийн тулд 0.05 га болгож зохицуулж байгаа юм.
-Харин заасан газраас өөр газарт иргэд хувийн хэрэгцээнд зориулж кадастрын зураг хийлгэх бол заавал танайд бүртгэлтэй хувийн компанид хандах уу. Танай байгууллагаас кадастрын зураг хийж өгдөг үйлчилгээ байдаг уу?
-Кадастрын зураг хийдэг хувийн маш олон компани байгаа. Тэдгээр компаниудаар иргэн, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн аж ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ашиглах, эзэмших хүсэлтэй байгаа бол тухайн компаниудад хандаад кадастрын зураг хийлгэх боломжтой. Түүнээс манай Өмчийн харилцааны газраас кадастрын зураг хийдэггүй. Харин хувийн компаниудын хийсэн зургийг манай байгууллага дээр иргэд авчирч өгсөнөөр албан ёсны ашиглах, эзэмших гэрчилгээг нь гаргадаг. Улмаар тухайн зургийг мэдээллийн санд оруулах болно.
-Иргэдээс цахим хэлбэрээр өргөдлийг нь авах ажил яагаад хойшлогдоод байгаа юм бол. Хэзээнээс авч эхлэх вэ?
-Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс цахим хэлбэрээр олгож эхэлнэ гэж зарласан. Гэвч тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас түр хугацаагаар хойшлуулаад
байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 52 байршилд хийж байгаа иргэдэд газар өмчлүүлэх ажлыг журмаар явуулах ёстой. Тус журмыг энэ сарын сүүлийн долоо хоногт багтаж НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар батлагдана. Түүнчлэн ерөнхий төлөвлөгөөний газар хийгдэж байгаа 52 байршлын нийтдээ 15300 га газрын дэвсгэр зураг бэлэн болно. Эдгээр ажлын дараа л газар өмчлөлийн ажил хийгдэх буюу албан ёсоор цахим хэлбэрээр иргэдийн өргөдлийг хүлээн авахад бэлэн болно.
-52 байршилд нийтдээ хэчнээн айлд газар өмчлүүлэх бол?
-Ер нь энэ оны хоёрдугаар улиралдаа багтаагаад энэхүү газар өмчлөлийн ажил хийгдэнэ. 15300 га газрыг 0.05 га газраар хуваахаар нийтдээ 160 орчим мянган иргэнд газар өмчлүүлэх тооцоо байгаа.
-Иргэд 0.07 байх байтал 0.05 болгочихлоо гэж яриад байгаа. Энэ талаар тодруулаач?
-Иргэд ойлгохдоо 0.07 га газрыг бид өмчилж авах эрхтэй гээд ойлгочихсон байгаатай уг асуудал шууд холбоотой. Гэтэл Монгол Улсын Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн нэг удаа үнэ төлбөргүйгээр 0.07 га хүртэлх газрыг өмчлөх эрхтэй гэж заасан байгаа. Хүртэлх гэж заасан байгаа учир өмчлөх газар нь 100 метр ч байж болно гэсэн үг. Тиймээс 52 байршилд газар өмчилж аваагүй олон хүнд өмчлүүлэхийн тулд 0.05 га болгож зохицуулж байгаа юм.
Ж.Отгонмягмар