Монгол Улсад ажил идэвхтэй хайж байгаа 80 мянган иргэн байгаа гэсэн тоо баримт бий.
Давхардсан тоогоор шүү дээ.
Түүний цаана хэчнээн ч хүн ажилтай болохыг бодож идэвх багатай хайж байгаа юм билээ, хэн мэдлээ. Гэхдээ л монголчууд 40 мянгуулаа ажил идэвхтэй хайж байгаа нь сайшаалтай хэрэг биш үү.
Одоо ажлын байрыг нэмэгдүүлээд, цалин хөлсөө нэмээд өгчихвөл хүн бүр орлоготой амьдрах сайхан мөрөөдлөө биелүүлэх боломж байна. Гэхдээ гол хүндрэл нь ажил хайхад байгаа юм. Манайхан ихэнхдээ зарын сонин аваад л, хуруугаа норгож байгаад эргүүлж өгнө.
Өөрийнхөө эзэмшсэн мэргэжил, мэддэг чаддагтаа таарсан ажлын байрны зарыг тэр олон зар дундаас олж авах гэж хэрэндээ л ажил болно. За тэгээд арай гэж олоод утасдана даа.
Эсвэл танилаараа дамжуулж асууна, сураглана гээд л янз бүрээр үзнэ.
Ёстой л нөгөө эрлийг сургаар гэгч нь болдог байлаа. Тэгвэл одоо ажил хайхад амар болж. Бүр гэрийнхээ дэргэдээс л ажлын байраа хайгаад, бүр цаашилбал ажилтай болох боломжтой болчихлоо. Юм хөгжинө гэдэг сайхан юм.
Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамны санаачилгаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, орон зай, цаг хугацааны хязгаарлахгүй, цахим хэлбэрээр дамжуулахад зориулагдсан электрон хайлтын төхөөрөмж /Е-Бирж/-ийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд болон төвийн зургаан дүүргийн 138 хороонд суурилуулж дуусаад байгаа гэсэн сайхан мэдээ байна.
Энэхүү төхөөрөмжийг ойрын хугацаанд байнгын интернэтийн сүлжээ орсон 21 аймгийн 142 суманд суурилуулах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Электрон бирж нь “Ажил хайхад хялбархан боллоо” гэдэг уриан дор иргэдэд үйлчилгээгээ ойртуулсаар л байна.
Иргэд ажил хайх гэж зарын сонин худалдан авч, цаг зав, мөнгөө үрээд байх шаардлагагүйгээр гэрийнхээ ойролцоох хороон дээрээ очоод хүссэн ажлынхаа зар болон бусад мэдээлэлтэй электрон машиныг ашиглах боломжтой болж байгаа юм.
Электрон биржийг ашиглахад хялбар.
Өөрийнхөө амьдарч байгаа хот, сум, дүүргийг сонгоод, ямар ажлын байр хайж байгаагаа оруулчихна. Тухайлбал, та гагнуурчин байлаа гэж бодъё. Тэгвэл гагнуурчин ажилд авна гэсэн зар хэд байгааг харчихаж болно.
Бүр гагнуурчны ажлын байрыг хэчнээн компани зарласныг харж болно. Тэндээсээ өөрийнхөө сонирхож байгаа компанийг сонгоод ажлын байр, ажил олгогчийн нэр, хаяг, утас гээд холбогдох бүх мэдээлэл гараад ирнэ.
Та утас цохилоо, очиж уулзлаа, ажил олгогчтой ойлголцвол ажилдаа орлоо. Ингээд л гүйцээ. Зарын сонин аваад, бөөн зар дундаас өөрт хэрэгтэйгээ хайх гэж үйлээ үзээд байхгүй амар байгаа биз дээ. Тэгээд ч зарын сонин долоо хоногт хоёр удаа хэвлэгддэг бол электрон бирж өдөр бүр шинэчлэгдэнэ.
Хөдөлмөрийн биржийн программ хангамжтай холбоотой Labornet.mn гэсэн сайтаар дамжуулаад өглөө болгон шинэ мэдээллийг хүмүүст хүргээд байх юм байна.
Түүнээс гадна ажил хайж байгаа хүмүүсийн мэдээлэл ч бас байрлана. Хэрвээ та ажил идэвхтэй хайж байгаа бол электрон биржид бүртгүүлчих хэрэгтэй.
Ажил олгогчид электрон биржээс мэдээллээ хараад, тохирох ажилтан руугаа утас цохино шүү дээ. Магадгүй та гэртээ сууж байтал аль нэг компаниас утасдаад ажилд авах санал тавих ч юм бил үү.
Өмнө нь хүмүүс Хөдөлмөрийн төв биржийн Хөдөлмөр зуучлалын алба, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвүүдийн байран дахь мэргэжилтнүүд эсвэл хувийн биржүүд дээр очиж бүртгүүлээд ажлаа хайдаг байсан бол одоо гэрийнхээ дэргэдээс л ажилтай болох боломжтой болж байна гэсэн үг.
Юм хөгжинө өө гэж, сайхан юм.
Одоо электрон бирж суурилуулах ажлаа улам яаравчилж, хүмүүсийн дэргэд хүргэж чадвал иргэд болоод хөдөлмөрийн биржийнхэн гээд хэн хэнийх нь явдал суудал хөнгөрөх нь.
Н.Пунцагболд