“Нью жуулчин турс” компани Дарьганга нутгийг түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын бүс нутаг болгохоор зорьж байгаа аж. Энэ талаар Нью жуулчин компанийн захирал Ж.Нэргүйтэй ярилцлаа.
-“Ганга нуурын чуулган-2014”-ыг санаачлан зохион байгуулах болсон талаар ярилцлагаа эхлэх үү?
-Дарьганга нутаг говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт газартай. Тэр ч утгаар Дарьганга нутгаа аялал жуулчлалын бүс нутаг болгох, дотоодын аялагчид төдийгүй гадаадын жуулчдын сонирхлыг татсан жуулчлалын бүс нутаг болгохоор зорьж байна.
Ганга нуурын чуулганыг бид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Энэ ажил нь төр, хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргаатай хамтран хийж буй анхны арга хэмжээ юм. Цаашид олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа.
-Ганга нуурын эрэг дээр бидний ярилцлага үргэлжилж байна. Ганга нуур маань нилээд ширгэж байгаа гэх юм?
-Дэлхийн дулааралтай холбоотой Ганга нуурын ус их татарч байгаа. Бидний сэтгэлийг эмзэглүүлж байгаа зүйлийн нэг л дээ. Тиймээс Ганга нуураа хамгаалах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Үүнтэй уялдаад Ганга нуураас сумын төв хүртэл ойн зурвас байгуулах ажлыг эхлүүллээ.
Эхний удаа Ганга нуурын хөвөө Оргихын булагийн ногоон дэвсэг дээр 2000 гаруй мод тарилаа. Цаашид ч энэ ажил хийгдсээр байх болно. Энэ тал дээр эрдэмтдийн санал, хийгдсэн судалгааг үндэслэн цаашид хийх ажлууд үргэлжлэх байх.
-Сүхбаатар аймаг хүн хөшөө, олдворууд ихтэй юм?
-Тиймээ, аялал жуулчлалыг татах гол зүйлийн маань нэг бас энэ шүү дээ. Аливаа хүн төрөлхтөний бүтээл орчин ахуй, байгалтайгаа салшгүй холбоотой. Чингис хааны алтан ургын үүх түүхийн гэрч, эд өлгийн зүйлс, ХIII-ХIV зууны үеийн эртний хаадын холбогдолтой хөшөө балгас, хүн чулуун хөрөг, хадны бичээс сүг зураг гээд сонирхох олдворууд ихтэй гэдгээрээ алдартай л даа.
Дарьганга нутгаас олдсон археологийн дурсгалууд, хүн чулуун хөргүүд түүн дээрх дүрслэлүүд гээд жуулчдыг татах зүйл олон байдаг. Хүрэл зэвсгийн үеийн урлалын дүрслэл чимэглэл хожмоо мөнгөн урлалд ч уламжлагдан жинхэнэ Дарьганга хийцийн гэгдэх урлалыг бүтээсэн гээд тоочоод байвал барахгүй.
Жуулчдын сонирхол бол байгалийн үзэсгэлэнт газрууд байхаас гадна нүүдлийн соёл иргэншил байгаа. Ялангуяа Дарьганга нүүдлийн соёл. Мөн Дарьгангын есөн брэндийг гаргахыг зорилго болгоод явж байна. Энэ нь Дарьганга хийцийн мөнгөн урлал, нэрмэл архи, таана хөмүүлийн сорс гэх мэтчилэн нэрийн брэнд байх юм.
Энэ сайхан байгаль, газар нутаг, мал сүрэг, байгалийн өвөрмөц сайхан тогтоц бүхий уул ус, үзэмж төгс газар нутгаа байгаль эхийн урлан бүтээсэн хэв шинжийг байгаа чигээр нь хойч үедээ үлдээн өвлүүлэх л бидний зорилго оршиж байна.
Н.Алтай