Цусанд дуртай догшин арсланг Бурхан бүтээсэн, харин дараа нь түүний багасгасан хувилбар эм арслан - муур бий болсон.
Гейне
Мурка, Васька муурнууд мэргэжлийн баяраа тэмдэглэв. Москвагийн муурны музейгээс НҮБ-ын дэмжлэгтэйгээр тунхагласан дэлхийн муурны өдрийг энэ жил тав дахиа тэмдэглэлээ.
Хүн муурыг таван мянга гаруй жилийн өмнөөс сургасан гэж үздэг. Эртний Египетэд муур ариун амьтан байв, муур алсан хүнийг цаазалдаг байжээ. Тэжээмэл муурыг Өмнөд Европт манай эриний өмнөх VI зуунд зөөж авчирч, Х зуун гэхэд муур нийт Европоор тархжээ. Орос орон муурыг VII зуунаас үргэлжлүүлэх болсон. Мууранд гал голомт хадгалагчийн хүндтэй үүрэг оногдуулж, шинэ байшинд орохдоо “аз жаргалтай” байх эсэхээ мэдэхээр муурыг түрүүлүүлж оруулдаг байв.
Урьд муурыг гол нь хулгана бариулахаар тэжээдэг байв. Харин Ленинград хот 900 өдөр бүслэлтэд байх үед хүмүүс амь зуухад муур тусалдаг байсан тухай “Утро-ру” цахим сонинд бичжээ. Хархууд идэх юм хуурайлж, бүслэгдсэн хотод халдварт өвчин гарах аюул заналхийлж байв. Тэр үед Ленинград хотын зөвлөлийн дарга “Ярослав мужаас Ленинградад муур авчрах” шийдвэр гаргасан байна.
Хотынхон муур олж авахаар урт дараалалд зогсдог байлаа. Авчирсан муур эзнээ дорхноо олно. Гэвч хүн болгонд хүрэлцдэггүй байв. Гэвч эцсийн бүлэгт “мууран цэрэг” хүнсний агуулахуудад байсан хархыг барьж идэж, хотоо хамгаалжээ.
Ленинградын ойролцоо зенитийн батарейн ангид байж, дайсны нисэх хүчин хэзээ халдахыг яг хэлдэг байсан “сонорч“ хүрэн муурны тухай түүх дайны үеийн домог дотор бий. Тэгсэн мөртлөө тэр муур зөвлөлтийн нисэх онгоцууд ойртож ирэхэд от ажирдаггүй байсан гэдэг. Батерейн ангийн командал тэр муурыг хосгүй бэлэг хэмээн үнэлж, дураар нь байлгаж, бүр түүнийг нэг цэргээр зориуд мануулдаг байв.
Түүнээс гадна өлсгөлөн тохиолдсон дайны жилүүдэд тосгоны муур агнасан ангаа гэртээ авчирч, эздээ тэжээдэг байсан тохиолдлыг нийтээр мэднэ. 1988 онд Арменид газар хөдлөхөд Спитак хот, бусад суурин бараг бүрмөсөн сүйдэж, 25 мянга гаруй хүн амь үрэгджээ. Олон хүн байшингийн нурангид дарагджээ. Аврагдсан хүн цөөхөн. Харин Карина Овсепян гэдэг нярай жаал муурны ачаар амьд гарчээ. Тэр охин амьдралынхаа эхний арван өдөр нуранги дор байсан 12 дугаар сарын энэ гурван өдөр түүнийг сэгсгэр том муур бүлээцүүлж байжээ. Охиныг бетоны нуранги дороос гаргахад нүүр нь нэл үс, бас муурны шүлсээр бүрхэгдсэн байв. “Асрагч эх” охиныг хөлдөхөөс хамгаалж, долоодог байжээ. Гэрийн муур эзэддээ тусалж байсан тийм жишээ цөөнгүй.
Дэлхийд нийтдээ 400-600 сая муур байдаг, тэгэхдээ ихэнх нь АНУ-д бий. Америкийн Ерөнхийлөгч асан Жорж Бушийн хайртай муур энэ оны нэгдүгээр сард үхжээ. 18 настай америк хар муур Индия гэдэг нэртэй байжээ. Жорж Бушийн охин Барбара 9 настай байхдаа бейсболын “Тексас рейнжерс” багийн тоглогч Рубен Сьерраг хүндэтгэн тэр нэрийг муурандаа өгчээ. Рубен Сьерраг Эль индио гэдэг байв.
Ерөнхийлөгчийн тушаалд Бушийн өмнө ажиллаж байсан Билл Клинтон ч амьтанд дуртай байлаа. Тэднийх Сокс гэдэг нэртэй /англиас орчуулбал “хамархан” муур, лабрадор үүлдрийн Бадди гэдэг нохойтой байв. Муур, нохой хоёр эздээ бие биетэйгээ хардаж, хоорондоо ёстой үзэлцдэг байв.
Уилберфорс гэдэг нэгэн алдартай муур бий. Тэр муур Лондон хотын гудамжинд төрж өсчээ. Харин 1973 онд түүнийг хулгана үүрлэсэн Ерөнхий сайдын өргөөнд аваачжээ. Уилберфорс хулгануудыг даруй зүйл дуусгасан ч өргөөнд аж төрөхөөр үлдэж, дөрвөн ч Ерөнхий сайдын үе өнгөрөөснийг “Новая газета” сонинд мэдээлжээ. Тэр муур сайд нарын танхимын хуралдаанд байлцаж, Маргарет Тэтчер гадаадаас ирэхдээ түүнд тансаг хоол авчирч өгдөг байв. Ноён Уилберфорс хөгшрөөд үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон учир тэтгэвэрт гаргав. Өндөр настан үхсэн тухай танхимын хуралдааны үед Тетчэрт мэдээлэхэд “төмөр хатагтай” чин сэтгэлээсээ гашууджээ.
Маргарет Тетчэрийн үед түүний өргөөнд Хэмфри гэдэг өөр нэг муур бас аж төрж байв. Түүний хувь заяаг Их Британи даяар анхааралтай ажиглаж байв. Хемфри Тетчерийн үед, бас Жон Мейжерийн үед байсан ч Тони Блэр Ерөнхий сайд болох үед гэнэт алга болжээ. Муурыг үзэж чаддаггүй гэж Тони Блэрийг зэмлэж, англи цагдаа нар оргодлыг эрэхэд хүрчээ. Дараа нь тэр муур бие бялдар болон зан суртахууны хувьд эрүүл болохыг нотолсон нотолгоог хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Мууртай холбоотой хамгийн том дуулианы нэг 2005 оны хавар Ватиканы аж ахуйн албаныхан шинэ пап XVI Бенедиктэд хайртай хоёр муураа өргөөндөө авчрахыг зөвшөөрөхөөс татгалзах үед дэгджээ. Пап болон түүний хайртай муурнуудыг дэлхий нийтээр өрөвдж, аж ахуйнхан эцсийн бүлэгт бууж өгчээ.
Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевт бас Дорофей гэдэг муур бий. Тэр нь Невийн үүлдэрийн цэнхэр нүдтэй муур юм.
Өнгөрсөн жил Оросын Ерөнхий сайд Владимир Путины төрсөн өдрөөр түүнд төрөөд хоёр сар хагас болсон, 10 кг-ын жинтэй уссурийн барын зулзага бэлэглэжээ. Одоо энэ барын зулзага Геленжекийн амьтны хүрээлэнд байгаа бөгөөд хүссэн хүн бүр түүнийг харж болох юм.
П.Шагдар