Нийслэлийн хот тохижилтын газар 2007 оноос эхлэн нийслэл болон хөдөө орон нутагт золбин нохойн устгал хийх болсон. Жилд ойролцоогоор 31 мянган золбин нохой устгадаг байна. Мөн иргэд дуудлага өгч золбин нохой, муур устгуулдаг болжээ. Сүүлийн жилүүдэд хараа хяналтгүй хэсүүчлэх золбин нохой багасч байгаа талаар холбогдох газрын мэргэжилтнүүд ярив. Одоогоор байдлаар таван машинтай, долоон анчин золбин нохой устгаж байна. Нэг анчин хоногт 20 нохой устгах нормтой бөгөөд 23.00-аас 05:00 цаг хүртэл устгал хийдэг аж. Нэг нохойг 2000 төгрөгөөр устгадаг байна. Ингэхдээ буудаж устгадаг аж.
Улсын мал эмнэлгийн газраас айлуудын нохойг бүртгэж, эзэнтэй нохойнд "файз" олгох ёстой. Гэвч энэ талаар одоог хүртэл хийсэн ажил байхгүйгээс анчид гудамжинд дайралдсан ямар ч нохойг шууд бууддаг байна. Үүнээс үүдэн иргэд анчдыг элдвээр доромжилж, биед нь халдаж, гэмтэл учруулдаг гэнэ.
Гадаадын орнуудад нохойн устгал хийхдээ хоолонд нь хор хийх, эсвэл үргүйжүүлэх эм хольдог байна. Харин манай улсад нохойг шөнө гудамжинд гүйж явахад нь бууддаг. Энэ нь иргэд суманд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Сүүлийн үед устгал хийсэн нохойн махыг хямд үнээр зардаг болсон талаар иргэд ярьж байна. Энэ талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулахад "Одоогоор нохойн мах авах гэсэн юм гэж ирсэн тохиолдол гараагүй. Зарим иргэн уушигны өвчтэй хүнд хэрэгтэй гээд нохойн мах гуйж ирдэг. Иймээс цөөн хүнд өгдөг. Гэхдээ тухайн нохой ямар өвчтэй байсныг мэдэх аргагүй. Иймд бид хариуцлага хүлээхгүй гэдгийг сануулдаг. Нохойг Улаанчулуутын хогийн цэг дээр аваачиж устгадаг. Өөрөөр хэлбэл, ариутгалын бодис асгаж, газар булдаг юм. Гэтэл хогийн цэгт амьдардаг хүмүүс үхсэн нохойг ариутгал хийх газар уруу хүргэж амжаагүй байтал машин дээр авирч гараад авчихдаг. Тэгээд хүнсэндээ хэрэглэдэг" гэв. Улаанчулуутын хогийн цэг дээр албан бус тоогоор 400 гаруй хүн амьдардаг гэх судалгаа бий. Тэд архи, пивоны шил, лааз, ундааны сав, хаягдал төмөр зэргийг түүдэг.
Эдгээр хүний 100 гаруй нь хогийн цэгт суурьшин амьдардаг байна. Хоол хүнсэндээ өвлийн улиралд ихэвчлэн золбин нохойн мах хэрэглэнэ. Газар ухаж, нохой устгах гэж байхад очоод авчихдаг байна. Тэд яагаад нохойн мах хэрэглэдэг талаар асуухад "Энд дандаа утаа, угаартай, үнс бужигнаж байдаг. Иймд уушигны өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Хэрэв нохойн мах идвэл сайн байдаг. Бид өдөрт 2-3 мянган төгрөг олдог. Үүгээр мах авах боломжгүй. Иймд нохойн мах идсэн нь хэмнэлттэй байдаг" гэлээ.
Нийслэлийн мал эмнэлгийн газраас гаргасан дүгнэлтээр хараа хяналтгүй, золбин нохойн ихэнх нь ямар нэг өвчтэй байдаг аж. Тиймээс Улаанчулуутын хогийн цэг дээрх иргэд өвчтэй нохойн мах хүнсэндээ хэрэглэдэг гэсэн үг.
Э.Хүрэлбаатар