XVII жарны "Харшлалт"хэмээгч шороон үхэр жилийн цагаан cap хэзээ болох талаар шарын
болон Төгсбуянт зурхайн хооронд зөрүү гараад байгаа. Энэ тухай тодруулахаар Монгол зурхайн "Түвдэнпэлжээлин" хийдийн гэвш лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.
-Шар зурхай, Төгсбуянт зурхай хоёр юугаараа ялгаатай юм бэ?
-Шар зурхай нь Хятадын Бээжин хотод төвтэй зурхай юм. Эдүгээгийн Хятад, Солонгос, Япон тэргүүтэй улсуудад дэлгэрсэн байдаг ба "шар зурхайгаар гаргах цаглабарыг хуанли хэмээнэ" гэж номд тэмдэглэсэн байдаг. Харин Монгол улсын газар нутаг, ай савд тохирсон Төгс-буянт зурхай нь 1747 онд Сүм Памба Ишбалжир гэдэг хүн зохиож түүнээс хойш лам эрдэмтдээр уламжлан дамж-саар өдийг хүрсэн. Тэгэхдээ бас 1911 онд Богд гэгээнтний "Монголчуудын төрийн зурхай нь Төгсбуянтын зурхай мөн" гэсэн зарлигаар баталгаажсан юм л даа.
Тэгэхээр хоёр газар нутгийн хоёр өөр зурхайг хооронд нь сөргүүлэн эсэргүүцүүлэх нь утгагүй. Үнэхээр хятад цустай бөгөөд монголд байгаа хүн бол нэгдүгээр сарын 26-нд шинэлэхийг нь үгүйсгэж болохгүй юм.
-Ц.Дашцэрэн гуай хэлэхдээ "Далай багш монголчуудад Төгсбуянтын зурхай бол хуучирсан зурхай, түүнийг орхиж шарын зурхайг дагаарай" гэж айлдсан гэсэн. Тэр үнэн юм болов уу?
-Тийм зүйл байх боломжгүй. Төгсбуянт зурхайг 1966 онд Гандантэгчинлэн хийдийн хамба, лам нар миний багш тэргүүтэй хүмүүс шинэчилсэн юм. Түүнээс хойш өдийг хүртэл даган энэ зурхайгаар яваа. Заалгасан багштай, шүнтэй номтой Монгол зурхай шүү дээ. Далай багш Монголын энэ зурхайд орох ч үгүй. Тийм зүйлийг хэлээ ч үгүй.
-Удахгүй энэ сарын 26-нд шинэлж, мөр зүгээ гаргах гэж байгаа хүмүүс байна. Буруу өдөр шинэлсэн гээд тэдэнд ямар нэгэн нөлөө байх болов уу?
-Од эрхэсийн нөлөө гарч болно л доо. Яагаад гэхээр хаврын эхэн сард шинэлэх ёстой байтал өвлийн сүүл сард шинэлж байна. Өвөл болдог цагаан cap гэж юу байх билээ дээ. Өнөөдөр гадаа тачигнасан хүйтэн байна.
Ер нь хэн нэг хүний үгээр хөдөлдөг улс орон гэж байхгүй. Ганцхан хүн л нийтийн тооллыг буруудуулж болохгүй. Тийм зүйл байдаггүй биз дээ. Үндсэн хуулийг бүгд даган мөрддөг байтал хэн нэгэн гарч ирээд өөр хуулийг хэлээд тэрийг нь дагадаггүй биз дээ.
-Өөр өөр зурхайн энэ өдөр, судрын зөрөө хэдийнээс эхэлж гарсан юм бол?
-Энэ өнөөдөр л гэнэт гараад ирсэн үү гэвэл үгүй л дээ. Монголын зурхайн хувьд Хятадтай нийлж байна уу, үгүй юу гэдгийг ярих нь бий болсон болохоос биш аль эрт анх Төгсбуянтыг зохиоход ч гэсэн энэ зөрүү байсан юм л даа. Яагаад гэхээр тухайн үед Манжийн дарлалд шар зурхайг дагах зарлигтай. Тэгтэл тэр нь монгол нутагт тохирохгүй Төгсбуянтыг зохиож аль алийг нь л зэрэг хэрэглэж ирсэн л дээ. Гэхдээ мэдээж Төгсбуянтыг голлон дагаж ирсэн байдаг. Япон, Солонгос шиг бүр мөсөн дагаар орж, үндэсний ёсоо алдаагүй хэрэг. Давхар өөрсдийнхөө зурхайг ч дагаж л явсан. Тэр үед ч зөрдөг л байсан.
-Дээхэн үед Бакула Ринбүүчи багш манай оронд cap шинээ тэмдэглэдэг байсан гэсэн. Түвд хүн болохоор түвдийнхээ зурхайг дагана. Гэтэл Монгол зурхайн шинийн нэгэнд шинэлдэг байсан гэсэн. Тэр үед энэ хоёр өөр зурхай яаж ижилсэж нэгддэг байсан юм бол?
-Би санаж байна. Бакула Ринбүүчи Монголд элчин сайд байхдаа Монголын уламжлалт цагаан сараар шинийн нэгнээ тэмдэглэдэг байсан. Жишээлбэл, Бурхан багшийн хувилгаан үзүүлсэн 15 хоног шинийн нэгнээс эхэлдэг шүү дээ. Тэгэхээр Ринбүүчи Монгол зурхайгаа дагаад шинийн нэгнээс 15 хоног номоо хурж, Төгсбуянт зурхайг дагадаг байсан. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг л байсан л даа.
-Ц.Дашцэрэн гуайн хувьд өнгөрсөн жилд зөгнөсөн, зурсан бүхэн нь биелсэн гээд байгаа. Төгсбуянт зурхайн зурлага ямар байсан бол?
-Хамгийн энгийн жишээг хар л даа. Хавар нь цаг хугацаандаа багтаж байна уу, үгүй юу? Жишээ нь өвлийн дунд cap болж байхад хаврын эхэн cap гээд байна. Төгсбуянт зурхайд илүү cap хийгээгүй бол бид өвлөөрөө золгох болж байна уу? Бид намрын улирлаа дөрвөн сартай болгон илүү cap оруулсан, одоо өвлийн дунд cap явж байна. Энэ баталгаа биш үү? Зурхайгаар бүх юм болно гэсэн баталгаа байхгүй. Долдугаар сарын нэгний үйл явдлыг Дашцэрэнгийн зурхайгаар гарсан гэх үү, хэн баталж байгаа юм. Ганцхан хүн өөрөө өөрийгөө баталж хэлсэнд итгэдэг хүн байх юм уу, байхгүй биз дээ.
-Илүү cap яагаад гардаг юм бол?
-Тэр учиртай. Зурхайд өдөр тасарч, давхарлан илүү cap гардаг нь од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөний хугацаа 29, 53 хоногоор, мөн нарны жилийг сартай уялдуулан гаргасан тооцооны үүднээс илүү cap гарч байгаа юм л даа. Мөн Бархасвадь, Санчир гарагийн нарны тойрох хугацаатай харгалзан авч үздэгээс үүддэг юм. Хэрэв намрын сард илүү cap гараагүй бол өнөөдөр өвлийн хүйтэнд хаврын эхэн cap таарах байсан.
-Төгсбуянт зурхайн ирэх жилийн зурлага ямар байна?
-Цэцэг ногоо дэлгэрэн үр жимс арвин байна. Цаг үеийн өвчин бага сага гарна. Хотол түмний амьдрал нийтээр дунд зэрэг. Нутаг орны уулархаг хэсгээр хяруу мөндөр элбэг. Мал аж ахуйд ширүүн, үр төл хомс байна. Нялхаст амгалан сайн. Хөгшдөд ширүүн, идэр залууст машид ширүүн байна. Ард олон хаан төрдөө итгэл алдарна. Эрэгтэй хүмүүс явдал суудал ихтэй. Хүмүүсийн эд баялаг хомсдож хямрал гарна. Зурлага дээр үхрийн тоо элбэг байгаа тул газрын үржил шим маш сайн агаад, лууны тоо цөөхөн байгаа тул хур тунадас ховор ажгуу гэсэн байна.
Би хэзээ ч ТМС төгсөөгүй, Дарханы Политехникийг төгссөн. Олон улсын геологид ажиллаж байгаад 1979 онд Шашны дээд сургуулийг төгсөөд, Шашны дээд сургуулийн номын сангийн эрхлэгч, багшаар ажиллаж байгаад Дармапада Далай багшийн дэргэдэх Эмнэлэг зурхайн институтыг дүүргэсэн хүн. Гэтэл намайг ТМС төгссөн хүн гэж Дашцэрэн сонинд бичүүлсэн байна лээ. Түүнд би бол гомдолтой байна. Тэр хүн шарын зурхайг ширдэг, шороон дээр зурдаг зурхай гэж хэлсэн байна лээ. Өөрийнхөө мэдлэггүйг л харуулж байгаа хэрэг шүү дээ. Ширдэг. шороон дээр зурдаг зурхай гэж хаа ч байхгүй. /Тэрээр энэ үгийг ярилцлагын дараа хэлж байсан юм./
-Танд баярлалаа.
Б.Ганбилэг