Хүний өөдөөс хараад нүүр бардам инээмсэглэх танан цагаан шүдтэй байна гэдэг сайхан. Хүний нүүр царайг хамгаас илүү чимж чаддаг шүдээ гайхуулсан мэт дур булаам инээмсэглэлийг баруунд “Холливудын инээмсэглэл” ч хэмээн нэрлэсэн байдаг. Тэгвэл баруунд гайхагддаг танан цагаан шүдний гайхамшгийг “Баянгол” эмнэлэгийнхэн Монголчууддаа хүргэхээр АНУ-аас “Beyond Dental” компанийн аппарат хэрэгсэл, оо тэргүүтнийг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Хэн бүхэнд хэрэгтэй, зарим нэгнийх нь амин чухал хүсэлт болсон энэ үйлчилгээний талаар бид тус эмнэлэгийн шүдний эмч Ж. Мөнхзулаас асууж лавлалаа.
-Хүний шүд яагаад шарлаж, өнгөр тогтдог тухай юун түрүүнд тайлбарлаж өгөхгүй юу?
-Шүдний өнгөр нь төрөлхийн болон олдмол гэсэн хоёр үүсэлтэй байдаг. Төрөлхийн өнгөр гэдэг нь хүүхэд урагт байх үед эх нь эмийн бодис хэрэглэснээс болж шүд шарлаж, хөх туяатай болдог. Олдмол нь бидний идэж буй хоол хүнс, гадны нөлөөнөөс болж байгаа юм. Байнга кофе уух, вино, өнгөтэй ундаа гэх мэт өнгө ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэх нь шүдний өнгийг гундааж, өнгөр тогтоодог. Мөн тамхи татах, амны хөндийн ариун цэвэр сахихгүй байх гэх мэт гаж зуршлууд их нөлөөлдөг.
-Цайруулах эмчилгээ хийлгэх үед анхаарах зүйл бий юу?
-Эмчилгээний өмнө шүдээ эрүүлжүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Зарим хүний шүд цоороогүй ч өвчлөхөд бэлэн, хэт мэдрэг болсон байдаг тул шүд цайруулах эмчилгээнд орохын өмнө зохих эмчилгээ хийлгэх нь зүйтэй
-Тэгвэл АНУ-аас оруулж ирсэн энэ шүд цайруулах аппарат чинь төрөлхийн шарласан болон эмнээс үүссэн хөх туяатай шүдийг бүрэн цайруулж чадах уу?
-Чадна. Төрөлхийн буюу антибиотикний шүднүүд орох давтамж нь илүү болохоос ялгаагүй цайрна. Энэ аппарат маань олон талын давуу талтай байгаа. Бусад аппаратуудыг бодвол үр дүн өндөртэй, өвчтөнд эвтэйхэн мөн аюулгүй байдлыг хангасан анагаахын дэвшилтэт технологи юм.
-Аюулгүй байдал гэдэг нь юуг хэлж байгаа билээ?
-Аюулгүй байдлыг хангана гэдэг нь шүд цайруулах үед гардаг зарим хүндрэлүүд энэ аппаратанд орох үед гарахгүй гэсэн үг. Шүд цайруулах үед шүдний паалан гэмтэж сийрэгждэг. Мөн шүд цайруулагч бодисноос болж буйл гэмтэх тохиолдол ч гарна. Анагаахын салбар энэ хүндрэлүүдийг одоо үгүй хийжээ гэсэн үг.
-Гэхдээ хэрэглэхэд хориглох заалт гэж бас байгаа байх?
-Байгаа, 16-аас доош насныхан болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй хүмүүс шүд цайруулах үйлчилгээг авч болдоггүй заалттай. Бусад тохиолдлуудад болно.
-Цайруулах үйлчилгээнд орсноос хойш хэдий хугацааны дараа шүд цайрах вэ?
-Ерөнхийдөө ямар ч өнгөр тогтсон шүд цайруулга хийсэн өдрөөсөө л цайрч эхэлнэ. Олдмол өнгөр бол ердөө 30 минутын дотор л цайрна. Харин үйлчилгээ авснаас хойш 24 цагийн дотор хэт халуун, хэт хүйтэн хоол идэж болохгүй. Вино, кофе гэх мэт өнгөтэй зүйл хэрэглэж болохгүй. Мөн эмчилгээнд орсноос хойш өнгөтэй оогоор угааж болохгүй.
-Хүмүүс ихээхэн завгүй болсон энэ үед заавал эмнэлэг оролгүйгээр гэрийн нөхцөлд шүдээ цайруулах боломж байгаа болов уу?
-Гэрийн нөхцөлд хэрэглэж болох аппарат бас байгаа. Гэрийн нөхцөлд хэрэглэх аппарат нь хэрэглэхэд маш тохиромжтой, энгийн зааварчилгаатай. Нөлөөлөх үр дүн нь эмнэлэгт ирж үйлчлүүлсэнтэй яг адилхан. Үнэхээр хүмүүсийн цаг завыг хэмнэсэн л аппарат юм даа.
-Шүд цайруулах аппаратанд орсны дараа ямар нэгэн барих гам гэж бий юу?
-Дээр хэлсэнчлэн 24 цагийн дотор хэрэглэж болохгүй хэдэн зүйлс бий. Бусдаар бол ерөнхийдөө гайгүй. Beyond фирмийн цайруулах оо бас байгаа. Энэ оог байнга хэрэглэвэл үр дүнтэй. Заавал аппаратанд орсон гэлтгүй энгийн хүмүүс ч хэрэглэж болох давуу талтай. Гэрийн хэрэглээний аппарат, шүдний оо бусад дагалдах хэрэглэлийг монгол зааврын хамт Баянгол эмнэлгийн эмийн сангаас авч болно. Харилцах утас 305903, 99098853.
-Төлбөрийн хувьд?
-Үнийн хувьд 1 удаагийн эмчилгээ хийлгэхэд 100 мянган орчим төгрөг болно.
Баянгол эмнэлэгийн хаяг: БГД, Эх нялхсын төвийн баруун урд. Харилцах утас: 30-59-02, 30-59-03, 99283004. Мөн та bayangolmed@mol.mn хаягаар мэйл бичээрэй.
О.Ариунбилэг