Та АНУ-д ажиллаж, амьдрахаар зорих гэж байна уу. Тэгвэл дараах нийтлэлүүд танд лав хэрэг болох нь дамжиггүй. Манай сонин гадаадад ажиллаж, амьдрах, сурч боловсрох хүсэлтэй уншигч та бүхэндээ туслах үүднээс нийтлэлч С.Ганчимэгийн гадаад улс орнуудын тухай цуврал нийтлэлийг хүргэхээр боллоо. Энэ удаад АНУ-ын талаар өгүүлье.
Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс нь Америк болон Монгол иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Америкийг зорихоор шийдсэн бол урьдчилан онлайнаар захиалсан виз мэдүүлэх өргөдлийн дагуу өглөөний 8.30-10.30 цагийн хооронд ирж, гадаад паспорт болон өөрийн зураг бүхий биеийн байцаалт (иргэний/жолооны үнэмлэх)-аа шалгуулан Консулын хэлтэст нэвтрэн ярилцлага өгдөг.
Жилд 10000 Монгол иргэд виз мэдүүлэх хүсэлт гаргадаг бол өдөрт дунджаар 35-50 хүнд үйлчилдэг гэсэн үг.
Иймээс Та АНУ-ын консулын ажилтны асуултад оновчтой хариулах, тус улсыг зорих гол зорилгынхоо хүрээнд хийгдэх ажлууд, холбогдох баримт материал, ирээдүйн төлөвлөгөө, түүнд шаардагдах хөрөнгө санхүүгийн баталгаа, очоод байрлах газар, зочид буудал, таньж мэдэх, танд тусалж газарчлах хүмүүсээ үнэн зөв мэдээлж итгэл төрүүлэх эсэхээс виз олгогдоно.
Таны бүрдүүлэх баримт бичгүүдээс гадна танд оногдох 3-5 минутын хугацаанд Та хэр үнэмшилтэй, үнэхээр өөртөө итгэлтэй байгаа эсэх, явах зорилгоо зөв тодорхойлсон эсэхэд эргэлзээ байхгүй Консулын ажилтанд итгэл төрүүлэх нь хамгийн чухал. Консулын хэлтэс танд үйлчлэх ажлынхаа хүрээнд таны лавлах мэдээлэлд мягмар гарагаас бусад бүх өдрүүдэд 3:00-4:00 цагийн хооронд хариу өгөх тул а доорх утас, электрон шуудангаар холбогдож болно.
АНУ-ын Элчин сайдын яам
Улаанбаатар хот
11-р хороолол (Их тойруу
гудамжнаас холгүй)
Утас: (976-11)-329-095
Э-шуудан: сons@usembassy.mn=Энэ
и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул
JavaScript тохиргоогоор нээнэ үү.
Визний хураамж 131 ам.долларын төлбөр (2008 оны байдлаар)-ийг Та Худалдаа Хөгжлийн Банканд тушаасныхаа дараа виз мэдүүлэх ярилцлагын цагаа товлох хэрэгтэй. Үүний тулд:
http://mongolian.mongolia .usembassy.gov/how_to_schedule_an _interview.html гэсэн веб хуудсанд нэвтрэн DS-156 электрон маягтыг бөглөсний дагуу Таны өгсөн э-шуудангийн хаягаар хариу ирдэг.
АНУ руу явахаар товлосон өдрөөсөө нэг сар, таван долоо хоногийн өмнө виз мэдүүлэх нь чухал. Виз мэдүүлэгч 16-45 насны бүх эрчүүд 05-157 маягтыг давхар бөглөх шаардлагатайг анхаарна уу.
Улаанбаатар хот дахь тус Консулын хэлтэс АНУ руу түр хугацаагаар зорчих хүсэлтэй Монгол иргэдэд цагаачлалын бус виз олгодог. Харин Цагаачлалын визтэй холбоотой бүх асуудал БНСУ-ын Сөүл хот дахь АНУ-ын Элчин Сайдын Яаман дээр шийддэг тул http://usembassy.state.gov/seoul эсвэл АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын http://uscis.gov хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй.
Өөрөөр хэлбэл, АНУ-ыг зорихыг хүссэн виз мэдүүлгийн өргөдөл дээр тусгасан Таны гол зорилгын дагуу тохирох төрлийн виз олгогдоно. Үүнд, Америкт суралцах оюутны F1, бизнес болон аялал жуулчлалын В1, В2, оюутан солилцооны J1, АНУ-ын иргэний гэр бүл, сүйт хүнд зориулсан К төрлийн виз, димломат ажилтны А, тус улсад ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй Н төрлийн виз г.м.
Эдгээр визний төрлөөс хамаарч, АНУ-д байх хугацаандаа хууль ёсоор ажиллах, сурах, оршин суух, гэр бүл ойр дотныхоо хүмүүстэй хамт амьдрах, тэднийг урих, эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээ авах, үр хүүхдээ сургуульд сургах, аялах, бизнес эрхлэх боломжууд нээгдэж, зарим зүйлсүүд нь хаагдмал байна. Иймээс АНУ-д ирсэн хойноо визний төрлөө өөрчлөх, анх олгогдсон визний хугацаагаа сунгахаар олонх монголчууд цаг, зав, хөрөнгө мөнгөө зарцуулдаг.
Эцэст нь хэлэхэд, таны ирээдүйгээ төсөөлсөн чин хүсэл тань АНУ-ыг зорихоор анх шийдсэн визний мэдүүлэг дээрх зорилготой хэр нийцэж байна. Америкт ирсэн хойноо ямар боломжуудыг эдлэхээр хүсэж байгаатай тань тохирч байгаа эсэхийг эргэцүүлэн анхнаасаа зөв шийдвэр гаргаарай. Учир нь Америкт ирээд, хамгийн дотны хүмүүсээс хол, харийн нутагт хууль ёсны дагуу ажиллаж амьдрах эрхгүй, буцах замгүй олон мянган Монголчууд зөв харж инээж, буруу харж уйлж явна. Зарим талаасаа болж байгаа ч зах зээлийн чөлөөт, ардчилсан нийгэм өндөр хөгжсөн энэ улсад нээлттэй байгаа боломж бололцоонуудыг ашиглах талаар өөрийн сонирхсон мэдээллүүдийг үзэж, Танд тохирох визний төрлийг сонгох нь хамгийн зөв зам юм.
АНУ-д ажил хийх болон бизнес эрхлэх эрх бүхий визтэй гадаадын иргэд тус улсад цагаачлах асуудлаа хялбар шийдэх боломжтой.
АНУ-д нэвтрэх ямар нэгэн визийг гар дээрээ авсан цагаас Та тус улсад цагаачлах үйл явцыг эхлүүлж болно. Гэхдээ энэ чиглэлээр мэргэшсэн цагаачлалын өмгөөлөгчид хандан хамтран ажиллах хэрэгтэй. Зөвхөн мэргэшсэн цагаачлалын өмгөөлөгч л Таны цагаачлах тодорхой замыг зааж өгдөг. Хэрвээ АНУ-д бизнес эрхэлдэг бөгөөд ногоон карттай болохыг хүсвэл, энэ нь Таны бизнесийн амжилтаас 100% шалтгаална.
Яагаад ч юм АНУ-д бизнес цагаачлал хийхийн тулд сая сая доллар хэрэгтэй гэсэн төөрөгдөл явсаар байдаг. АНУ-д бизнес цагаачлал хийхийн талд хамгийн доод ханш гэж байдаггүй. Судалгаагаар үзвэл, 24-40 мянган доллар хангалттай аж. Гэхдээ энэ мөнгөний зарим хэсэг нь Таны өөрийн бизнест хэвээр үлдэх ба тэр мөнгийг өөрийн дураар захиран зарцуулж болно. 1.-1 визээр компанийн салбарт ажилтан шилжүүлэх замаар цагаачлах:
L-1А /гүйцэтгэх захирлууд болон менежерүүдэд зориулсан/ виз ба L-1В/ мэргэжилтнүүдэд зориулсан/ виз авах нь цагаачлах явц амжилттай эхлэж байна гэсэн үг юм. L -1А нь АНУ дахь гадаадын компанийн охин компани болох Америкийн корпораци руу компанийн удирдах ажилтан, менежерүүд болон мөн түүнчлэн нарийн мэргэжлийн ажилтнуудыг шилжүүлэн томилоход зориулагдсан удаан хугацааны ажлын виз юм.
Энэхүү виз 1-3 жилийн хугацаатайгаар олгогдох ба гэхдээ виз эзэмшигч нь жилийн дараагаас эхлэн АНУ-ын иргэний статустай болохыг горилж болно. Гэр бүлийн гишүүд / эхнэр/нөхөр, 21 нас хүртэлх гэрлээгүй хүүхдүүд/ нь L-2 визийг авдаг байна. L-1 визийг олгох асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага 2-3 сарын турш авч үзэх ба дараах нөхцөлүүдийг хангасан байхыг шаарддаг.
Үүнд:
-Хилийн чанадад "гэр
бүлийн" компанитай байх ба тэнд виз
хүсэгч нь нэгээс доошгүй жил удирдах
албан тушаалд ажилласан, компани нь
"салбар"-аа нэлээд хэдэн жилийн
туршид санхүүжүүлэх чадвартай байх
-АНУ-д салбартай байх.
Салбар нь АНУ-ын банкуудад дансаа нээсэн
дөнгөж байгуулагдсан үйл ажиллагаагаа
явуулж буй компани байж болно.
-Виз хүсэгч нь Америк
дахь салбартаа удирдах албан тушаалд
ажиллах хангалттай боловсрол ажлын
туршлагатай байх ёстой.
L-1 В ангиллын виз нь мэргэжилтнүүдэд зориулагдсан виз юм. Өөрөөр хэлвэл та АНУ-д бизнесийнхээ зарим хэсгийг эрхлэхдээ өөрийн чадварлаг мэргэжилтнийг АНУ-руу авчирч болно гэсэн үг. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд таны бизнест жилээс илүү хугацаатайгаар хамтран ажилласан бол та тэдэнд зориулан L-1В визийг бүрдүүлж болно L-2 визээс ялгаатай нь L-1В виз нь танай гэр бүлийн гишүүдэд ажиллах эрх олгодог ба гэхдээ тэд зөвхөн таны бизнест ажиллах болно.
0-1 визээр ажлын шугамаар
цагаачлах: Нэгдүгээрт: -шинжлэх ухаан,
боловсрол, бизнес, спортын салбарт
онцгой авъяас чадвартай гадаадын
ажилтнууд
- нэр хүнд бүхий шинжлэх
ухаасны чиглэлүүдэд чухал судалгаа
хийж буй дипломат эрдэм шинжилгээний
ажилтнууд
- компанийн салбар луу,
АНУ руу ажилд томилогдох компанийн
удирдлага болон менежментийн багт
зориулсан виз юм.
Хоёрдугаарт: Онцгой
авъяастай хүмүүс буюу
-шинжлэх ухаан, соёл
урлаг, бизнесийн салбарын онцгой нэрд
гарсан авъяастай гадаадын ажилтнууд
-тэргүүлэх зэргийн
мэргэжилтнүүд
-АНУ-д практик нээх
зорилготой нэртэй эмч нарт зориулагдсан
виз юм.
Гуравдугаарт: - нарийн
мэргэшлийн мэргэжилтнүүд
-мэргэжлээрээ эрдмийн
зэрэг, дээд боловсролтой болон асар их
туршлагатай мэргэжилтнүүдэд зориулсан
виз болно.
Дөрөвдүгээрт: Тусгай
ажилтнууд буюу
-шашны ажилтнууд
-хилийн чанад дахь
АНУ-ын улсын байгууллагуудын хуучин
ажилтнуудад зориулагдсан виз юм.
Арилжааны Е1 виз, Хөрөнгө
оруулалтын Е2 визээр цагаачлах:
Энэ хөтөлбөрийн дагуу
жил бүр 10 000 виз гаргадаг байна. Визийн
хөтөлбөрт оролцохын тулд :
• Арилжааны шинэ
байгууллага байгуулах
• Бизнесээ өргөжүүлэн
шинэчлэх болон арилжааны үр дүнгээ
дээшлүүлэх
• Үйл ажиллагаагаа
идэвхтэй явуулж ажилчдын тоог нэмэгдүүлэх
гэсэн нөхцөлүүдийг хангасан байх
шаардлагатай байдаг.
Үүний зэрэгцээ доод тал нь 1 000 000 ам доллар эсвэл 500 000 ам.доллараас багагүй хөрөнгө оруулалтыг ажилгүйдлийн түвшин нь тухайн улсын нийт үндэсний түвшнээс 1.5 дахин хэтэрч буй АНУ-ын бүс нутгуудад хийх шаардлагатай.
Хэрвээ та шинээр үйлдвэр байгуулж байгаа бол тухайн үйлдвэр нь АНУ-ын эдийн засагт ашигтай байх ёстой ба 10-аас доошгүй байнгын ажлын байр гаргах, ашигтай үйл ажиллагаа, мэргэжлийн хөрөнгө оруулалтыг хийх, тухайн бизнесийн орлоготой байх байдлыг хангах ёстой.
зургаан жилийн хугацаатайгаар олгогддог, цагаачлалын бус ажлын Н1-В виз үргэлж нөөц хувилбар хэвээр байдаг. Гэхдээ үүний тулд тухай компанийн эрхэлж буй бизнесийн салбарт тэнцэх өндөр мэргэшсэн мэргэжилтэн байх ёстой. 2003 онд сүүлийн таван жилд анх удаагаа энэхүү визийн лимит дуусаагүй байна. Энэ төрлийн визийг жилд дунджаар 65000 виз хүсэгчид олгодог. Хэрвээ тухайн байгууллага, компани өөрийн мэргэжилтнийг ивээн тэтгэх, ажиллуулах, үлдээх сонирхлоо илэрхийлбэл ногоон карт авах боломж нээгдлээ л гэсэн үг.