gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол улсын хил орчмын худалдааг хөгжүүлэх боломж байна уу?

Эдийн засаг
2009-04-20
0
Twitter logo

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хил орчмын худалдааг хөгжүүлэх нь чухал асуудал. Тэгвэл яг энэ сэдвээр буюу "Монгол улсын хил орчмын худалдааг хөгжүүлэх боломж" зөвлөгөөнийг Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар хамтран энэ сарын 2-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Гадаад харилцааны сайд С.Батболд, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Гантулга, ГЕГ-ын дэд дарга Н.Болд, МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын улсын албаны дарга Г.Нанзад болон албаны бусад хүмүүс оролцлоо. Гадаад харилцааны сайд С.Батболд Монгол улсын хил орчмын худалдааг хөгжүүлэх бодлогын талаар илтгэл тавьсан юм. "Өнөөгийн байдлаар манай улсын хоёр хөрштэй хийж байгаа худалдаа нийт худалдааны эргэлтийн 70 гаруй хувийг эзэлж, манай улсын 14 аймаг хоёр хөрштэй хиллэж амьжиргаагаа залгуулж байгаагийн хувьд хил орчмын худалдаа чухал ач холбогдолтой юм. Гэхдээ хил орчмын худалдаа нь манай нийт худалдаанд эзэлж байгаа хувийг тодорхой статистик тоогоор хэлэх боломж өнөөдөр байхгүй байна. Хил орчмын худалдааг хөнгөвчлөх, дэлхий нийтийн хөгжил, олон улсын худалдааны чиг хандлага болон өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн худалдааны харилцааг төгөлдөршүүлэх үүднээс "хил орчмын худалдаа", түүний хамрах хүрээ зэрэг хил орчмын худалдаатай холбоотой ойлголтыг нэг мөр болгох, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Тус яамны боловсруулж байгаа Худалдааны зохицуулалтын тухай хуулийн төсөлд хил орчмын худалдааны талаар заалтууд орж байгаа.

Манай бизнесүүд энэ хуулийг батлуулахад дэмжлэг үзүүлж, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Хил орчмын худалдааны талаар тодорхой заалт, журам байхгүй ч бид өдөр тутмын ажлын хүрээнд асуудлыг шийдвэрлэхэд чармайлт гарган худалдааг хөнгөвчлөх, хил орчмын худалдааг дэмжих, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Хил гаалийн дүрэм, журмыг цэгцтэй, ил тод байлгах, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хяналт, хураамжийг багасгах зэрэг худалдааг хөнгөвчлөх асуудал нь манай гадаад худалдааны бодлогын гол асуудлуудын нэг мөн бөгөөд энэ нь хил орчмын бүс нутгийн оршин суугчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймд бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, саад тотгор, хүнд суртлыг багасгах, улмаар арилгах чиглэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна. Энэ хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур зэрэг суурин газруудад эхэлсэн эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсүүдийн ажлыг эрчимжүүлэх, хилийн боомтын байршлыг оновчтой тогтоон байнгын ажиллагаатай болгоход анхаарч ажиллах зорилтуудыг Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, худалдаа, хил орчмын худалдааг өргөжүүлэн хөгжүүлэхэд манай дотоодын байгууллагуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн байгууллагын хувьд тус яам нь Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хийгдэж байгаа худалдааг хөнгөвчлөх хэлэлцээнд өөрийн орны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Энэ хэлэлцээнд хил гаалийн дүрэм журмыг нээлттэй ил тод байлгах, дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх болон хил гаалийн татвар хураамжийг худалдаанд саад тотгор үүсгэхгүйгээр ногдуулах асуудал орж байна.

Хоёр хөрш оронтой хийж байгаа худалдааг илүү чөлөөтэй болгох, хөнгөвчлөх, улмаар өргөжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах зорилт бүхий бодлогын баримт бичгүүдийг шинэчлэх, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд 2006 оноос "Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөр", 2008 онд "Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрүүдэд зарим боомтын үйл ажиллагааг сэргээх, түр ажиллагаатай зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, хил гаалиар бараа нэвтрүүлэх хяналтын хугацааг богиносгох, хилээр нэвтэрч байгаа хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио, цээрийн асуудлыг харилцан тохиролцох, дэд бүтцийг сайжруулах, хил орчмын үзэсгэлэн, яармаг зохион байгуулах асуудлыг хөнгөвчлөх, хил залгаа субъект, аймгуудын хооронд шууд харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд тусгагдсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд бид ихээхэн анхаарч ажиллаж байна.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын комисс ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын ЗГ хоорондын комисс энэ оны 3 дугаар сард ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хил орчмын худалдаанд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх ажлын явцын талаар харилцан мэдээлэл солилцож байхаар тохирсон юм. Хятадын хувьд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссоос гадна хил орчмын худалдаатай холбоотой асуудлуудыг Шиньжян, Уйгурын өөртөө засах орны АЗГ-тай байгуулсан ажлын хэсэг болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газартай байгуулсан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж байна. Ажлын хэсгийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудал хамрагдаж байгаагийн нэг нь хил худалдаа, боомтын үйлчилгээг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэж ирсэн. Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн дэргэд дэд хэсгүүдийг байгуулсаны дотор хилийн боомтын дэд хэсгийг байгуулсан.

Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин тэлэхийн хэрээр хилийн боомтуудын асуудал нэн чухлаар тавигдаж байна.

Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны Хэлэлцээрийн дагуу Монгол, Оросын хил дээр нийт 29 боомт нээн ажиллуулахаар тохиролцсон. Эдгээрийн 5 нь олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны, 8 нь хоёр талын зорчигч, ачаа тээврийн харилцааны, 9 нь түр буюу улирлын, 7 нь дамжин өнгөрөх зориулалттай боомтууд юм. 2007 онд Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статустай болгосон. Монголын тал зорчигч, ачаа тээврийн Ханх-Монд боомтыг олон улсын зорчигч, ачаа тээврийн боомт болгох саналыг 2003 оноос эхлэн Оросын талд тавьсаар ирсэн. 2003 оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч, Эрхүү мужийн Захирагч нар уг боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр асуудлыг ярилцаж, уг боомтыг олон улсын статустай болгох нь хилээр саад бэрхшээлгүй нэвтрэх боломж олгох, улмаар тус бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзсэн. Энэ асуудлыг 2006 онд Монгол Улсын ГХЯ, ОХУ-ын ГХЯ-ны хооронд болсон консулын асуудлаарх зөвлөлдөх уулзалтын Протоколд тусгасан боловч Оросын тал хил орчмын дэд бүтцийг сайжруулах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байдалтай байна.

Хятад Улсын хувьд, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2004 онд байгуулсан. Үүний дагуу олон улсын шинжтэй 5, хоёр талын шинжтэй 8, нийт 13 боомтын 6 нь байнгын, 7 нь түр ажиллагаатай ажиллуулахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд, Бичигт, Шивээ хүрэн боомт байнга ажиллаж байна. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, шийдвэрлэж байх зорилгоор хамтарсан механизмыг хоёр талын Гадаад харилцааны яамдаар ахлуулан 2008 онд байгуулсан. Энэ механизмын анхны уулзалтыг энэ сард Бээжин хотноо хийж, Гашуун сухайт, Булган боомтуудыг энэ онд байнгын ажиллагаанд шилжүүлэхээр тохирсон. Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал боомтуудыг хуваарийн бус үеэр нээн ажиллуулах, цаашид бодит шаардлага байвал байнгын ажиллагаанд шилжүүлэх саналыг Хятадын талд тавиад байна.

Малын гаралтай бүтээгдэхүүнийг хилээр гаргах манай талын сонирхол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Засгийн газар хоорондын комиссууд болон хамтын ажиллагааны бусад механизмыг ашиглан манай талаас асуудлыг хоёр хөршид байнга тавьж, харилцан ярилцаж ирсэн. Энэ асуудал төдийлөн амжилт олохгүй байгаа нь нэг талаас манай улсаас экспортод гаргаж байгаа малын гаралтай бүтээгдэхүүн импортлогч орны хорио цээрийн шаардлага, стандартыг хангаж чадахгүй байгаатай холбоотой. Иймд энэ асуудалд хандахдаа "бүтээгдэхүүнийг чанарын шаардлагатай түвшинд бэлтгэхэд бид өөрсдийн зүгээс юу хийх ёстой вэ?" гэдэг талаас нь мөн авч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Ийм бүтээгдэхүүнийг олон улсын шаардлагын дагуу бэлтгэх нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай лаборатори, боловсруулах буюу хагас боловсруулах үйлдвэрийг орон нутгийн онцлогт нийцүүлэн байгуулахыг үгүйсгэхгүй. Мөн Монголын мах, махан бүтээгдэхүүн сонирхож буй улсуудад зориулж, тэдгээр улсын шаардлагад нийцсэн тусгай бүс, орчинг байгуулах талаар ч гэсэн одооноос бодох нь зүйтэй мэт санагдана. Мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээлийг ОХУ-ын талд удаа дараа тавьж ирсний үр дүнд ОХУ-ын Мал эмнэлгийн департаментаас манай 6 аж ахуйн нэгжид олгож байсан итгэмжлэхийг 8 аж ахуйн нэгжид олгосон /Увс 3, Хөвсгөл 1, Булган 1, Архангай 1, Сүхбаатар 1, Багануур 1/. Түүнчлэн, манай улсаас 5000 тонн богийн мах, махан бүтээгдэхүүн экспортлох саналыг байнга тавьж байна. Мөн хил орчмын бүс нутагт үзэсгэлэн яармагуудыг зохион байгуулдаг. Яармагт оролцох хүсэлтэй бизнесүүд хил нэвтрэх виз, зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголын баруун бүсийн аль нэг аймагт ОХУ-ын Консулын төлөөллийг бий болгох асуудлыг 2006 оноос хойш Оросын талд санал тавьж байна.

Түүнчлэн эдгээр үзэсгэлэн яармагт оролцох бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр хил нэвтрүүлэх асуудалд анхаарлаа хандуулан шат дараалсан арга хэмжээг авч байна. Үүний нэг жишээ бол ОХУ-ын Буриадын Автономит Улсын Ерөнхийлөгч Наговицыныг 2007 онд манай улсад айлчлуулж, айлчлалын үеэр талууд бие биедээ орон нутгийн төрөл бүрийн төлбөрөөс чөлөөлөх зэрэг хөнгөлөлтүүдийг олгох талаар харилцан тохиролцсон явдал юм. Харин уг хуралд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай оролцох байсан боловч түүнийг орлож төрийн нарийн бичгийн дарга н.Гантулга хүрэлцэн ирсэн юм. Тэрээр Монгол улсын хөдөө орон нутгийн хилийн худалдааны өнөөгийн байдал болоод цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар танилцууллаа. "Улсын хэмжээнд ажиллаж байгаа 30 гаруй мянган хуулийн этгээд аж ахуйн нэгж, байгууллагын 10 гаруй мянга нь буюу 30 гаруй хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байна.

Эдгээр нь Монгол улсын ДНБ-ий 20 орчим хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувь, татварын нийт орлогын 40 орчим хувийг тус тус эзэлж байна. 2008 оны гүйцэтгэлээр дотоод худалдааны салбар нь ДНБ-ий 20 хувийг, үйлчилгээний салбарын 46.4 хувийг эзэлж байна. Бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарын нийт борлуулалт 2008 онд 1573.3 тэрбум төгрөг болж, 2007 оныхоос 513.3 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна. Худалдааны нийт борлуулалтын 59.7 хувийг бөөний худалдаа, 40.3 хувийг жижиглэнгийн худалдаа эзэлж байна. Хилийн худалдаа нь худалдааны салбарын чухал нэг хэсэг бөгөөд манай улс нь байнгын болон түр ажиллагаатай 20 гаруй боомтоор дамжуулан хилийн худалдааг хийж байна. Өнгөрсөн оны мэдээгээр дээрх боомтуудаар хийгдсэн худалдааны нийт хэмжээ экспорт 346.8 сая ам.доллар, импорт 772.2 сая ам.доллар байна. Хил орчмын худалдаагаар манай талаас ихэвчлэн малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур, арьс шир зэргийг гарган, оронд нь гурил, элсэн чихэр, цагаан будаа болон бусад хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэгцээт бараа, хувцас, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж зэрэг хэрэгцээт зүйлээ оруулж ирж байна. Иймээс хилийн худалдаа нь тухайн орон нутаг, хөдөөгийн ард иргэдийн аж амьдралд чухал нөлөөтэй байна. Хилийн боомтуудаар хийгдэж байгаа худалдааны үйл ажиллагаа нь хэрэглэгчийн хэрэгцээг зохих хэмжээнд хангаж байгаа боловч чанар, хэрэглээний шаардлага, аюулгүй байдлын баталгааг хангах талаас нь авч үзвэл үнэхээр учир дутагдалтай байна.

Юуны өмнө Монгол улсын нутаг дэвсгэрт хилийн боомтуудаар оруулж байгаа импортын бараа, бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах асуудлыг нухацтай судлан шийдвэрлэх хэрэгтэй байна. УМХГ болон хил, гаалийн байгууллагын хяналт, шалгалтаар импортын хүнсний барааны чанар, хэрэглээний үзүүлэлтүүд орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа талаар олон тооны баримт, мэдээллүүд гарч байна. Улирлын ажиллагаатай хилийн боомтуудаар ямар ч зохион байгуулалтгүй, үр ашиг муутай худалдаа явагдаж байгааг өөрчлөх хэрэгтэй байна. Хил орчмын худалдааны зохицуулалт, импортын бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын хяналтыг үр дүнтэй болгох чиглэлээр дараах шат дараалсан арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд:

-Хил ормын худалдааны эрх тэгш байдлыг хангах, харилцан бие биенээ хүндэтгэсэн, олон улсын худалдааны нийтлэг жишигт суурилсан худалдааны салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдалд тавих хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан явуулах тогтолцоонд богино хугацаанд шилжих.

-Хүний эрүүл мэнд, байгаль орчинд шууд нөлөөлдөг бараа бүтээгдэхүүний импортыг зөвхөн албан ёсны бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг хувь импортолдог үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор хуульд өөрчлөлт оруулах

-БНХАУ-аас импортлогдож байгаа бэлэн бүтээгдэхүүний чанар, стандартад тавих шаардлагыг өндөржүүлэх, үүний тулд хоёр орны хоорондын энэ чиглэлийн гэрээ, хэлэлцээрүүдийг шинэчлэх арга хэмжээ авах,

-Мал амьтан, ургамлын хорио цээрийн асуудлаар Монгол улс болон ОХУ, БНХАУ хоорондын протокол, хэлэлцээрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, манай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хөрш орнуудын зах зээлд болон тухайн улсын нутгаар дамжин гуравдагч оронд гарахыг чөлөөтэй болгох асуудлыг тохиролцож шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцоллоо.

Ч.Оюун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан