Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд ажлын хэсгүүдийн хуралдаан тасарсангүй. УИХ-ын болон Байнгын хорооны ажлын хэсэг хамтран лхагва, пүрэв гаригт бүрэнхий болтол хуралдав. Ингэж тасралтгүй хуралдах болсон нь хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлахаар шийдсэнтэй холбоотой аж. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар ойрын хугацаанд гэрээг чуулганаар хэлэлцэх магадлалтай гэнэ.
Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор "Бид хэнтэй гэрээ байгуулах гээд байна вэ" гэдэг асуулт гарч байгаа. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг цаад хөрөнгө оруулагчидтай нь биш зөвхөн Монголд төлөөлөн ажиллах "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК гэх субьекттэй Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулж, түүнийг нь УИХ соёрхон батална гэдэг нь хууль зүйн талаасаа маш их эрсдэл дагуулна гэдгийг олон хүн хэлж, шүүмжилж байгаа.
Rio Tinto компани Оюутолгойд хөрөнгө оруулахдаа IVANHOE MINES LTD гэдэг Канадад бүртгэлтэй толгой компанийн хувьцааг авах замаар хэрэгжүүлж байгаа. Энэ нь хөрөнгийн иайдвартай байдлыг нэмэгдүүлэх, үнэгүйдэх эрсдэлийг бууруулах үүднээс хийсэн алхам аж. Иймд Монгол Улс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг IVN гэсэн хуулийн этгээдтэй шууд байгуулах нь зүйтэй юм.
Ялангуяа, одоо төслөөр явж байгаа хөрөнгө оруулалтын гэрээнд туссан шиг Британийн Виргиний Арлуудад (BVI) бүртгэлтэй оффшор компанитай байгуулж болохгүй гэдэг дүгнэлт яагаад хийж байгааг энэ компанийн дараах түүхээс сонирхоорой.
1999 онд Ivanhoe Mines нэртэй болжээ
Компанийн оноосон нэр: IVANHOE MINES LTD /IVN
Компанийн хэлбэр: Нээлттэй нэгдэл/корпораци-Public Incorporation
Анх 1994 оны нэгдүгээр сарын 25-нд Канадын Британийн Колумб (British Columbia) улсын компанийн хуулийн дагуу анх 463212 B.C. Ltd. нэртэйгээр бүртгэгджээ. Түүнээс хойш 1999 он хүртэл нэрээ хэд хэдэн удаа өөрчилсөн байна. Харин 1999 оны зургадугаар сард компанийн нэрийг Ivanhoe Mines Ltd. болгон өөрчилсөн байна. Одоо төв байрууд нь Канад, Хойд Америк, Сингапурт байрладаг аж.
Үндсэн үйл ажиллагаа
IVN нь Төв Ази, Ази-Номхон далайн бүс нутагт зэс, алт, уран, нүүрсний ордын хайгуул, олборлолт явуулдаг.
IVN нь Австрали (Cloncurry Iron-Oxide-Copper-Gold Project), Фижи (Emperor Gold Mine- 18%), Казахстан (Bakyrchik Gold Mine), Монгол (Oyu Toigoi Mine, Bronze Fox District, Entree Gold), Мьянмар (Monywa Copper Project, Modi Taung, Letpadaung, Monywa Copper Mine), Вьетнам (Phuoc Son), Хятад (Gold) улсад төмөр, алт, зэс, нүүрсний орд ашиглаж байгаа.
Овооттолгойн "эзэн" "SouthGobi" эдний охин компани
Монголын газрын хөрсөн доорхи баялаг Монголын ард түмний өмч, төрийн мэдэлд байна гэдэг. Гэтэл одоо эсрэгээрээ эргэчихээд байна.
IVN групп (IVN болон түүний охин компаниуд, тэдгээрийн группийг нийлүүлэн)-ийн үндсэн эрдэс баялгийн нөөцийн өмч нь Оюутолгой төсөл аж. Түүнээс гадна ихэнх нь Азид оршдог хэд хэдэн эрдэс баялгийн төслүүдэд хувь эзэмшдэг, мөн эрдэс баялгийн хайгуул болон олборлолтын хэд, хэдэн нээлттэй компаниудын хувьцааны нэлээд их хувийг бас эзэмшдэг байна. Тухайлбал, Монголын Овооттолгойн төслийн эрдэс баялгийн нөөцийг үндсэнд нь өмчилдөг "SouthGobi" нь эдний охин компани.
IVN-ийн үндсэн охин компаниуд, тэдгээрийн хуулийн этгээдийн бүртгэлийн газар болон хамаарах өмчийг дараах хүснэгтээс харж болно.
IVN нь "SouthGobi''-н ойролцоогоор 81 хувийг эзэмшдэг. Харин SGQ Coal Investment Pte. Ltd. болон Southgobi sands LLC-ийг аль алийг нь "SouthGobi" шууд буюу шууд бусаар бүхэлд нь эзэмшдэг.
Dow Jones-ийн 2008 оны арванхоёрдугаар сарын 1-ний мэдээнд IVN болон Rio Tinto-ийн хамтарсан компани болох "Oyu Toigoi Joint-Venture" (OTJV) нь ажилчдынхаа 40 хувь буюу 250 ажлын байрыг хорогдууллаа хэмээн мэдээлж байжээ.
Одоогийн байдлаар Ivanhoe Oyu Toigoi (BVI) Ltd-д Рио Тинто 9.95 хувийг эзэмшиж байна. Энэ бол одоогийн байгаа байдал. Харин 2005, 2006 онд IVN-ийн охин компаниуд дараах байдалтай байжээ. Эндээс IVN-ийн бүтцийн талаар илүү мэдээлэл авч болох аж.
2005 онд:
IVN нь Р. Фридландын шууд болон шууд бус хувь эзэмшдэг бусад компаниудтай зардал хуваах гэрээтэй
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 28-ны байдлаар "SouthGobi''-ийн 81 орчим хувь, "Jin-shan''-ийн 41.9 хувиас гадна хэд хэдэн нээлттэй хувьцаат компаниудын хувь эзэмшдэг гэсэн мэдээ гарчээ.
Ер нь IVN нь корпорациа бүртгүүлснээс хойших хугацаанд ямар ч ногдол хувь тараагаагүй байна.
IVN бас зарим нээлттэй биш жижиг компаниудын хувьцааг эзэмшдэг. 2007 оны эцсийн байдлаар. Savage River төслийг эзэмшдэг IVN-ийн охин компаниуд Р.Фридландад 2000 онд тус төсөлтэй холбоотой үүссэн 5.1 сая долларын өртэй гарч байжээ.
IVN нь Р.Фридландын шууд болон шууд бус хувь эзэмшдэг бусад компаниудтай зардал хуваах гэрээтэй бөгөөд үүнд 2007 онд 13.4 сая ам.доллар зарцуулсан байна. Эдгээр компаниудыг сийрүүлбэл:
Санхүү, хөрөнгө, хувьцааны “хөдөлгөөн"
Сүүлийн жилүүдэд IVN эзэмшиж байсан эрдэс баялаг, ашигт малтмал, уул уурхайн хөрөнгийг бусдад худалдаж борлуулсан үйл ажиллагааг тоймловол дараах байдалтай байна.
2005.01 сард IVN-ийн энгийн хувьцааг Нью-Йоркийн хөрөнгийн биржид арилжиж эхэлмэгц НАСДАК Хөрөнгийн зах (NASDAQ Stock Маrket)-aac татан авчээ. IVN-ийн энгийн хувьцаа Австралийн Хөрөнгийн биржийн жагсаалтаас 2005 оны дөрөвдүгээр сард хасагдсан байна.
2006.10.18-ны байдлаар, Rio Tinto IVN-д эхний удаад 303 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт хийх. тодорхой нөхцөлд энэ хэмжээг 1.5 тэрбумд хүргэх тохиролцоонд хүрчээ. Эхний ээлжинд IVN-ийн 37.1 сая ширхэг хувьцааг 8.18 ам.долларын нэгжийн үнээр хаалттай худалдаж авна гэж тохиолцжээ. Энэ нь IVN-ийн хувьцааны 9.95 хувь юм.
2007.02 сард, Rio Tinto-той байгуулсан гэрээний хүрээнд IVN нь Мьянмар дахь хөрөнгөөсөө салахыг зөвшөөрсөн бөгөөд тэндэх бүх хөрөнгөө Моnуwa Trust хэмээх хараат бус гуравдагч этгээдэд шилжүүлжээ.
2007.05.09-ний байдлаар, IVN-ийн охин компани болох Ivanhoe Australia Pty. Ltd. хаалттай хэлэлцлээр Exco Resources NL-д 7.9 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийжээ.
2007.05 сард IVN-ийн нүүрсний хөрөнгийг бүхэлд нь "SouthGobi "-д шилжүүлэн өгөх явцад "SouthGobi"-ийн 57 сая ширхэг энгийн, 25,576.383 ширхэг давуу эрхийн хувьцааг IVN-д олгожээ. Үүний дүнд South-Gobi" нь IVN ихэнх хувийг нь эзэмшсэн, нээлттэй хувьцаат компани болжээ.
2007.09.11-ний байдлаар, IVN Оюутолгой төслийн санхүүжилтэд зориулж Rio Tinto-rooc 350 сая долларын хөрвөх зээлийг 2010 оны есдүгээр сарын 12 хүртэл хугацаатай авчээ.
2007.10.26-ны байдлаар, IVN нь Rio Tinto-гooc зээлийн хүрээнд эхний 150 сая долларыг авав.
2008.01 сард "SouthGobi" нь нийт 117.9 сая канад долларын хэмжээний гурван удаагийн хөрөнгө босгох арга хэмжээг энгийн хувьцаа хаалттай борлуулах замаар хийв. Үүнтэй зэрэгцээд IVN нь "SouthGobi”-ийн давуу эрхийн 25,576.383 ш. хувьцааг 1:1 харьцаагаар энгийн рүү хөрвүүлжээ. Мөн 30 сая канад долларын өрийг нэгжийн 2.09 үнээр бодож 14,293,998 ш. энгийн хувьцаа руу хөрвүүлсэн. Энэ нь өөрийн зээлийг 1:4 харьцаагаар хувьцаа руу хөрвүүлж даруй 300 хувь цэвэр ашиг олсон гэсэн үг аж.
2008.05.13-ны байдлаар, Хятадын Jinshan Gold Mines алтны уурхай хяналтын багц болох 42 хувийг 2008.03.01-нээс эхлэн бодогдох 12 хувь аккруэл хүү бүхий 2010.06.26 хүртэлх хугацаатай 7.5 сая канад долларын зээлийн хамтаар Бээжингийн China National Gold Group корпорацид худалджээ.
2008.07.16-ны байдлаар, IVN-ийн охин Ivanhoe Mines Mongolia Inc. XXK 35 сая ам.долларын өртөгтэй хайгуулын ажил гүйцэтгэсэн тул 2004 онд байгуулсан Ашиг хуваах гэрээний дагуу Еntree Gold Inc-тэй хамтарсан компани (Joint-Venture) байгуулахаар болжээ. Үйлдвэрлэл эхлэх хүртэлх хугацаанд хамтарсан компанийн зардал дахь өөрийн хувийг IVN-aap төлүүлэх ба үйлдвэрлэлийн мөнгөн урсгалаа сэргэн төлөх эрхийг Entree Gold хадгалах аж.
Санхүү, хөрөнгийн энэ бүх үйл ажиллагаанаас үзвэл, IVN нь олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт эрдэс баялгийн хайгуул, ашиглалтын лицензийн наймааг амжилттай хийдэг байна. Тиймээс Оюутолгой нэг л мэдэхэд Хятадын компанийн мэдэлд очсон байна гэж УИХ-ын зарим гишүүний хардаад байдгийг оргүй зүйлээс овоо босголоо гэх аргагүй аж.
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахыг Монголд, Канадад хүлээж байна. Хэнд ашигтай ямар гэрээ гарч ирэх бол...
Д.Баяр