Монголын барилгын инженерүүдийн холбоо, Японы барилгын инженерүүдийн холбоо хамтран "Барилгын аюулгүй байдал, ажиллагаанд үндэслэсэн төсөөлөлт" сэдэвт семинар зохион байгууллаа. Монгол инженерүүд Япон улсын барилгын норм, дүрмийн тогтолцоотой танилцах барилгын бүтээцийг хэрхэн аюулгүй байдлаар хангадаг талаар туршлага солилцох зорилготой зохион байгуулагдсан байна. Япон улсын Дэд бүтэц, газар, тээвэр, аялал жуулчлалын яамны ажилтан Мегуми Хата, Тошио Окоши, Кеничи Хоришики нар оролцож өөрсдийн орны барилгын чанар, бүтэцийн талаар илтгэл тавилаа.
Тэдний илтгэлд газар зүйн байрлалаас хамаарсан зарим нэг зөрчилтэй зүйл ажиглагдсан ч эрх зүйн болоод барилгын аюулгүй ажиллагааны тал дээр чухал саналуудыг хэлж байлаа.
Жишээлбэл, Япон улс нь газар хөдлөл, далайн хар салхи, галт уулын гамшиг ихтэй бүсэд оршдог орон. Тиймээс аливаа барилга барихдаа хяналтын тогтолцоог баримтлан ажиллах хэрэгтэй байдаг аж. Тус орны барилгын хяналтын тогтолцоо нь барилгын захиалагч нь барилга угсралтын ажил эхлэхийн өмнө зураг төслийг заавал магадлан шалгуулдаг байна. Мөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа үе шат болгонд хяналт шалгалт хийгддэг. Мөн бүх барилгад төгсгөлийн шатны хяналт хийгдсэн байх ёстой.Энэ эцсийн хяналтын зөвшөөрлийг олгох хүртэл ямар ч шинэ барилгыг ашиглалтад оруулдаггүй аж.
Гэтэл манай оронд энэ байдал эсрэгээр ажиглагдаж зөвшөөрөлгүй газар зөвшөөрөлгүй барилга ихээр баригдаж иргэдийн бухимдлыг төрүүлсээр байгаа. Харин доктор Тошио илтгэлдээ газар хөдлөлтийн бүсэд баригдсан байшин барилгын өмнөх болон дараагийн үеийн зургийг харьцуулан үзүүлж байсан нь монгол инженерүүдийн сонирхлыг татаж байв. Хэдийгээр манай орон эрс тэс уур амьсгалтай, газар хөдлөлтийн тайван бүсэд байдаг ч барилга байшинг стандартын дагуу газар хөдлөлт аливаа нэг гамшиг нүүрлэхэд тэсч үлдэхээр зохион байгуулж төлөвлөх нь зөв юм.
Манай оронд одоогийн байдлаар энэ салбарт зохион байгуулалт, удирдлага арга зүйн 46, барилгын зураг төсөл боловсруулах болон инженер хайгуул, угсралтын ажлын 144, барилгын материал үйлдвэрлэл 78, барилгын эдийн засаг, төсөв, үнэ бүрдлийн 180 нийт 402 норм, техникийн баримт бичиг мөрдөгдөж байна. Гэвч эдгээр баримт бичгүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж чадахгүй байгаа юм. Тухайлбал хууль эрх зүйн орчин, нөхцөл сайн бүрдэж чадаагүй нь ахиц гарахгүй байгаад нөлөөлж байна. Монголын барилгын инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Гантөмөр"Монголын барилгын салбарын аюулгүй ажиллагаа болон хямралаас гарах гарцын тухай санал бодлоо солилцоно. Барилгын салбарын хямралаас гарах ажлын багахан хэсэг болсон үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Гэхдээ барилга нь маш том салбар учраас олон ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм" гэв.
О.Урантогос