“Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааны удаах уулзалт "ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" өсвөр үеийнхний чуулга маргааш, нөгөөдөр (18,19-нд) "Найрамдал" олон улсын хүүхдийн зуслан дээр болно.
Цуврал арга хэмжээний эхнийх нь “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар байсан бол удаах нь “Өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдэвтэйгээр мэргэжлийн эх сурвалж болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн оролцоотой болсон билээ.
Тиймээс Өөвөр насныхны дунд тулгараад байгаа эрүүл мэндийн асуудлуудын талаар хэлэлцэх, шийдэл гарц тодорхойлоход өсвөр үеийн төлөөллийг оролцуулах зорилгоор Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Контент ХХК болон Креатив Воркшоп ХХК хамтран "ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" өсвөр үеийнхний чуулга уулзалтыг 2017 оны хоёрдугаар сарын 18, 19-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Уг чуулга уулзалтад "Эрүүл ирээдүй надаас эхэлнэ" зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн 20 хүүхдээс гадна Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн төлөөллүүд, хөдөө орон нутгийн төлөөлөл сургуулийн нийгмийн идэвхтэй сурагчид, зөвлөлийн хүүхдүүд, YOLO.mn сайтын санал асуулгад идэвхтэй оролцсон хүүхдүүдээс шалгаруулж нийт 50 гаруй хүүхдийг хамруулж байгаа юм.
Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж авах боломжтой.
“ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИНЭЛЭГ, БҮТЭЭЛЧ БАЙДЛААР ШИЙДВЭРЛЭХ НЬ” үйл ажиллагааны тухай
1. 2017 оны 2 дугаар сарын 8, Лхагва гараг
“Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар болсон.
2. 2017 оны 2 дугаар сарын 10 Баасан гараг
“Өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар болсон
3. 2017 оны 2 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд
“Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийн чуулга уулзалт (Нийслэл болон орон нутгаас өсвөр үе, залуучуудын төлөөлөл оролцсон чуулга уулзалт)
4. 2017 оны 3 дугаар сард
“Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” семинар, хэлэлцүүлэг /Дээрх гурван үйл ажиллагаанаас гарсан нэгдсэн хэлэлцүүлэг, Хакатон/ тус тус зохион байгуулна.
Зорилго:
Өсвөр үе, залуучуудын сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг сонирхолтой, үр дүнтэй, шинэлэг, бүтээлч аргаар түгээх, олгоход оршино.
Хугацаа:
2017 оны 1-4 дүгээр сар
Хэрэгжүүлэгч байгууллага:
- НҮБ-ын Хүүхдийн сан
- Монгол контент ХХК
- Креатив воркшоп ХХК
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Хамтран ажиллах байгууллага:
-ЭМЯ, БСШУСЯ, ГБХЗХГ, СЭМҮТ, ГБССН