gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хилийн бүсийг 100 километр хэвээр үлдээнэ

Х.Көгершин
Улс төр
2016-12-21
0
Twitter logo

Хилийн тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй болон Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.  Хилийн тухай хуулийн асуудлаар дээрх хоёр байнгын хорооноос нийлж ажлын хэсэг гарчээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж байгаа аж. 

"Анхны хэлэлцүүлэгээр хилийн бүс гэдгийг байхгүй болгосон байсан багагүй шүүмжлэл дагуулсан. Ажлын хэсэг хэлэлцэж байгаад Хилийн бүс гэдгийг оруулж өгч, хэмжээг нь 100 км хүртэл хэмээн тусгаж өгсөн" хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Хилийн цэрэг бол зэвсэгт хүчинд багтдаг. Одоо энэ хуулийн төслийг харахаар эх орноо хамгаалах цэргүүд эргээд Гадаадын иргэн харьяатын харьяа болж үлдэж байна. Шалганы асуудал яагаад хилийн цэрэг рүү шилжиж байна вэ. Бид нар дахиад ухралт хийж байна. Яагаад ийм байдлаар асуудлыг шийдэж байна. Монгол төрийн чухал хуулийг ингэж хэлэлцэж болохгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Л.Болдоо ярьж байгаа зүйлдээ анхааралтай хандмаар байна. Шалганы байгууллагыг би байгуулж байсан. Шинээр байгуулсан харьяатын газар хүчрэхгүй байгаа учир Хилийн цэрэгт буцаах асуудал яригдсан. Хил хамгаалах байгууллага тайван цагт ийм ажил хийхэд энэ хуулийг улстөржүүлэх хэрэггүй. Юм болгоныг улстөржүүлэхээ боль. Хэт ялагдлынхаа гомдлыг энд ярихаа боль. Тэрийг нам дээрээ намын даргадаа очиж ярь. Хил хамгаалах байгууллага бараа бүтээгдэхүүнд үзлэг хийх заалтыг хассан. Зөвхөн тээврийн хэрэгсэл, зорчигчид үзлэг хийх зохицуулалтыг оруулсан. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улс орны агаарын хилийн орон зай хаана харьяалагддаг вэ. Агаарын хилийн орон зай гэдэг бол амаргүй асуудал. УИХ-ын зүгээс энэ асуудлыг онцгойлон анхаарч үзээсэй гэсэн саналыг ажлын хэсэгт хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Агаарын хил хамгаалах асуудлыг Зэвсэгт хүчний агаарын цэрэг хариуцах заалтыг оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Гадаадын харьяатын иргэний газар гадаад, дотоодын иргэдийн шалганыг ангилсан байдаг. Үүнийг би хоёр өөр байгууллага хянадаг гэж ойлгодог. Гадаадын иргэдийг Хилийн цэрэг хянах юм уу. МХЕГ, Хилийн цэрэг, Гааль, Гадаадын харьяат хил дээр байрлах юм байна. Ямар байгууллага гол асуудлаа хариуцах вэ. Иргэд аль байгууллага руу хандах вэ. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Гадаадын харьяатын газар өмнөх шигээ адил үүргээ гүйцэтгэнэ. Боомтын хуулийг хүчингүй болгох саналыг Засгийн газарт оруулж ирсэн. Энэхүү саналыг хүлээж авах бодолтой байна. Боомтын тухай хууль Монголын хөрсөнд буулгаагүй хууль. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Цаг үеийн шаардлагын дагуу шинэчлэн найруулсан төсөл гэж үзэж байна. Хилийн бүсийг 100 хүртэлх км гэдэг заалтыг хассан байсныг буцаан оруулсанд баяртай байна. Энэ заалтыг ямар учраас хассан вэ. Цаашид хилийн зурвасын заалтыг хасахгүй гэсэн байр сууриндаа байх уу. Энэ хуулийг ашиглан өөрийн эрх ашгаа хамгаалах гэсэн хүмүүс байна. Хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл авах уу. 

Хил хамгаалах газрын дарга Сэргэлэн: Хил орчмын нутаг дэвсгэр, хилийн бүс, хилийн зурвас гэсэн гурван өөр ухагдахуун байгаа. Хил орчмын нутаг дэвсгэр хилийн бүстэй зөрчилдөж байсан. Энэ нутаг дэвсгэрт нэвтрэхийн тул Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авдаг.

Энэхүү хүнд сурталыг алга болгохын тулд хилийн зурвасыг зааж өгөх заалтыг авч хаясан. 

Гэхдээ ажлын хэсэг дээр хилийн бүс гэх нь зүйтэй гэх санал гарсан учир Хилийн бүс гэсэн заалтыг хэвээр үлдээсэн. Гэхдээ хилийн бүсэд нэвтрэх эрхийг хөнгөвчлөх асуудлыг тусгаж өгөхөөр ярьсан. 1993 оны хуульд хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл авах тухай заалт байхгүй. Зөвхөн Хилийн бүсэд нэвтрэхийн тулд зөвшөөрөл авах ёстой гэж заасан.

#хилийн бүс 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан