Хүүхдийн эрхийн үндэсний төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний сүлжээ зэрэг хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд хамтран хурдан морины уралдаанаас болж хохирсон хүүхдүүдийн эрхийн төлөө тэмцэхээ мэдэгдлээ.
Монгол Улсын Засгийн газар хууль биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой ч чадахгүй байна. Засаг дарга нь харьяалагдах нутаг дэвсгэртээ төрийг удирдлагыг хэрэгжүүлж чадахгүй байгаагийн тод жишээ хурдан морины хаврын уралдаан.
Төв, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт болсон хурдан морины уралдаануудад нийт 50 гаруй хүүхэд мориноос унажээ.
Үүнээс арван хүүхэд хөнгөн, зургаан хүүхэд хүнд гэмтэл авч, гэмтсэн нэг хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
Дээрх уралдаануудыг зохион байгуулахыг хойшлуулах шийдвэр шүүхээс гарсан хэдий ч шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн тул Засгийн газрыг буруутай гэж үзэж байгаа аж. Иймд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн үйлчлэх төрийн бус байгууллагууд Засгийн газрыг эс үйлдэхүйгээрээ хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халдаж, хохирох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж шүүхэд хандах, зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө тэмцэхээ илэрхийллээ.