gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадын үйлдвэрлэгч АНУ-д үйлдвэрээ барихаар төлөвлөөд байна

С.Заяа
Дэлхийд
2016-12-05
0
Twitter logo
С.Заяа
0
Twitter logo
Дэлхийд
2016-12-05

Хятадын томоохон үйлдвэрлэгчийн ачаар Америкийн үйлдвэрлэлийн салбарт илүү олон ажлын байр нэмэгдэх төлөвтэй байна.

Өнгөрсөн 10-р сард Хятадын хувцас үйлдвэрлэгч Tianyuan Garments Co. Америкийн Арканзас мужийн Литтл Рок хот дах 30480 м2 талбай бүхий хаягдсан төмрийн үйлдвэрийг 20 сая ам. доллараар худалдаж авсан байна.

Adidas, Reebok, Armani зэрэг брендүүдийн хувцсыг үйлдвэрлэдэг Tianyuan компани нь АНУ-д хувцас үйлдвэрлэж буй хятадын анхны үйлдвэрлэгч болох юм.

Tianyuan  Garments Co. компани үйлдвэртээ 400 америк ажилтан авахаар тооцолж байгаа бөгөөд 2017 оны сүүлд нээгдэхээр төлөвлөж байгаа юм байна.

Tianyuan  Garments Co. компани нь өнгөрсөн 6 сарын хугацаанд АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлнэ гэж ярьсан Хятадын хоёр дахь компани болж байгаа юм.

Өнгөрсөн 4-р сард Хятадын Sun Paper цаас үйлдвэрлэгч компани Өмнөд Арканзас мужид буюу Хойд Америк дах анхныхаа салбарыг нээх гэж байгаагаа мэдэгдсэн билээ. 1 тэрбум ам. доллараар бүтэх био бүтээгдэхүүний үйлдвэр нь 250 шинэ ажлын байр бий болгох гэнэ.

Америкийн үйлдвэрүүд Азийн зах зээлд нэвтрэх нь нийтлэг байсан бол гадаадын үйлдвэрлэгчид Америкийн зах зээлд орох хүсэл нэмэгдснээр тус үзэгдэл эсрэгээрээ эргээд байна.
Хэдэн 10 жилийн өмнө Америкийн компаниудыг гадаадын зах зээлээс түлхэж байсан хүчин зүйлс нь Хятадын хөдөлмөр, нөөц, эрчим хүч болон тээврийн өндөр үнийн ачаар шинэ хөдөлгөөнийг эхлүүлээд байна.

Арканзасийн Эдийн засгийн хөгжлийн холбооны гүйцэтгэх захирал Майк Престон, “Гадаадын компаниуд хэрэглэгчдэдээ ойр байж зардлаа хэмнэхийг хүсч байна. Тийм ч учраас тэд Америк луу ирж байгаа. Энд байх нь тэдэнд хямд тусах юм. Ялангуяа Арканзас муж бол байрлалын хувьд олон давуу талтай. Тус муж Канад болон Мексик хоёр улс руу явах замын голд байдаг. Мөн түүнчлэн америкийн хүн амын 60 хувьд нь ачааны машинаар хүрэхэд ердөө 1 өдрийг л зарцуулна” хэмээн ярьсан юм.

Tianyuan Garments Co. компани Хятадад таван ч үйлдвэртэй бөгөөд Хойд Америкийг хамгийн том зах зээл хэмээн тооцоолж байгаа аж.

Хөвөн даавуу үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Арканзас муж нь даавуу болон хувцас үйлдвэрлэгч нарыг татдаг. Тус муж урамшууллын багцаараа гадаадын  үйлдвэрлэгч нарыг татсаар байгаа юм. Tianyuan Garments компани тус мужид үйлдвэр байгуулснаараа дэд бүтэц байгуулахад нэг сая ам. доллар, ажилчдын сургалтанд $500 мянган ам. доллар, 3.9 хувийн татварын хөнгөлөлт буюу жилийн 1.6 сая ам.долларын хөнгөлөлт зэрэг урамшууллуудыг хүртэх юм.

“Литтл Рок шиг газарт ажлын байр нэмэгдүүлснээр маш олон хүчин зүйлүүдэд нөлөөлнө. Энд хувцасны шинэ үйлдвэр нээгдсэнээр 64 км цаана байгаа хөвөнгийн ургамлын талбайн тариаланчаас авахуулаад хэрэглэгчдэд барааг нь хүргэж өгдөг тээврийн компаниудад гээд бүх хүмүүст нөлөөлнө” хэмээн Майк Престон ярьсан юм.

Өмнөд Каролина мужид мөн адил үйл явдал болоод байгаа юм. “Бид юм яаж хийхээ сайн мэддэг.” Хэмээн Хойд Каролина мужийн Худалдааны нарийн бичиг Жон И. Скварла III мужийнхнийгаа магтан хэлсэн юм. Тэрээр, “Манай мужид үйлдвэрлэл эрхлэх талаар хамгийн их сонирхож байгаа мужууд бол Калифорния, Нью Йорк болон Иллинойс. 1000 ажилчинтай нэгэн үйлдвэр манай мужийн бага татвар, амьдралын өндөр чанар зэрэг тааламжтай нөхцлүүдийг харгалзан энд үйлдвэрлэл явуулах хүсэлтээ гаргасан.” Гэж онцолжээ.

Даавуу болон тавилганы үйлдвэрлэлээрээ алдартай тус мужийг дотоодын болон гадаадын үйлдвэрлэгчид маш ихээр сонирхох болжээ. Яг ийм шалтгаанаар гадаадын компаниуд Арканзас мужийг мөн сонирхох болсон аж. Скварлагийн хэлснээр, “Бид бүх шаардлагыг арилгаж чадахгүй ч компаниудад эдгээр нөхцлүүдийг залахад мөн дарамт багатай байлгахад тусалж чадна. Бид үүний тулд бизнесийн татвараа 6.9%-иас 3% болтол бууруулсан нь АНУ дах хамгийн бага татвар юм.”

Америкийн компаниуд эх орондоо гадаадын компаниудтай өрсөлдөх шаардлага гарч байгаад ноён Скварла санаа нь зовохгүй байгаа гэнэ. “Эдийн засгийн өсөлтөөс болж муудсан зүйл хэзээ ч байхгүй.”гэсэн юм.

Гэсэн хэдий ч түүнтэй бүгд санал нийлэхгүй байна. Америкийн цэргийн хувцас үйлдвэрлэгч Blue Water Defense компаний гүйцэтгэх захирал Эрик Спаки Хойд Каролинад үйлдвэр барих хүсэлтэй байгаа гэнэ. Тус компани Пуэрто Рикод 523 ажилтантай үйлдвэр эзэмшдэг юм байна. Гэтэл гадаадын үйлдвэрлэгч нарын урсгал ноён Спакигийн санааг зовоож байна.  “Гадаадын компаниудад энд шинэ үйлдвэр барих  санхүүгийн томоохон нөөц болон хөрөнгө оруулалтын хөрөнгөтэйн дээр тэд маш том урамшуулал хүртдэг” хэмээн ноён Спаки ярьсан юм.

Эх орондоо гадаадын компаниудтай өрсөлдөх явцад үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй америкийн компаниудад хөрөнгийн болон засгийн газрын дэмжлэг дутах болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Ингэснээр бид маш их хохирол амсах болно. Бид зөвхөн нэг бизнесийн төлөө өрсөлдөөд зогсохгүй хүний нөөцийн төлөө ч өрсөлдөж байна” хэмээн Эрик Спаки онцолсон юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан