gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Коммунизмд тавтай морил

2016-12-14
0
Twitter logo
0
Twitter logo
2016-12-14
Коммунизмд тавтай морил

Коммунизмд тавтай морил. XX зууны хамтач үзэл санаа шинэ эринд технологиор “зэвсэглэн” эргэн ирснийг та анзаарав уу. Сонирхолтой нь, та ч, би ч коммунизмд элсчээ. 

Дэлхий нийт интернэт гэх нэг платформд нэгдэж байна. Эдийн засгийн бүх хэлхээ холбоо хил үгүй, хавтгай тавцанд өрнөж буй. Дэлхийн худалдааны багагүй хэсэг цахимаар дамждаг болов. Зарим улсад интернэт худалдаа уламжлалт арилжаагаа давсан гэх мэдээлэл байна. Ойрын жишээ л гэхэд өнгөрсөн сард болсон “хар” баасан гарагаар АНУ-ын нийт худалдааны талаас илүүг онлайнаар борлуулжээ.

Манай улсад цахим худалдааны 10 гаруй платформ бий 

Худалдааны хамгийн оргил үе гэгддэг энэ үеэр шинэ төрлийн худалдаа “хуучин”-ыг давсан нь энэ. Худалдааны шинэ эрин Баруунд хүчирхэгжсэн. Европт 15-аас дээш насны нийт иргэдийнх нь 43 хувь интернэт ашиглан арилжаа хийдэг гэх судалгаа гарав. Нийт 293 сая иргэн жилд 510 тэрбум еврогийн бараа, үйлчилгээ худалдан авдгийг “Ecommerce Europe” байгууллагаас мэдэгдсэн. Хөгшин тив шинэ эринд нэгдэж буйтай зэрэгцээд Ази ч хоцорсонгүй. Манай тивд дэлхийн интернэт худалдааны хамгийн том хэрэглэгч оршдог. Бас “Alibaba”, “Taobao” тэргүүтэй томоохон компани Азид бий.

Тиймээс интернэт худалдааны хамгийн идэвхтэй бас ирээдүйтэй зах зээлийг Ази гэж шинжээчид нэрлэж байна. Тэгвэл нэг бүс нутагт оршдог Монгол Улс энэ хөгжлийн хаана нь явна вэ? Монгол дахь интернет худалдааны цар хүрээг илэрхийлэх тоон дүн, дэлгээд харуулчих статистик мэдээлэл одоогоор алга. Гэхдээ манай улсад цахим худалдааны 10 гаруй платформ бий гэж Монголын үндэсний маркетингийн холбооноос мэдээллээ. “Mmarket”, “Ubshop” зэрэг цахим худалдааны төвөөр уншигч та зочилсон байж мэднэ.

Үүнээс гадна нийгмийн сүлжээн дэх гутал, хувцас зэргийн зурагтай, зарын шинжтэй цахим хуудсуудыг мартаж болохгүй. “Сийд Лимитед” компанийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбатын хэлснээр Монголд дараах гурван төрлөөр онлайн худалдаа хөгжиж байна. Тодруулбал, тухайн байгууллагын онлайн дэлгүүр, худалдагч, худалдан авагчийг холбосон платформ. Мөн зарын шинжтэй цахим хуудсууд. Ялангуяа, нийгмийн сүлжээн дэх зарын шинжтэй цахим хуудсын тоо хурдтай нэмэгдэж байгаа ажээ.

Тэрчлэн интернэт худалдаа хот, хөдөөгүй түгэж байна. Интернэт худалдааны “www. mmarket.mn”-ийн хандалтын тоог хамтдаа сонирхъё. Тус сайтын сүүлийн гурван сарын захиалгын хүснэгтээс харахад нийт борлуулалтынх 88 хувийг нийслэл хотоос захиалжээ. Харин үлдсэн 12 орчим хувийг орон нутгийн захиалга бүрдүүлсэн байна. Нийслэлээс 1800 гаруй километрт орших Баян-Өлгий аймгаас хүртэл захиалга ирдэг гээд бод доо.

АЗИ СЭТГЭЛГЭЭНИЙ ОНЦЛОГ

Монгол гэлтгүй Дорнын ард түмэн нүдээр үзэж, гараар тэмтэрч байж, худалдаж авдаг онцлогтой гэж “Mmarket”-ийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун дүгнэв. Манай онлайн худалдан авагчдын тал хувь нь цахимаар захиалсан зүйлээ заавал дэлгүүрт нь очиж үзэхийг хүсдэг байна. Иймд онлайнаас гадна нэрийн барааны дэлгүүртэй байх нь чухал гэж тэрбээр зөвлөв.

Дэлхий нэг платформд нэгдэж байна

Гарт барьж, нүдээр үзээгүй бүтээгдэхүүнээ интернетээр захиалах нь мэдээж эрсдэлтэй. Хямд хэрнээ хулхи бараа байхыг үгүйсгэхгүй. Нэгэн танил маань саяхан ухаалаг утасны цэнэглэгч онлайнаар аваад, хоёр ч хонолгүй хогийн саванд хийсэн түүх бий. Энэ мэт хохирсон тохиолдолд худалдан авагчид хэнд хандахаа мэддэггүй. Угтаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт хандах боломжтой. Улмаар Эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгадаг байна.

Хамгийн гол нь хулхи бүтээгдэхүүнтэй тэмцэхэд иргэдийн оролцоо чухал. Хэрэглэгчид фейсбүүк хуудсаар хэрхэн хуурамч бүтээгдэхүүн зарж байгааг илэрхийлсэн пост бичээд, бусдад түгээх нь хавьгүй үр дүнтэй арга болохыг албаныхан зөвлөж байна. Гэхдээ ийм байдлаар удаан явах боломжгүй. Нарийн, зохицуулалт шаардлагатайг салбарынхан учирлав.

ТЭЭВЭР БА СААД

Дэлгэцийн цаанаас худалдаа хийж буй тул хүргэлтийн үйлчилгээ ашиглана. Олон улсад тээвэр, зуучийн үйлчилгээг онлайн худалдаа дэмжиж байна. Одоогоор манай улсад “Монгол шуудан”, “Тэгбэ” зэрэг цөөн компани хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Цахим худалдааг тэлэхийн тулд компаниудын тоог нэмэх, дэд бүтцийг сайжруулах нь чухал болохыг цахим худалдаа эрхлэгчид онцоллоо.

Харин фейсбүүкийн группээр дамжуулж, гар дээрээс бараа борлуулдаг хувь хүмүүс хотын төвд 2000 төгрөгөөр хүргэлт хийдэг. Энэ ханш хотын зах руу 3000 төгрөг болж өсдөг байна. Бас алслагдсан сум, суурин газарт хүргэлт хийхэд цөөнгүй асуудал тулгардаг. Иймд орон нутагт хүргэлт хийх бизнесийн орон зай байна. Ингэснээр хөдөөд онлайн худалдааг өргөжүүлж, зах зээлээ тэлэх боломжтой гэж салбарынхан дүгнэв.

Интернэт худалдаа нь манайд жилийн 100 гаруй хувийн өсөлт үзүүлдэг бизнес болохыг “mmarket. mn”-ээс мэдээлсэн. Монголын зах зээл хязгаарлагдмал. Гэхдээ идэвхтэй. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 2.4 сая хүн интернэт ашигладгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн. Мөн Монгол Улсад 1.3 сая хүн “нүүр ном”-ын идэвхтэй хэрэглэгч. Монголчууд нийгмийн сүлжээг олон улсын дунджаас хоёр дахин илүү хэрэглэдэг. Үүнээс үзэхэд хэрэглэгч хэдийнэ бэлэн болжээ.

Цахим худалдаа цэцэглэх экосистем манайд хараахан бүрэлдээгүй 

Гэтэл бизнесийн орчин сайнгүй. Цахим худалдаа цэцэглэх экосистем манайд хараахан бүрэлдээгүй. Цахим худалдаанд найдах иргэдийн итгэл сул. Итгэлцэл бий болоогүйгээс борлуулалт ч өндөр биш байна. Манайхан нэг сайт байгуулаад, түүндээ хэдэн зураг тавьж, банкны системтэй холбоход л цахим худалдаа хийчих юм шиг санадаг гэж нэгэн бизнес эрхлэгч хэлсэн. Гэтэл энэ чиглэлийн дэд бүтцийг сайжруулах шаардлага байгааг тэр анхааруулав. Үүнд ч үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэвч одоогоор мөнгөө энэ чиглэлд хийх хөрөнгө оруулагч ч алга байна. Үүнд талаас хөрөнгө оруулалт, мөн төрийн бодлого чухал болохыг салбарынхан учирлалаа.

Эцэст нь, интернэт худалдаанаас монголчуудын хүртэх хамгийн том ашиг нь хил хязгааргүй зах зээл. Мэдээж интернэт худалдаа хөгжиж, хилийн чанадаас бараа бүтээгдэхүүн зөөж болно. Гэхдээ энэ урсгалыг эсрэг зүгт чиглүүлж, эх орны бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж чадвал... Энэ нь их гүрнүүдээр хүрээлүүлсэн Монголын эдийн засгийг тэлэх ховор боломж байхыг үгүйсгэхгүй.

Дэлхий дахинд өдөрт дунджаар 3.4 тэрбум хүн интернэт ашиглаж, худалдаа, бизнесийн үйл ажиллагаанд оролцдог. Өглөө бүр тантай таардаг онлайн зар сурталчилгаа хүртэл бизнесийн хэлбэр. Дэлхий зах хязгааргүй нэг тавцанд нэгдэж байна. Ганцхан үгээр илэрхийлбэл, эрхэм хэрэглэгч та, коммунизмд тавтай морил.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙГ НЭЭХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО

ТЭСО компани БНХАУ-ын цахим худалдааны тэргүүлэгч “Alibaba” компанийн Монголд дахь албан ёсны түнш болоод байгаа. Хамтын ажиллагааны талаар “Alibaba global service parthner” төсөл хариуцсан ерөнхий менежер В.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөөч?
-“Alibaba” 2014 оны есдүгээр сард олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжсан. Ингэснээр дэлхийн хэмжээний компани болсон юм. Тиймээс олон оронд үйл ажиллагаа өргөжүүлээд байна. Одоогоор дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь Монгол. ТЭСО компани “Alibaba”-гийн албан ёсны төлөөлөгч болоод удаагүй байна.

Одоогоор манайд яагаад интернэт худалдаа хөгжихгүй байна вэ гэвэл дэд бүтэц алга. Экосистем бүрэлдээгүй байна. Манайхан нэг сайт нээгээд л худалдаа хийхэд бэлэн гэж боддог. Гэтэл тийм биш. Бид “Alibaba”-гаас долоо хоног бүр сургалт авдаг. Тэднээс сурах зүйл маш их. Азийн худалдан авагчид илүү ярилцах, эргэлзсэн зүйлээ асуух сонирхолтой. Тиймээс “Alibaba” бодит орчинг бүрдүүлсэн. Тухайлбал, чатаар сонирхсон зүйлээ асуух боломжтой. “Alibaba”- гийн арын албанд гэхэд 40 мянган хүн ажилладаг. Тэр хэмжээгээр хэрэглэгч нэг бүрт хүрч чадаж байгаа юм.

“Alibaba” онлайн худалдааны ёс зүйг дээд зэргээр эрхэмлэдэг. Тус платформд бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд компаниас давхар хяналт тавьдаг. Ингэснээр хэрэглэгчдийн итгэлийг илүү олж авдаг гэсэн үг. Мөн хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нийлүүлэгчдээ дүгнэдэг. Улмаар зэрэглэл тогтоодог. Ингээд хэн чанартай бүтээгдэхүүн борлуулж, идэвхтэй ажиллаж чадсан нь борлуулалтаа тэлдэг юм.

-Танай компани үндэсний бараа, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах сонирхолтой гэсэн. Энэ тухайд?
-Импортын барааг онлайнаар борлуулж болно. Энэ бол манайд хэдийнэ дэлгэрсэн. Цаашид ч тэлнэ. Харин манай компани Монголын гэх тодотголтой бараа бүтээгдэхүүнийг “Alibaba”-гаар дамжуулан, олон улсын зах зээлд борлуулах боломжийг эрэлхийлж байна.

Энэ бол бидний гол зорилго. Энэ чиглэлээр ч дэлхийн зах зээлд гарахаар зорьж буй компаниудтай хамтран ажиллаж, хэлэлцэж байна. Энэ чиглэлийн мэдээ, мэдээллийг ч түгээж байна. Өөрөөр хэлбэл, бид хөтөч нь болно. Манай үйлдвэрлэгчид “Alibaba.сом”-д тус платформын жишиг, стандартаар вэб сайтаа байршуулж, борлуулалт хийх боломжтой. Экспортыг дэмжихэд чиглэж байгаа. Одоо нөхцөл байдал хүнд байгаа.

Энэ боломжийг ашиглан хил хязгааргүй манай үйлдвэрлэгчид гадаад зах зээлийг нээх боломж байгаа. Бизнес эрхлэгчид бидэнтэй хамтран ““Alibaba Global service parthner”-д хэдийнэ нэгдээд эхэлсэн. Өөрсдийн веб сайтаа байршуулж, борлуулалтаа эхлүүлсэн. Харин манай дотоодын хэрэглэгчид биднээр дамжуулан “Alibaba”-д захилсан бараа, бүтээгдэхүүн авах ажлыг хангаж байгаа. Ирэх оноос бэлэн болох байх. “Alibaba” онлайн худалдааны ёс зүйг дээд зэргээр эрхэмлэдэг

Г.Байгал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан