gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орхигдсон хотны үен

2017-05-16
0
Twitter logo
0
Twitter logo
2017-05-16
Орхигдсон хотны үен

Дугариг хар нүд, жижигхэн хамар, урт сахлыг нь харахад мууртай төстэй түүнийг заримдаа усны булга ч гэж нэрлэх нь бий. Цайвар шаргал болон цагаан өнгө хосолсон үстэй, урт нарийхан биетэй уг амьтныг үен гэх ба Холливүүдэд түүнийг овжин, зальтай муу талын дүрээр Диснейн хүүхэлдэйн кинонд гаргаснаар хүмүүс мэдэх болсон. Ховордсон амьтдын тоонд бичигдсэн үен нь 1980-аад онд элбэг байсан бол одоо Азийн уулархаг бүс, Казахстан, Төвд, Гималайн нуруу, Монгол, зүүн хойд Хятад, өмнөд Сибирь болон БНСУ-д цөөн тохиолддог. Түүнчлэн Шинэ Зеландад чандаганы өсөлтийг хянах зорилгоор үенг нутагшуулсан байдаг.

Үүр хөеөгөө маш нямбай засдаг боловч гэр бүлсэг амьтан биш

Дэлхийн умард хүйтэн бүсээс халуун орны ой хүртэл байгалийн аль ч бүсэд нутаглана. Модны, солонго, цагаахан, хотны, өмхий, усны, Сибирийн, уулын зэрэг үенгийн олон төрөл зүйл бий. Эдгээрээс хотны үен манайд элбэг тохиолддог бөгөөд Хэнтий, Хангай, Хөвсгөлийн орчим Монгол Алтайн баруун хойд хэсэгт тархсан байдаг. Манай орны ой мод, хад асгатай газар ихэвчлэн амьдардаг. Монголд 2012 оны байдлаар 10 мянга орчим үен бий гэсэн судалгаа байдаг. Уулын үенгийн үс хавар, намарт нь гуужин солигддог. Өвлийн улиралд толгойн орой, чих, нуруу нь бор саарал болон хоолой, хэвлий хэсгээр нь цагаан шаргал өнгө зонхилно. Харин зуны улиралд биеийн ерөнхий өнгө нь саарал, бор саарал болох ба цайвар шардуу өнгөөр хосолно.

Дэлхийд төдийгүй манай оронд тус амьтныг судалсан судалгаа ховор байдаг. Хэдийгээр үенгийн тоо толгойн мэдээлэл нь дутагдалтай ч түүний амьдралын сонирхолтой хэв маягийн талаар уншиж болно. Хотны үен үүр хөеөгөө маш нямбай засдаг хэдий ч тийм ч гэр бүлсэг амьтан биш. Модонд авирч, усанд сайн сэлдэг учраас газар, усны амьдралд зохицон амьдарна. Голдуу мэрэгч амьтны нүхэнд, аль эсвэл хадны ангалд амьдрах нь ч бий. Эрэгчин үенгийн биеийн урт 22-29, сүүл нь 11-15 см, жин нь 217 -350 гр бол эмэгчин нь биеэр арай жижиг буюу 22-25, сүүл нь 9-12 см, жин нь 122-220 гр байдаг. Үр төлийг нь бүсрэг буюу сөдгий гэж нэрлэнэ.

Есдүгээр сарын сүүлчээр үржилд орж, зургаан сар хээлээ тээсний дараа 2-12 бүсрэг төрүүлдэг. Бяцхан бүсрэг төрөхдөө нүд нь аниатай байх ба 15-20 хоногийн дараа нээдэг. Ингээд хоёр сар орчим эхийгээ хөхөх бөгөөд 40 гаруй хоногийн дотор торнино. Нас бие гүйцсэн хойно буюу хоёр нас хүрээд үржилд ордог байна. Өдрийн цагаар хоол тэжээлээ хайдаг боловч ихэвчлэн шөнөөр ангуучилдаг нэг төрлийн махчин амьтан. Гол төлөв хулгана, зурам, огдой, жирх зэрэг жижиг мэрэгч болон жижиг шувуу, загас, хоёр нутагтнаар хооллохоос гадна үр жимсгэнэ, хушийн самар зооглох тун дуртай. Түүний хурдан шаламгай хөдөлгөөнд урт бие нь түвэг учруулдаггүй тул ан хийхдээ их чадамгай ажээ.

Бэлчээрийн өвс, ургамал хороодог жижиг мэрэгчдийн тоо толгойг хязгаарладаг

Гэнэтийн аюул учрахад бие биедээ исгэрч буй мэт авиагаар дохио өгч, сэрэмжлүүлдэг. Бутанд авирч, хол харайж, усанд сэлдэг болохоор тэрээр амиа хамгаалахдаа тун гарамгай. Үен нь ан агнуурын хувьд ашигтай амьтан биш боловч бэлчээрийн өвс, ургамал хороодог жижиг мэрэгчдийн тоо толгойг хязгаарладаг ач тустай. Түүнчлэн үенгийн үсээр маш сайн чанарын бийр, багс хийдэг бөгөөд ямар ч сайн төрлийн үс түүнийхийг гүйцдэггүй аж. Мөн арьсаар нь хувцас болон ахуйн эд хэрэглэл хийдэг байна.

Энэ төрлийн үен шар өнгөтэй байх бөгөөд Евразийн хойд хэсэг, Сибирь, Гималайн нуруу, Хятад, Тайваньд тархан амьдардаг. Манай оронд байдаг модны үен, солонго, цагаахан, хотны үен, өмхий үен, усны үен нь ховордсон амьтдын тоонд багтдаг. Богдхан уулын дархан цаазат газраар ч хамгаалагдсан. Гэтэл тоо толгойн талаарх мэдээлэл одоо хэр нь тодорхой байдаггүй. Эдгээр амьтны тоо толгой цөөрсөөр байгаа нь түүний гол хоол болох үлийн цагаан оготно, жирх, огдойг ихээр устгасантай холбоотой гэж тайлбарлах нь бий. Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, шөнийн амьдралтай амьтан учраас хүнтэй зохицон амьдрахад хэцүү боловч тоо толгойг нь нэмэгдүүлбэл бэлчээрийн талбайг хамгаалахад тун ашигтай амьтан.

Г.Оюунтөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан