Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ-ийн эмч нар анх хоёр жил хагасын өмнө хийсэн. Эхний удаад хоёр өвчтөнд хийсэн эмчилгээ нь амжилттай дууссан бол өдгөө дараагийн хоёр хүнийхийг ид хийж байна. Энэ талаар тус эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор Д.Булгантай ярилцлаа.
-Өмнө нь эмчлүүлсэн хоёр хүний биеийн байдал одоо хэр байгаа вэ. Хүндрэл хэр гарч байна вэ?
-Нэгийнх нь биеийн байдал маш сайн байгаа. Нөгөө нь хяналтад байна. Ер нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд өвчтөнөө сонгох, бэлтгэл ажил хангах амар биш. Элэг, бөөр шилжүүлэн суулгахтай адил нэг өдөр “амжуулдаг” мэс засал биш л дээ.
Тиймээс бид ярилцаж байж Хэнтий аймгийн харьяат, түгмэл миелом оноштой, 50 настай өвчтөнийг сонгож, бэлдэж эхэлсэн. Сурахбаяр гэдэг нэртэй байсанд нь бид их бэлэгшээж “сураад” “баярлана” гэж ярьж байлаа. Шаардлагатай эм тариаг тухайн үед Католикийн их сургуулийн эмнэлгээс авчруулж байсан. Сайн санаат бүх хүний ачаар эмчилгээ төлөвлөсний дагуу амжилттай болж, Сурахбаяр эдгэрээд гарах тэр л мөчид санаа амарч билээ.
Гадаадад 200-500 сая төгрөгөөр хийдэг эмчилгээг эх орондоо хэд дахин хямд хийж байна
Хэдийгээр эхний энэ тохиолдол дээр солонгос мэргэжилтнүүд цөөн хоногоор ирж, хамтарч ажилласан боловч эсүүд унах, өвчтөн шалтгаангүй халуурах, сэтгэл санаагаар унаж, депресст орох гээд бидэнд олон асуудал тулгарч байсан.
-Цусны үүдэл эс шилжүүлж суулгах эмчилгээний талаар дэлгэрүүлж ярихгүй юу. Ямар өвчний үед хийх заалттай вэ?
-Манай лаборатори дэлхийд бүртгэлтэй цусны өвчнүүдийн бараг 90 орчим хувийг оношлодог. Харин генетикийн түвшинд зарим нэг өвчнийг оношлох боломж хараахан бүрдээгүй байгаа ч удахгүй оношлодог болно. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг цусны төрөл бүрийн хавдар, хүнд хэлбэрийн дархлаа дутмагшил, төрөлхийн бодисын солилцооны эмгэг гээд олон өвчинд хийх заалттай.
Дээрх эмгэгүүдийн үед тодорхой хими болон туяа эмчилгээгээр цусны эмгэг эсүүдийн төлжилт явагдаж байгаа ясны чөмгийг чөлөөлж, шинээр донорын болон өөрийн эрүүл цусны үүдэл эсийг шилжүүлж, сэлбэснээр цусны ба дархлааны эсүүдийн үүсэл, хөгжил бүрэн шинэчлэгдэж, сэргэдэг эмчилгээ юм. Энэ эмчилгээг донорын болон өөрөөс нь үүдэл эс шилжүүлэн суулгах гэсэн хоёр янзаар хийдэг.
-Их өндөр технологи шаардсан, эсийн түвшинд хийгддэг эмчилгээ юм байна. Энэ эмчилгээний ач холбогдол юу юм бэ?
-Өвчтөнүүд эх орондоо, ойр дотнын хүмүүсийнхээ дунд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж байна. Манайхан гадаадад олон зуун мянган ам.доллараар энэ эмчилгээнд хамрагддаг ч хэл нэвтрэлцэхгүйн дээр эмчилгээний дараах хяналтад оролгүй шууд ирдэг учир гүйцэд эмчилгээ авч чаддаггүй.
Үүнээс гадна зөвхөн цусны өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрч, үр өгөөжийг нь өөр олон салбар хүртэх боломжтой. Шинэ төрлийн эмчилгээний өндөр технологийг эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлснээр өөрийн орны анагаах ухааны хөгжилд том хувь нэмэр болж байгаа юм.
-Манайхан хилийн чанадад үүдэл эсийн баталгаагүй эмчилгээнд явж, мөнгө төгрөг, цаг хугацаагаар хохирох тохиолдол цөөнгүй боллоо. Танайд ийм хүмүүс хэр ирдэг вэ?
-Ер нь бол байгаа. Тухайлбал, Хятадад 100 мянган ам.доллараар үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан боловч ямар ч үр дүнгүй яваад ирсэн хүмүүс байна. Ихэвчлэн тухайн өвчтөний өөрийнх нь эсийг биш ах, дүүгээс нь буюу донорын эсийг шилжүүлэн суулгаж эмчилсэн байдаг. Гэвч донорын тохирооны бүрдэл бага хувьтай байгааг харгалзалгүй эмчилгээ хийсэн нь ийнхүү ихэнх тохиолдолд үр дүнгүй болоход хүргэсэн байдаг.
Энэ бол эрсдэлтэй алхам. Учир нь өвчтөн залуу байх тусмаа дархлаа дарангуйлах эмчилгээ үр дүн муутай байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, донороос суулгасан эсийг эсэргүүцэх чадвар залуу өвчтөнд өндөр байдаг гэсэн үг. Гэтэл Хятадад ийм эмчилгээнд хамрагдаад ирсэн хүмүүс ямар ч дархлаа дарангуйлах эм уугаагүй, эмчилгээний үр дүн байхгүй байна шүү дээ. Тэгсэн мөртлөө өвчтөний картан дээр бүх эмчилгээг нь хийсэн мэтээр тэмдэглэчихдэг.
-Захын судаснаас үүдэл эс ялгах технологийг хэр түгээмэл хэрэглэдэг вэ. Ямар давуу талтай юм бэ?
-Үүдэл эс бол бүх л эд, эрхтнийг ургуулах чадвартай анхдагч амьд эс. Орчин үеийн эмчилгээний бараг 90 хувь нь захын судаснаас үүдэл эс шүүж авах аргыг ашиглаж байна. Хамгийн гол нь энэ эмчилгээ өвчтөндөө зовиур багатайн дээр үүдэл эсийг их хэмжээгээр авах боломжтой гэдгээрээ давуу талтай. Ингэж шүүж авсан үүдэл эсийн амьдрах чадварыг алдагдуулахгүйгээр тохиромжтой тэжээлт орчинд, -196 градуст мөн л нарийн технологиор хөлдөөдөг.
Харин энэ хооронд өвчтөнд ариун өрөөнд химийн эмчилгээ хийдэг. Ариун өрөөний агаарыг хүртэл тусгай аппаратаар шүүж, ариутгадаг. Ийм өрөөний нэг шоо метр орчинд нэгээс илүү бактери байж болдоггүй. Эмч нар ч зориулалтын өмсгөлтэй ордог. Өвчтөнд химийн эмчилгээ хийж, бүх эсийг нь үхүүлсний дараа өнөөх үүдэл эсээ шилжүүлэн суулгадаг.
-Эмчилгээний хамгийн эгзэгтэй үе нь хэзээ вэ?
-Үүдэл эсээ өвчтөндөө буцаж сэлбэсний дараа хэвийн эсүүд төлжиж эхлэх хугацаа л хамгийн хүнд үе дээ. Дунджаар 15-20 хоног үргэлжилдэг. Гэхдээ үүнээс ч урт байж болно. Тухайн өвчтөний цусанд ямар ч эс байхгүй учир биеийн байдал нь өчүүхэн бага гэлтгүй шалтгаанаар ч хүндрэх магадлалтай. Хэвийн нөхцөлд бидний дархлаа гаднын биетүүдийг устгадаг. Гэтэл үүдэл эсийг буцааж сэлбэсний дараа өвчтөн ямар ч эсгүй байна гэдэг нь огт дархлаагүй болсон байна гэсэн үг л дээ.
-Нялх хүүхдээс ч эмзэг болдог гэсэн үг үү?
-Тийм ээ. Энэ хугацаанд тухайн өвчтөн янз бүрийн халдвар авах, хуучин өвчин нь сэдрэх зэрэг эмчилгээний дараах янз бүрийн хүндрэл гарах эрсдэл маш өндөр. Тиймээс л ариун өрөөнд байлгах шаардлагатай. Хоол, цайг нь хүртэл туяагаар шарж, янз бүрийн нян бактерийг нь устгадаг. Энэ хугацаанд үүдэл эс амжилттай сэргэвэл бусад эсүүдээ төлжүүлж эхэлдэг.
-Энэ эмчилгээ үүдэл эсийн эмчилгээний эхэн үед гарсан болов уу гэж ойлгодог. Ер нь яг хэзээ нэвтэрсэн, ямар өртгөөр хийдэг юм бол?
-Анх 1969 онд АНУ-д цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Түүнээс хойш бусад оронд маш хурдтай тархаж, Ази, Америк, Европын өндөр хөгжилтэй орнуудад илүү дэлгэрээд хөгжөөд байна. Харин эмчилгээний зардал нь өвчний төрөл, донорын сонголт, эмчилгээний дараа гарч болох хүндрэл зэргээс хамаарч харилцан адилгүй.
Гэхдээ дээрх улс орнуудад манай өвчтөнүүд багадаа 200 орчим сая төгрөг төлж эмчлүүлдэг. Бүр 500 саяыг ч зарцуулсан өвчтөн олон бий. Харин эх орондоо бол энэ эмчилгээг хэд дахин бага үнээр хийх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай улс цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтрүүлсэн Ази, Номхон далайн эргийн 15 дахь улс болсон.
-Энэ эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх ажил нэлээд эртнээс эхэлсэн. Өдий хүртэл амаргүй явж ирсэн байх?
-Энэ ажлыг анх санаачилж, эхлүүлсэн хүн бол манай багш, хүний гавьяат эмч Н.Оюундэлгэр. 2000 оноос өмнө энэ эмчилгээг оруулж ирэх санаатай байсан ч тэр үед багшийг ойлгож, дэмжих хүн байгаагүй. Тухайн үеийн сайд, дарга, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цусны үүдэл эс шилжүүлж суулгах эмчилгээ гэдэг бол зүүд зэрэглээ мэт хол сонсогдож байсан талаар багшийн маань 1990-ээд оны сонин, сэтгүүлд өгсөн ярилцлагад дурдсан нь бий.
Донороос суулгасан эсийг эсэргүүцэх чадвар залуу өвчтөнд өндөр
Ингэж явсаар 2009 он гарч Н.Оюундэлгэр эмч өөрийн багш болох Ч.Цэрэннадмид болон цусны тасаг, тэнхимийн хамт олонтойгоо анхны төслөө бичиж, холбогдох хүмүүст танилцуулсан юм. Тухайн үеийн эмнэлгийн дарга Ж.Жамбалжав болон эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Бямбадорж нар бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулаад удаагүй, ёстой л бяр нь амтагдаж байсан үе болохоор манай төслийг маш сайн ойлгож, дэмжиж эхлүүлсэн гэдгийг энд заавал хэлэх ёстой. Тэдний ачаар Бээжингийн цэргийн 307 дугаар эмнэлэгтэй хамтарч, анхны хоёр эмч, хоёр сувилагчаа тэнд сургаж байлаа.
Бас эмнэлгийн төсвөөс багагүй хөрөнгөөр анхны ариун өрөөгөө шийдүүлж байсан. Үүнээс хойш цаг хугацаа өнгөрч, анхны бичсэн төслөө бага багаар сайжруулсаар байсан.
-Ийм нарийн технологитой эмчилгээг гардан гүйцэтгэх эмч, мэргэжилтнүүдийг хаана бэлтгэсэн бэ?
-УНТЭ ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төслөө 2011 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд уг эмчилгээгээр бүс нутагтаа тэргүүлдэг Сөүлийн Католикийн их сургуулийн гэгээн Мария эмнэлэгтэй хамтран ажиллаж, багийн гишүүдээ сургасан юм.
Дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор 30 удаагийн сургалтаар цусны эмч, лаборатори, халдварт, эрчимт эмчилгээ, сувилагч нар, лаборантууд, инженер гээд цогцоор нь бэлдсэн. Ингэж байж энэ эмчилгээг хийх чадавх бүрдсэн. Одоо ч гэсэн мэргэжилтнүүдийг сургаж, чадварыг нь сайжруулсаар байгаа. Бас солонгос, япон, хятад мэргэжилтнүүдийг эндээ урьж сургалт явууллаа.
-Зардал мөнгийг нь шийдүүлэх гэж их явсан гэж Н.Оюундэлгэр эмч дурдсан байсан?
-Бид чөмөг шилжүүлж суулгах эмчилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, лабораторийн багаж гээд гол санхүүжилтээ шийдүүлэх гэж төрийн болон төрийн бус олон байгууллагаар явсан. Гэхдээ нааштай хариу сонсохгүй л байсан. Харин аливаа юманд хувьсгалын тохироо бүрдэнэ гэж байдагчлан 2012 онд уг асуудлыг шийдэх боломж олдсон юм. Манай Н.Оюундэлгэр ахлагчтай ясны чөмөг шилжүүлэн суулгах баг, мөн О.Сэргэлэн ахлагчтай элэг шилжүүлэн суулгах багийнхан тухайн үеийн Засгийн газрын тэргүүнд төслөө танилцуулж, шаардлагатай хөрөнгөө шийдүүлж чадсан даа.
Бидэнд асар өндөр итгэл, хариуцлага, алтан боломж авчирсан энэ шийдвэрийн дараа үндэсний багаа бүрдүүлж, шаардлагатай зүйлсээ авч, товчхондоо бидний ажил маш эрчимжсэн. Ингэж ажилласны дүнд Монгол Улсад анх удаа цусны үүдэл эс шилжүүлж суулгах төвийг япон, солонгос стандартаар байгуулж, лабораторийг орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж чадсан.
З.Цэлмэг