gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төслийн тендерийг дөрөвдүгээр сард зарлана

2013-01-11
0
Twitter logo
0
Twitter logo
2013-01-11
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг бий болгох үүднээс ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Пүрэврагчаагаас тодрууллаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах талаар ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ажлын байртай болох хөдөлмөр эрхлэх нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Тиймээс уг асуудлыг шийдэх үүднээс өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хоёр ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

-Яг ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв?
-Эхнийх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь зөвхөн хувь хүнийг дэмжсэн хөтөлбөр юм. Харин нөгөө хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг дэмжсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа.

-Уг хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд хичнээн ажлын байр бий болсон бэ?

-Хөдөө орон нутаг, нийслэлийн төвийн дүүргүүдээс нийтдээ 2292 төсөл хүлээн авсан. Уг төслүүдээс шалгаруулаад 253 төсөлд тэрбум 500 орчим сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Ер нь бид нэг ажлын байрыг мөнгөн дүнгээр сая гэж тооцдог. Эхний төслийн хүрээнд 1700 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байртай болсон. Хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн ажлын хүрээнд нийтдээ 34 төрийн бус байгууллагыг шалгаруулан 789 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон. Аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа учир бий болсон ажлын байр нь цаашид тогтвортой байна гэж үзээд нэг ажлын байрыг таван сая төгрөгөөр тооцсон. Тиймээс нэг аж ахуйн нэгж компанид 50 орчим сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Уг төслөөс нийтдээ 170 орчим ажлын байр бий болсон гэж тооцож байгаа.

-Цаашид ямар төсөл хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ онд өнгөрсөн жил хийж хэрэгжүүлсэн хоёр хөтөлбөрүүдийг нэгтгээд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөр батлуулсан. Уг хөтөлбөрийн тендер нь ирэх дөрөвдүгээр сарын үед зарлагдана. Эхний хөтөлбөрийн шалгаруулалтыг дүүргүүд дээр хийнэ. Харин санхүүжилт олгох сүүлийн шалгаруулалт нь манай байгууллага дээр явагдана. Дараагийн төрийн бус байгуулага, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хөтөлбөрийн тендер манай байгуулага дээр зарлагдана. Уг тендерийн асуудлаар ажлын хэсэг гарч үнэлэлт дүгнэлт өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажил явагдана.

-Төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэж байгаа санхүүжилтүүд эргэн төлөх нөхцөлтэй байдаг уу?
-Төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэж байгаа бүх санхүүгийн дэмжлэг нь буцалтгүй тусламж юм. Өөрөөр хэлбэл, эргээд төлөгдөх зээл биш гэсэн үг. Ажлын байр бий болгоход төрөөс өгч байгаа тусламж гэж ойлгож болно.

-Төсөл хөтөлбөрүүдэд оролцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар асуудал ихэвчлэн тулгардаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл муутай байдаг дутагдалтай тал бий. Тухайлбал, шалгаруулалт явагдаад дууссан хойно бид мэдээгүй гэж манай байгуулагад ирж хандах тохиолдол байдаг. Мөн төсөлд хамрагдахаар ирж байгаа төслүүдийн боловсруулалт муу байдаг. Өөрөөр хэлбэл, хангалттай хэмжээнд төслөө бичиж чаддаггүй, хавсаргах бичиг баримт нь дутуу байх зэрэг олон асуудал гардаг. Энэ мэт дутуу, боловсруулалт муутай төсөл нь тэнцдэггүй. Гэтэл иргэд маань үүнийг ойлгохгүй миний төсөл тэнцээгүй байна ямар учиртай юм гэх зэргээр хэл ам хийх тохиолдол их гардаг. Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөл хөтөлбөр боловсруулж сургах тал дээр анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай юм байна гэж бодож байгаа.

-Төслийн тендер зарласан талаар мэдээллээ иргэддээ хэрхэн хүргэдэг юм бэ?
-Бид дүүргүүдэд төсөл хөтөлбөрүүд, шалгаруулалтуудын зарыг өгдөг. Мөн сонинд тендерийн зарыг нийтлүүлэн зарлаж, төслүүдээ хүлээж авдаг. Дашрамд дурьдахад, энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж байгаа иргэд төслөө бүрэн, гүйцэт боловсруулах нь чухал юм. Мөн тухайн иргэнийг хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлох бичиг баримтуудаа төсөлтэйгээ гүйцэд хавсаргах хэрэгтэй байна.

Ж.Отгонмягмар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан