Саяхан “Өдрийн сонин”-ы нэгэн дугаарт “ШУТИС-ийн оюутнуудын төлбөр болох 60 тэрбумын хүү нь оргүй алга болжээ” хэмээх нийтлэл гарч, багагүй шуугиан тарьсан. Тус нийтлэлд ШУТИС-ийн ректор асан Б.Дамдинсүрэн, проректор Г.Дамдинням нарыг сургалтын төлбөрийн 60 тэрбум төгрөгийн хүүг идсэн гэж бичсэн байсан билээ.
Харин өнөөдөр дээрх мэдээллийг няцааж, ор үндэсгүй гүтгэлэг хэмээн ШУТИС-ийн ректор асан Б.Дамдинсүрэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр “манай ШУТИС-ийн нийт төсвийн орлого 60 тэрбум хүрдэггүй. Тэр байтугай 40 тэрбум ч хүрдэггүй” гээд он тус бүрийн төсвийн орлогыг танилцууллаа. Тухайлбал,
2007 онд 11,8 тэрбум
2008 онд 15,3 тэрбум
2009 онд 21,8 тэрбум
2010 онд 27,2 тэрбум
2011 онд 32,9 тэрбум
2012 онд 38,4 тэрбум төгрөгийн төсвийн орлоготой байжээ.
Б.Дамдинсүрэн “ШУТИС 1990-ээд оны эхний хагаст сургуулиудынхаа захирал болон нягтлан нарт эрхийг нь олгосон. Тэд өөрсдөө төсвийн орлогоо захиран зарцуулах эрхтэй байдаг. Тэгэхээр энэ 40 тэрбум төгрөг миний мэдэж зарцуулах ёстой мөнгө ч биш. Миний мэдэж зарцуулж байсан мөнгө бол захиргааны нэгжийн мөнгө байгаа. Тэр нь өнөөдрийн байдлаар 2 тэрбум төгрөг хүрч байна” гэлээ.
Мөн оюутны 70 мянган төгрөгийг хэдэн сараар тасалдуулсан гэх мэдээлэл тархсанд тэрбээр тайлбар хэлсэн юм. Манай оюутны тэтгэлгийн мөнгө хэд хэдэн сараар саатаад байсан юм байхгүй. Оюутны карт хэвлэх ажил удааширсан учраас сар хүрэхгүй хугацаанд хоёр л удаа саатсан гэлээ.
Түүнчлэн хадгаламжийн хүүг идсэн гэх мэдээлэлд няцаалт хийж тэрбээр “гэрээтэй хамтран ажилладаг “Голомт”, “Улаанбаатар” банкнаас тогтмол үлдэгдэлд хүү олгодог гэрээтэй байдаг. Тэр гэрээний дагуу дансандаа хүү нь орж ирсэн байгаа. 2010-2012 онд үлдэгдлийн 710 сая 676 мянган төгрөгний хүү бодогдсон. Тэр мөнгийг авах, зарцуулах тийм боломж байхгүй шүү дээ. Үүнийг цэвэр гүтгэлгийн чанартай мэдээлэл гэж үзэж байна. Манайд мөн “Тоёота ШУТИС” сан гэсэн доллар хадгалуулдаг данс байгаа. Энэ данснаас хүүг нь аваад оюутнуудад тэтгэлэг олгодог. Нийтдээ энэ гурван жилийн хугацаанд 1 011 073 000 төгрөг орж ирсэн байна.
Түүнчлэн “800 сая төгрөг гадагш зээлүүлсэн гэж бичсэн байсан. Бид 391 мянган еврогоор нано технологийн боловсруулалт хийдэг үйлдвэр Германаас авахаар тохирсон. Үндсэндээ төхөөрөмж нь манайд ирчихсэн байгаа” гэсэн тайлбарыг өглөө. Түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй, харин эдийн засгийн цагдаа шалгаж байгаа, одоогоор хариу нь гараагүй байна гэв.
А.Цацрал