gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хаг агаарын бохирдлын хэмжээг тодорхойлдог"

Нийгэм
2012-11-20
0
Twitter logo

Шинжлэх ухааны академийн харьяа Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хаг судлаач С.Жавхлан, Б.Мөнхжаргал нар хамтран “Модны хаг агаарын бохирдлын өөрчлөлтийг тодорхойлох нь” судалгаа хийсэн байна. Тус судалгааны талаар С.Жавхлантай ярилцлаа.

-”Хаг агаарын бохирдлын өөрчлөлтийг тодорхойлох нь” судалгааны талаар танилцуулахгүй юу. Ямар онцлогтой судалгаа хийсэн бэ?
-Хүмүүс хаг гэхээр хуйхны өвчин буюу үсний хаг гэж буруу ойлгодог. Хагийг ургамал гэхээсээ илүү амьд “биот” гэж нэрлэдэг. Хаг нь мөөг, замгаас бүрдсэн нэгдмэл амьдралтай, өвөрмөц зүйл юм. Мөн хагийг ургах орчноос нь хамаараад усны, модны, хадны хаг гэж ангилдаг. Бид судалгаандаа модны хагийг ашигласан. Хаг нь агаарын найрлагад буй хүнд элементүүдийг хөвд, замаг, цэцэгт ургамлаас хэд дахин илүү өөртөө шингээдэг гэдгийг судалснаараа онцлог юм. Тиймээс агаарын чанарын үнэлгээний судалгаанд ашиглаж болно. Энэ судалгааны ажлаа 2000 оноос хийсэн.

-Монголд хэчнээн төрлийн хаг ургадаг вэ. Судалгаанд хамрагдсан газруудаас дурдвал?

-Дэлхийн хэмжээнд одоогоор мэдэгдэж буй 26 мянган зүйлийн хаг бий. Түүнээс манай оронд 1000 гаруй зүйлийн хаг байдаг. Учир нь Монголд хийсэн судалгаагаар олон зүйлийн хаг нээж илрүүлдэг ч жагсаалтад оруулж, бусад орны эрдэмтдээр зөвшөөрүүлэх ёстой байдаг юм. Бидний судалгаагаар Баян-Өлгий, Увс, Ховд гэх мэт хангай бүсийн аймгуудад хагийн тархац ихтэй байсан. Ирэх жил зүүн бүсийн аймгуудаар дахин судалгаа хийх болно.

-Хаг агаарын бохирдлыг тодорхойлохоос гадна хэр ач холбогдолтой ургамал вэ?

-Үнэртэй усны найрлагад хагыг түүхий эд болгон ашиглаж болно. Мөн хаг байгаль дээр олон өнгөтэй ургадаг учраас хувцасны будагч бодис гаргаж авдаг. Тэжээлийн ургамал ч болдог. Ялангуяа цаа бугын үндсэн тэжээл юм. Мөн хаганд агуулагддаг 600 нэр төрлийн хүчлүүд бий. Тэдгээрийг агаарын бохирдлоос үүссэн ханиад томуунаас уушгаа хамгаалах эмийн ургамал гарган авах боломжтой. Энэ талаар судалгаа хийхээр ярилцаж байна.

-Агаарын бохирдлын хэмжээг тогтоохын тулд холбогдох байгууллагуудтай нь хамтарч ажиллах уу?
-”Хаг агаарын бохирдлын өөрчлөлтийг тодорхойлох нь” судалгаа анх удаагаа судлагдаж байгаа юм. Судалгаа хийснээр тухайн орчны агаарын бохирдол хэр байгаа талаар байгаль орчны агаарын чанарын үнэлгээнд биологи талаасаа нэмэлт мэдээлэл болж чадна. Модны хагийг хэчнээн зүйл байгаагаас нь тухайн орчны агаарыг шууд тодорхойлох боломжтой болж байна гэсэн үг. Хагны карт гэж гаргах хэрэгтэй. Цаашид карт дээр үндэслэж судалгааны ажил хийнэ.

-Цаашид хагийг ургуулснаар агаарын бохирдлыг бууруулах боломж бий юу?
-Хаг биотын хувьд арвин ургадаг хаг, мөхөж буй хаг ч бий. Агаарын бохирдлын солилцоонд ороод устаж буй хаг их байна. Хэдхэн жилийн хугацаанд өнгө, бүтэц нь өөрчлөгдөж, дахин ургахгүйгээр мөхдөг. Ойрын жилүүдэд энэ чиглэлийн судалгааг эрчимтэй хийх хэрэгтэй байгаа. Богд хан уул маань хамгийн анхны дархан цаазтай уул. Гэвч тэр орчмын амнуудад ойн эко систем алдагдсан байдаг. Агаарын бохирдолд тэсч чаддаг хаг л үлдэж, цэвэр орчинд ургадаг хаг устсан байгаа юм. Нүүрсний дутуу шатсан хий болон агаарын найрлагад буй хүнд элементүүд агаарт замхрахаараа хагийг мөхөлд хүргэж байна. Үүнд хүний хүчин зүйлээс хамаарах машин, станцын утаа, хууль бус мод огтлох зэрэг ч нөлөөлнө.

-Хаг ургах тохиромжтой нөхцөл гэж бий юу. Өвөлд хэрхэн ургадаг бол?
-Хаг ургах нөхцөл нь бүрдсэн газарт төмөр, яс, мод, чулуу, байшингийн гадаргуу гээд хаана ч ургах чадвартай. Хот орчмын ногоон газруудад мод байгаа ч хаг байдаггүй. Энэ нь агаарын бохирдолтой байна гэсэн үг. Гадаадын орнуудад хотын төвийн ногоон бүсэд тодорхой хэмжээгээр хаг байдаг. Хаг жилд 0.2- 0.5 мм өсдөг. Модонд хор нөлөөгүй харилцан ашигтайгаар жилийн дөрвөн улирал ургаж л байдаг. Хагийг лабораторийн орчинд ургуулахад хорин жил шаарддаг юм.

А.Цээсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан