gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Вашингтоны амьдрал

Дэлхийд
2013-02-23
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2013-02-23
Вашингтоны амьдрал
Вашингтон хот их нам гүм. Холливудын кинон дээр гардаг Америк стилийн хот ерөөсөө биш. Тэнд анх оччихоод “Өндөр барилгууд нь хаана байгаа юм бол” гэж сэмхэн нүдээрээ хайж билээ. Юу ч байсангүй.

Нүдний хараа гүйцэж хардаг л юм бол Цагаан ордны бөмбөгөр орой хотын захаас ч харагдаж мэдэхээр. Холливудынхан Нью-Йоркийн өндөр барилгуудыг тодотгож харуулахын тулд Хүн аалз хэмээх баатрын дүрийг бий болгосон гэдэг юм билээ. Тэгвэл Хүн аалзад Вашингтонд хийх ажил үнэндээ алга.

Хотын гудамжаар алхах хүмүүс нь голдуу ажил хэрэгч байрын, гэхдээ даруухан хувцаслана. Охид хүүхнүүд нь нүүрээ будахгүй. Өндөр өсгийт өмссөн ганц нэг нь бусдаасаа нэлээд содон харагдана. Гэхдээ баасан гарагийн орой бол өөр шүү.

Өвлийн улирал нь болж байгаа болохоор хэрэндээ л сэрүүхэн байх шиг. Тийм болохоор бүгд шахуу пальто өмсөнө. Тэгээд “Starbucks”-аа уугаад л алхаж өгнө дөө. Вашингтонд дугуйны зам хаа сайгүй байгаа боловч харин дугуй унаж яваа хүн тун цөөхөн харагдсан юм.

Автозам нь манайхтай адил зөвхөн автобус явахад зориулагдсан эгнээтэй. Вашингтончуудын өөрсдийнх нь яриагаар бол түгжрэл ихтэй байдаг гэнэ. Ялангуяа ажил тарах цагаар, мөн баасан гарагийн орой бүр жигтэйхэн болдог юм байх. Гэвч тэд машиныхаа хурдыг сааруулаад аажуухан урагшлахыг түгжрэл гэж хэлж байв.

Харин манайд бол замын тэг дунд хаашаа ч хөдлөхгүй нэг цаг зогсохыг ингэж нэрлэдэг билээ. Жолооч нарын хувьд машины зогсоолын асуудал хамгийн том бэрхшээл. Вашингтоны цагдаа нар зогсоолгүй газар машинаа тавьсан жолоочид ногдуулдаг торгуулиараа Америктаа алдартай гэх яриаг нэг бус удаа сонсож билээ.

Ажлын өдрүүдэд бол гудамж талбай нь сэлүүхэн. Харин баасан гарагийн орой нөгөө даруухан хүүхнүүд нь хувцасаа сольж өмсөөд хэд хэдээрээ нийлж тас тас хөхрөлдөн явааг хаа сайгүй харж болохоор. Залуус нь ч энд тэндгүй алхацгаана. Метро нь хүртэл баасан, бямба гарагт уртасгасан цагийн хуваариар ажиллана. Гэхдээ шөнийн клуб, баар цэнгээний газар нь шөнийн 02.00 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьтай. Түүнээс хэтэрч болохгүй.

Ням гарагийн өглөө бол вашингтончууд жигтэйхэн нойрмог. Албан газрууд, дэлгүүр хоршоо, кафе, ресторан аль нь ч эрт онгойхгүй. Зарим нь бүр өдрийн 12.00 цагт хаалгаа нээж байх жишээтэй. Бусад үед хүн цөөхөн байдаг гудамж талбай нь ням гарагт бол бүрмөсөн хоосорч орхино.

Вашингтонд энд тэндээс ирсэн цагаачид их. Нэг удаа Сомалигаас ирсэн хэмээн өөрийнхөө тухай ярих таксины жолоочтой таарсан юм. Тэр Вашингтонд ирж амьдраад олж жил болж байгаа гэнэ. Тэгээд “Би энд ирснийхээ дөнгөж маргааш нь л Америкийн иргэн болчих шиг санагдаж билээ” гэж ярьсан юм. Ердөө л тэр. Чи хар, шар, улаан арьстай байна уу, Ази, Африкаас ирсэн үү, хамаагүй. Америкийн нутаг дэвсгэр дээр гишгэлээ л бол энэ улсын иргэнтэй адил. Ямар ч америк хүн чамайг нүднийхээ булангаар харахгүй. Тийм ч учраас цагаачид энэ орныг их зорьдог бололтой юм.

Нөгөө мексикчүүд нь ч олон. Америкчууд нь тэдэндээ дургүй гэж ярьдаг юм билээ. Сая Ерөнхийлөгчийн сонгууль болох үеэр Б.Обамагийн гол өрсөлдөгч байсан Митт Ромни мексикчүүдийг, цаашилбал, америкчуудын ажлын байрыг булааж авсан цагаачдыг эх орноосоо явуулна гэж амлаж байсан гэдэг. Хэрэв түүнийг энэ амлалтаа биелүүлчихвэл америкчууд өөрсдөө баларна гэж бодсон болохоор Ромниг сонгоогүй ч байж магад. Хэн мэдэх вэ. Ер нь хаана л хар бор ажил байна, тэр бүгдийг нөгөө цагаачид нь, цаашилбал, харууд нь хийж байлаа.

Америк улс тусгаар тогтнолоо зарласны дараахан Вашингтоныг нийслэлээ болгосон. Гэвч энэ хот саяхныг хүртэл төдийлөн үнэ цэнтэй, ач холбогдолтой байгаагүй бололтой юм. Их хямралын дараа Америкийн эдийн засгийг сэргээхийн тулд Франклин Рузвельтийн явуулсан бодлого үр дүнгээ өгсөн. Чухам тэр үед л Вашингтонд суу­даг хэдэн улстөрч Америкийн хувь заяаг өөрчилж болдог юм бай­на гэдгийг иргэд нь ойлгосон гэнэ.

Ингээд дэлхийн хоёрдугаар дайны дараахнаас Вашингтон жин­хэнэ утгаараа нийслэл хот болон өргөжжээ. Вашингтоноос ердөө дөрөвхөн цаг яваад хүрчихэж болох Нью-Йорк хот залуусын зугаа цэнгэлээр бялхаж байхад энэ хот тэр чигтээ нам гүм байгаагийн шалтгаан нь ердөө л энэ. Америкийн мужуудаас Төлөөлөгчдийн танхим, Сенатад сонгогдсон улстөрчид гэр бүлээрээ Вашингтонд ирж, үнэтэй зочид буудлуудад нь амьдарна. Тэд бодлогоо л ярина. Өөр юманд санаа бодлоо хуваахгүй. Түүнийг дагаад нэр нөлөөтэй лоббины компани, олон нийтийн телевиз, радио гэх мэт газрууд нь Вашингтонд төвлөрчээ.

Ердөө хэдхэн алхмын цаана Барак Обама амьдарч байгаа гэж бодохоор Вашингтон хот энэ дэлхийн хамгийн аюулгүй газар шиг санагдаж байлаа. Гудамжаар нь явахад ч тэр, хэн хаанаас гарч ирээд юуг минь булаагаад авчих бол гэж санаа зовохгүй. Бүгд эмх цэгцтэй, дэг журамтай. Хууль нь хатуу, эв­гүйдвэл холгүйхэн дохиогоо хан­гинуулан явах цагдаагийн машин байгаа юм чинь. Энд байх хугацаандаа гудамжинд хоорондоо чанга хашгиран хэрэлдэх харуудтай ганц л удаа таарсан юм.

Түүнээс биш хүмүүс нь муудалцах ч үгүй. Ингээд бодохоор сайхан. Гэвч өглөөний сонинг дэлгээд харах бүрт л хаа нэгтээ болсон хүн амины хэргийн тухай том нийтлэл, үгүй ядах нь аа жижиг мэдээ ч болов олж харж байсан юм. Цуг сурч байсан нэг оюутны танилынх нь дэлгүүрт хэдхэн хоногийн өмнө буутай хүн орж ирээд хамаг мөнгийг нь дээрэмдчихсэн тухай түүхийг сонслоо. Тэр ч байтугай Вашингтонд байх хугацаанд бүр илүү аймшигтай нэг хэрэг гарсан. Тэндэхийн нэр хүндтэй Мэрилэндийн их сургуульд буутай залуу гүйж ороод хоёр оюутны амийг хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн юм. Тэр хавьдаа л нэлээд шуугиан тарив.

Угаасаа бууны хяналттай холбоотой асуудал америкчуудын толгойны өвчин болоод байгаа нь үнэн. Гэхдээ ердөө хэдхэн алхмын цаана ийм хэрэг гарсан гэж бодохоор бүр аймар. Одоогоос 50 жилийн өмнө Вашингтонд өдөр бүр дор хаяж нэг хүн бусдын гарт амиа алддаг байсан гэнэ. Тэгээд “Хүний амийг хөнөөхийг хүсвэл Вашингтон руу яв” гэдэг хачин жигтэй хэлц хүртэл бий болсон аж. Түүнтэй харьцуулахад өнөөдөр нөхцөл байдал хамаагүй дээр болсон хэмээн улс төрд олон жил зүтгэсэн нэгэн америк эрхэм ярьсан юм. Гэхдээ л...

Нэг удаа метронд явж байтал хар гивлүүртэй хүүхэн ороод ирлээ. Тэр нэг жижиг тэрэг түржээ. Тэргэн дотор нь хальт харвал жаахан хүүхэд байна гэж андуурахаар хүүхэлдэй байв. Метронд сууж байсан хүмүүсийн дийлэнх нь түүнийг тоож ч харсангүй. Намайг оролцуулаад цөөн хэдэн хүн л хулгай нүдээр харж байлаа. Тэгтэл гивлүүртэй хүүхэн чанга дуугаар ярьж гарлаа. “Намайг гадуурхаж байна” ч гэх шиг. “Хэрэв та нар итгэхгүй байгаа бол манай Элчин сайдын яаманд хандаж болно” л гэнэ. Араб аялгатай англи  хэлээр ярьж байгаа болохоор хэлж байгаа үгийг нь гүйцэд ойлгох хэцүү. Түүнийг анзаарахгүй байсан хүмүүсийн зарим нь сонирхоод ажиглаж эхэллээ. Угаасаа тэнд метронд бүгд дор бүрнээ чимээгүй л сууцгааж байдаг болохоор ганцаараа яваа нэгэн нь чанга орилоод эхлэхээр сонин байх нь аргагүй. Гэвч тэгсхийгээд л хэн ч тоохоо больчихов. Тэр хүүхний хувьд бөмбөг дэлбэлэх гэж яваагүй нь лавтай. Гэхдээ эсэргүүцлээ илэр­хийлж байгаа нэг хэлбэр нь тэр байв уу, эсвэл угаасаа галзуу өвчтэй байсан уу, мэдэхгүй.

Б.Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр Вашингтон хотын төв гудамжууд олны хөлд дарагдсан юм. Тэр үед замын хажууд нүүрэндээ маск зүүсэн хэдэн араб зогсож, гартаа цаас барьсан байгаа нь харагдлаа. Цаасан дээр нь нэгэн араб залуугийн зураг, хажууд нь “Ямар ч шүүх хурал болоогүй. Гэвч түүнд ял оноосон” хэмээн томоор бичсэн байв. Гэхдээ тэднийг анхаарч харж байгаа хүн ийш тийш холхих олны дунд тун цөөхөн байсан юм.

Есдүгээр сарын 11-ний хэргээс хойш Америкт арабуудыг нэлээд “чангалах” болсон гэдэг. Магадгүй тэдэнд хэтэрхий хатуу хандсаны илрэл нь энэ байж магадгүй гэж бодогдохоор. Гэвч Вашингтонд ара­бууд зөндөө. Тэнд зөвхөн англи хэлээ сайжруулах гэж очоод хоёр жил болж байгаа арабтай ч таарсан юм.

Саудын Арабаас ирсэн гэх оюутнууд ч олон байлаа. Газрын тосоор баялаг энэ орны Засгийн газар залуустаа баялгаасаа хувь хишиг хүртээх маягаар Америк руу сургуульд явуулж, ирээдүйн чадварлаг боловсон хүч­нүүдээ бэлтгэдэг гэх. Түүний нэг нотолгоо нь Вашингтонд амьдарч байгаа үй олон арабууд болж таарав.

Үргэлжлэл бий...

Т.Элиса

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан